ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зорилготой хүн замаасаа хазайдаггүйн 6 шалтгаан

Ажил & Мөнгө  | 2017 / 11 / 27

Сонгосон замаараа итгэл бардам алхахад бидэнд юу тусалдаг бол? Энэ бол зорилго. Өөр юу ч биш. Чи зорилгоо тодорхойлсон уу? Хаашаа явахаа мэддэг хүнд дэлхий хүртэл зам тавьж өгдөг гэдэг. Харин та аль зүгт алхаж яваагаа хэр сайн мэддэг вэ? 1,3,5 жилийн зорилго чинь вэ? Амьдралын чинь хүсэл тэмүүлэл юунд оршиж байна? Эдгээр 3 асуултанд торолгүй хариулж байвал чамд баяр хүргье. Харин үгүй бол яг одоо зорилгоо тодорхойлох маш чухал 6 шалтгааныг дурьдаж байна.

Зорилготой хүн замаасаа хазайдаггүйн 6 шалтгаан

Хонгилийн үзүүрт гэрэл асаана – Хэдийгээр чи шаргуу хөдөлмөрлөж олон зүйлийг амжуулж чаддаг ч тэр чиний хүссэн амьдрал мөн гэдэгт итгэлтэй байдаг уу? Яг өөрийнхөө чин хүслээр амьдраад байна уу, бусдын хүслээр амьдраад байна уу? Хэрэв хоёрдахийг сонгож байвал шалтгаан нь юунд хүрэхээр, аль зүг рүү тэмүүлж байгаагаа тодорхойлж чадаагүйд байгаа юм. Зорилго тавиагүй амьдрал хэзээ ч юунд ч хүргэхгүй. Чи хаана зогссон тэр газраа байгаад л байна гэсэн үг. Тиймээс яг одоо зорилгоо тодорхой болгоход цаг гарга. Өөрийгөө сонс, хийж байгаа ажилдаа дүгнэлт хий. Тэгээд зоригтой урагшаа алх.

Юу тарина, түүнийгээ хураана- Эргэн тойрноо, дэлхий ертөнцийг нэг ажиглаад хараач хонгор минь. Амжилтанд хүрч, мөрөөдөл, ур чадвараа бусдад хүлээн зөвшөөрүүлж чадсан хүмүүс “яаж” чадаад байгааг гайхах ч юм алга. Тэд зорилгоо тодорхойлж, түүний төлөө тууштай хөдөлж чадсанд л байгаа юм. Бүх цаг үеийн шилдэг усанд сэлэгч Майкл Фелпс, НБА-ийн тоглогч Коби Брайнт, Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг, бизнесийн магнат Ричард Брэнсон зэрэг дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлж байгаа тэдгээр хүмүүс зорилгоо өвөртөлж, зоригтой хөдөлж чадсан учраас одоо тэд дэлхийг байлдан дагуулж байна.

“Сар хүртэл мөрөөд. Унасан ч одон дээр л газардана” гэдэг үг бий. Тиймээс зорилгоо том тавь. “За үүнд арай ч хүрч чадахгүй байх” гэж бүү эмээ. Тэгээд 1,3,5 жилийн том зорилгуудаа тодорхойл. Хэдий бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх хэцүү ч та тэдгээрт хяналт тавьж, өөрчлөлт оруулж, хамгийн гол нь зүг чигээ алдахгүй байж чадна. Их бага аль ч бай тавьсан зорилго үр дүнгээ өгөхгүй байна гэж байхгүй гэдгийг санаарай.

Хийж бүтээх хүсэл тэмүүллийг харамгүй өгнө – Өөрөөр хэлбэл зорилго чамайг хийж бүтээж, амьдралаас сайн сайхан зүйлийг олж авахад туслах болно. Төсөөл дөө. Дэлхийг нэгэн бүхэл хясаа гэж үзье. Тэнд чиний хийж чадах гайхалтай зүйлс, уулзах хүмүүс, олж болох туршлагууд, хүртэж болох боломжууд хэдэн саяараа бий. Ингээд бодохоор амьдрал гэдэг уудам ертөнц шүү дээ. Зорилгоо тодорхойлж чадалгүй энэ бүхнийг хурууныхаа салаагаар алдаж орхино гэдэг хайран биш гэж үү? Зорилго тавь, түүнийг биелүүл, ямар сайхан амьдрал бүтээж чадахаа хар.

Хариуцлагыг бий болгоно - Хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүйн шалтгаан нь өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чаддаггүйд, хүлээсэн үүргээ биелүүлдэггүйд л байгаа юм. Нэгэн түүх дурдахад “Би боловсролын үнэ цэнтэй мэдээлэл түгээдэг байх зорилгоор олон жилийн өмнөөс хувийн блог хөтөлсөн юм. Ингээд долоо хоногт гурван нийтлэл оруулах, видео хичээл заах, сар бүр үйлчлүүлэгчдийн тоогоо нэмэх зэрэг тодорхой зорилтуудыг тавьсан. Зорилтуудаа биелүүлэхийн тулд өөртөө шаардлага тавьж, хариуцлагаа ухамсарлаж эхэлсэн. Чанартай мэдээлэл хүргэх, ажлаа хугацаанд нь гүйцэтгэх, уншигчдын асуултанд хариулт өгч тэдэнд тус хүргэх зэрэг нь ажлаа хариуцлагатай хийхэд тусалсан. Мөн долоо хоног бүр төлөвлөгөөн дээрээ ажиллаж, ажлыг гүйцэтгэлээ хянадаг болсноор бүтээмж ч дээшилсэн юм. Ийн өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагадаа эзэн болсноор хувийн блог минь олон хүнд хүрч зорилгодоо хүрэхэд тус болсон. Тиймээ хариуцлага гэдэг л хамгийн чухал юм билээ” гэж нэгэн сайтын үүсгэн байгууагч ярьсан юм. Тэгэхээр зорилго чамайг илүү их хариуцлагатай болгоно гэдгийг санаарай. Энэ бол чиний авч болох чухал хөрөнгө оруулалт юм.

Урам зоригоор баялхсан нэгэн болно – Зорилгоо тодорхой болгох нь дотоод хүнтэйгээ ярилцаж, хүсэл мөрөөдөлтэйгөө холбогдоход тусална. Өөрөөр хэлбэл би хэн бэ, одоо юу бүтээх вэ? гэдэгт хариулт өгч, үр дүнгээ өгөх тусмаа чи урам зоригоор бялхах болно. Хэрэв чи өөрийн хүч чадлыг хараахан мэдрээгүй байгаа бол зөв замаараа алхаагүй байна гэсэн үг. Учир нь чиний зорилго чамд сэтгэл ханамжийг өгч, эерэг зүйлсийг бодогдуулж, илүү их хүсэл тэмүүлэлтэй болгох учиртай юм. Харин зорилгоо тодорхойлохын өмнө өөрийгөө таньж мэдэхийг хүсэж байна уу? Тийм бол www.acyy.me –г санал болгож байна. Энд зан чанарыг тодорхойлсоноос гадна, ямар ажил мэргэжил чиний араншинд нийцэхийг, юуг хийж бүтээх нь чиний онцлогийг гаргаж чадах зэрэгт хариулт өгнө. Учир нь энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм шүү.

Хэд хэдэн шатаар дээшилнэ – Мэдээж чи өөртөө зорилго тавьсан бол илүү их өсч хөгжихөд тусалж, шинэ нөхцөл байдал, шинэ чадваруудыг суулгана. Тухайлбал ажлын цагтаа хязгаар тогтоож цагаа зөв төлөвлөх нь чамайг ажлаа илүү хурдтай үр дүнтэй хийхэд тус болно, хэрэв жингээ хаях зорилго тавьсан бол чи турахаас гадна эрүүлжиж зөв амьдралын хэмнэлтэй болно. Зорилго бүхэн зөвхөн чамайг өөд нь л татна гэдгийн ахин сануулъя.

Одоо нэг, гурав, таван жилийн дараа хүрсэн байх миний зорилго юу байх вэ? гэж өөрөөсөө асуу. Зорилгоо тодорхойлж, хийсэн бүтээснээ эргэн нэг харахад цаг гарга. Одоо биш бол хэзээ гэж? Тийм ээ.

Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(359)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com