ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өө дарагчийг өдөр тутамдаа хэрэглэх 15 ухаалаг арга

Гоо сайхан  | 2017 / 12 / 04

Өө дарагчийн зөв хэрэглээнээс гадна нэг савтай бүтээгдэхүүнийг нэг л зорилгоор ашиглах “хайрцаглагдсан” хэрэглээнээс гарах сэдлийг төрүүлэхүйц сонирхолтой санаануудыг хүргэж байна.

Өө дарагчийг өдөр тутамдаа хэрэглэх 15 ухаалаг арга

1. Хэрвээ шингэн энгэсэг хэрэглэх бол түрүүлээд энгэсгээ түрхээрэй.
Хэрвээ чи шингэн энгэсэг хэрэглэдэг бол өө дарагчаа энгэсэгнийхээ дараа хэрэглээрэй. Учир нь ихэнх шингэн энгэсэг өөртөө өө дарагчийн тодорхой хэмжээний агууламжтай байдаг болохоор арьсан дээрх өөг дарж өгнө. Ингээд дараа нь өө дарагчаа түрхвэл бага хэмжээгээр хэрэглэхэд л жигд өнгөтэй, эрүүл арьстай харагдана. Харин шингэн энгэсэгнийхээ өмнө хэрэглэчихвэл хоорондоо холилдоод өөтэй хэсгээс чинь холдчихно.

2. Доод зовхиндоо өө дарагч түрхэхдээ үзүүрийг нь доош чиглүүлсэн гурвалжин зураарай.
Хоёр тийш нь тарааж түрхэхээс илүү ингэж гурвалжин маягаар түрхэх нь өө дарахаас гадна зөв төрхтэй харагдуулж, нүдийг тодотгож өгөхөд чухал нөлөөтэй байдаг. Яг өөдөөс чинь гэрэл тусаж байна гэж төсөөлөөрэй. Энэ үед доод зовхи чинь гэрэлтэж өгснөөр нүд рүү чинь бусдын анхаарал төвлөрөх болно.

3. Зовхины арьснаас ялгарах тослогоос болж нүдний будаг чинь холилдчихоод байдаг бол будахынхаа өмнө багахан өө дарагчийг зовхиндоо түрхээрэй.
Зовхины суурь (primer) худалдаж авахыг хүсэхгүй эсвэл боломжгүй байгаа бол багахан өө дарагчийг оронд нь хэрэглэж болно.

4. Үрэвсэлтэй батгыг эхлээд ногоон өнгийн өө дарагчаар далдлаарай.
Ногоон өнгийн өө дарагч арьсны улайсан хэсгийг далдалж, жигд өнгөтэй болгоход бэлдэж өгдөг. Хэрвээ арьсан дээр чинь үрэвсэлтэй батга гарч, арьс чинь улайчихсан байгаа бол эхлээд ногоон өнгийн өө дарагч түрхээд дараа нь арьсныхаа өнгөтэйг түрхэж өгвөл батга сайтар дарагдана. Дараа нь шахмал энгэсэг түрхэж, сайтар шингээж өгөөрэй.

5. Энгэр, нуруун дээрх үрэвсэлтэй батгыг мөн өө дарагчаар халхлаарай.
Өө дарагчийг дангаар нь эсвэл шингэн энгэсэгтэй холиод асуудалтай хэсэгтээ түрхээд сайтар шингээж өгөөрэй. Харин дараа нь заавал хуурай энгэсэг түрхээрэй. Энэ нь хувцсыг чинь пудр болохоос сэргийлэх болно.

6. Арьсныхаа өнгөнөөс нэг тон цайвар өө дарагчийг гэрэлтүүлэгч маягаар ашиглаж болно.
Зовхины дотор талын V хэсэг, зовхины дунд хэсэг мөн шанааны ясныхаа дээд хэсэгт бага зэргийг авч түрхвэл нүүр чинь төрөлхийн гэрэлтсэн, цоглог харагдана. Өмнөх шөнө нь сайн амарч чадаагүй бол энэ аргыг цээжлээд аваарай.

7. Өнгө өнгийн өө дарагчид ямар үүрэгтэй вэ?
Нүдний доорх хөх туяа, сорви - Улбар шар, тоорын өнгөтэй
Улайлт, үрэвсэлтэй батга – Ногоон
Шаргал, шар – Арьсыг жигд өнгөтэй болгоно

8. Бүлцэн нүдийг нуухын тулд өө дарагч, зовхины тос, гэрэлтүүлэгч бүтээгдэхүүнээс бага бага хэмжээгээр холиод түрхээрэй.
Гарынхаа ар дээр дээрх гурван бүтээгдэхүүнээс бага багаар холиод дээд, доод зовхи болон шанааны ясныхаа товгор хэсэгт нь түрхэж өгөөрэй.

9. Өө дарагч чинь хэтэрчихсэн мэт санагдаад, жижиг үрчлээс чинь тодорч харагдаад байвал хуурай сальфеткаар асуудлыг шийдээрэй.
Нэг ширхэг сальфеткийг голоор нь хоёр хувааж нимгэлээд тухайн хэсэгтээ багахан даралтаар дарж шингээж аваарай.

10. Контураа хэлбэржүүл.
Контураа буруу хэлбэрт оруулах, илүү гаргаж зурах гээд зурж чадахгүй үед олон асуудал гардаг. Энэ үед будгаа тэр чигт нь арилгалгүйгээр өө дарагчаа хөмсөгний багсаар бага зэргийг авч байгаад хэлбэржүүлээрэй.

11. Уруулын будгаа ч мөн хэлбэржүүл...
Уруулын будгаа илүү гаргах, уруул чинь өөрөө тэгш бус хэмтэй бол өө дарагч ашиглаад зөв хэлбэрт оруулаарай. Толинд хараад хэчнээн гоё хэлбэртэй болсныг нь чи гайхах болно.

12. Хөмсөгөө тодруул
Арьсныхаа өнгөнөөс нэг тон цайвар өө дарагчийг хөмсөгнийхөө дээд доод хэсэгт түрхэж шингээж өгснөөр хөмсөг чинь цэвэрхэн, хэлбэр сайтай болно.

13. Эгэмний ясаа тодруул...
Үдшийн арга хэмжээ, хүлээн авалт, коктэйл үдэшлэгт зориулж эгэмнийхээ ясыг бага зэрэг тодруулбал ямар вэ? Арьсныхаа өнгөнөөс 2 тон бараан өнгийн өө дарагчаар сүүдэр тавьж, 2 тон цайвар өнгөөр гэрэлтүүлээд хооронд нь сайтар хольж багсаар шингээгээрэй. Зураг дээрхийг дагаад хийгээрэй.

14 Шингэн болон шахмал энгэсэгнээс арай хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч өнгөлөгч (tinted moisturizer) –ийг өө дарагч ашиглан гэрийн нөхцөлд өөрөө хийгээрэй.
Өдөр тутамдаа хэрэглэдэг лосьоныг шингэн өө дарагчтайгаа ижилхэн хэмжээгээр гартаа авч холиод л бэлэн болно. Үүнийгээ нүүрэндээ энгэсэг маягаар түрхснээр илүү хөнгөн мэдрэмж төрөхөөс гадна удаан тогтоцтой байна.

15. Косметкийн цүнхэндээ нэгээс олон төрлийн өө дарагчтай бай.
Хэдийгээр чи өө сэвгүй цэвэрхэн арьстай байлаа ч нүүрнийхээ хэсэг бүрт тохирох хэд хэдэн төрлийн өө дарагч чамд хэрэг болно.Хамгийн өндөр өө даралттай бүтээгдэхүүнүүд ихэвчлэн өтгөн крем хэлбэртэй, уруулын будаг шиг савалгаатай байдаг. Харин харандаа хэлбэртэй нь дунд зэргээс өндөр өө даралттай, шингэн өө дарагч нь арай бага хэмжээгээр өөг далдална.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(381)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com