ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яагаад хүн бүр тоник хэрэглэх хэрэгтэй вэ?

Гоо сайхан  | 2017 / 12 / 01

Арьс арчилгааны үнэнч найзуудын нэг нь хэн гэдгийг мэдэх үү? Тэр бол Тоник. Тэр чиний арьсыг чийгшүүлж, бохирдлыг гүн цэвэрлэж, хамгаалж, сэргээдэг. Найз чинь өөр ямар ямар ач тусыг чамд хүргэдэг гээч:

Яагаад хүн бүр тоник хэрэглэх хэрэгтэй вэ?

1. Нүхжилтийг багасгана – Тоник хэрэглэхдээ нүүрний хөвөнд бага багаар шингээж нүхжилттэй хэсэг дэрээ товших байдлаар арчина. Ингэснээр арьсан дахь тослог болон бохирдлыг багасгаж, нүхийг сайн цэвэрлэнэ.
2. pH баланс /хүчил шүлт/- ийг тэнцвэржүүлнэ - Арьс төрөлхийн хүчиллэг агууламжтай байдаг бөгөөд 5, 6 нас хүртэл л pН баланс хамгийн тэнцвэртэй байдаг. Харин бидний хэрэглэдэг савангууд ихэнхдээ шүлтлэг байдгаас шалтгаалаад тэнцвэр алдагдаж байдаг бөгөөд тоник хэрэглэснээр арьсны тэнцвэрийг хадгалдаг.
3. Чийгшүүлнэ – Арьсыг гүн цэвэрлэхийн зэрэгцээ чийгшил өгнө.
4. Хамгаалалтын давхаргыг бий болгодог - Тоник нь арьсанд нэмэлт хамгаалалтыг бий болгоход тусалдаг. Нүхийг агшааж, арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлснээр гадны тоос шороо, нян бактераас хамгаалж байдаг. Мөн нүүрээ крантны усаар угаасан тохиолдолд усны хатуулаг, эрдсийг багасгаж арьсыг мөн л хамгаалж байдаг.

Хэрхэн арьсныхаа төрөлд тохируулан сонгох вэ?
Чийгшүүлэгч тоникийг бүх төрлийн арьстай бүсгүйчүүд хэрэглэнэ. Ерөнхийдөө бүх бүсгүйчүүд байнгын хэрэглээгээ болгох хэрэгтэй. Харин найрлагыг нь харж, арьсныхаа төрөлд тохируулан сонгоход л болно.

Эмзэг, мэдрэмтгий - Үнэргүй болон харшил үзүүлэхгүй тоник сонгох хэрэгтэй. Хэт их хүчил агуулсан бүтээгдэхүүн эмзэг арьсыг амархан гэмтээдэг учраас усан суурьтайг нь сонгож хэрэглээрэй.

Тослог болон үрэвсэлтэй - Батгатай арьсанд амино хүчил болон глюколын хүчил агуулагдаг тоникууд тохиромжтой.

Хуурай – Харин хуурай арьсанд тосон суурьтай тоник сонгосноор илүү үр дүнгээ өгдөг. Сарнай, өргөст хэмх, лаванда зэрэг органик найрлагатай, чийгшүүлэгчтэй тоник хэрэглээрэй.

Энгийн, холимог- Усан суурьтай бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.

Хэрэглэх явцдаа:
• Нүдэндээ хүргэхээс зайлсхий.
• Зөвхөн цэвэрлэсэн арьсандаа түрхэж хэрэглэнэ.
• Хэрвээ хэт хуурай арьстай бол өдөр нэгээс илүү удаа хэрэглэх хэрэггүй.
• Холимог арьстай бол нүүрний Т зоне хэлбэрээр тослог хэсгээ сайтар арчаарай.

www.goolingoo.shop –т чамд тохирох ийм тоникний сонголтууд байна:

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(715)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: a.   2017-12-02
https://btcclicks.com/?r=4e949926 Бүртгүүлээд үнэгүй биткойн ав

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com