ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралаа өөрчлөхийг хүсвэл эндээс эхэл

Эрүүл мэнд  | 2017 / 12 / 04

Бид бүгд л дотроо асаж байгаа хүсэл мөрөөдлийн галыг өрдөж, сэтгэл дүүрэн амьдрахыг хүсдэг. Гэтэл хэзээ, хэрхэн, яаж тэр амьдралдаа хүрэхийг ихэнхи нь мэддэггүй нь сонин. Магадгүй хаанаас эхлэхээ мэддэггүй байх. Тэгэхээр сайхан амьдрахын тулд юуг эхэлж өөрчлөх хэрэгтэй гээч?

Амьдралаа өөрчлөхийг хүсвэл эндээс эхэл

1960 оны үед тархи мэдрэлийн эс судлалын эрдэмтэд болох Майкл Газзанига, Рожер Сперри нар тархи хуваагдлын өвчтэй хүмүүст судалгаа хийсэн байна. Энэ явцдаа тэдний тархи эпилепсийн маш хурц эмгэгтэй болохыг олж тогтоосон байдаг. Гэвч тархины хоёр хагасыг тус тусад нь авч үзэхэд салсан хэсгүүдэд өвчлөл маш бага байсан байна. Өөрөөр хэлбэл тархины хоёр хэсэг хоорондоо ямар ч харилцаа үүсгэж чадахгүй байгааг олж илрүүлж. Ингээд Газзанига болон Сперри нар үүнийг тархины хэсэг бүрийг нухацтай судалж болох гайхалтай боломж гэж бодоцгоожээ.

Тархи Хуваагдлын Туршилт
Судлаачид тархи хуваагдлын өвчтэй хүмүүсийг дахин шинжилж эхлээд удалгүй тархины хоёр хагас хоорондоо ямар ч мэдээлэл солилцохгүй байгааг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, зүүн тархи баруун тархиа яг юу хийж, бодож байгааг ойлгохгүй, мэдэхгүй байсан байна. Үүний дараа 1980-аад оны эхээр Газзанига энэ туршилтаа дахин үргэлжлүүлсэн бөгөөд энэ удаад ахиц дэвшил гаргаж чаджээ. Тэр нэг өвчтөнд хоёр зургийг харуулжээ. Эхний зургаас зүүн тархи тахианы хөл, харин баруун тархи цасан ширхэг харжээ. Өмнөх туршилтын ачаар, тэр зүүн тархи хэл ярианы чадвар дээр төвлөрч, баруун нь аливааг бүхлээр нь ойлгодог, мэдрэмтгий бас юу харж байгаагаа тайлбарлаж чаддаггүй болохыг ойлгосон байсан. Газзанига дараа нь өвчтөнөөс харсан зүйлстэйгээ холбоотой өөр нэг зураг сонгохыг хүссэн байна. Тэгэхэд тэр сэрээ, хүрз, тахиа болон шүдний сойз зэргийг сонгож байжээ. Өвчтөн тахиатай хамт хөл сонгож, цастай хамт хүрзийг сонгосон. Бүхний учир одоо л тайлагдаж эхлэсэн байна.

Баримтыг оновчтой тайлбарлах нь
Дараа нь Газзанига өвчтөнөөс яагаад ийм зургуудыг сонгосон болохыг асуухад өвчтөн шууд л “Тахиа хөлөөрөө явдаг” хэмээн хариулжээ. Зүүн тархи эхлээд хөлийг олж харж, дараа нь үүнтэйгээ холбоотой зургийг амжилттай сонгож, үүнийгээ ч өөрөө сайн тайлбарлаж чадаж байлаа. Гэхдээ түүний зүүн тархи нь цасыг олж харж чадаагүй бөгөөд зөвхөн хүрз байгааг харсан. Тэр яагаад хүрз сонгосноо мэдэхгүй, мөн үүндээ тайлбар ч хэлж чадахгүй байсан байна. Газзанига түүнийг өөрийн сонголтоо тайлбарлахыг хүсчээ. Тэгэхэд өвчтөн “Мэдэхгүй ээ” гээд хүрзний зураг руу хараад “Магадгүй чамд тахианы ялгадсыг цэвэрлэхэд хүрз хэрэгтэй болох байх” гэж хариулжээ.

“Хэлмэрч”
Зүүн тархи яагаад хүрз сонгосон тухайгаа зүгээр л оргүй мартаж орхижээ. Дараагийн судалгаануудаар, Газзанига болон бусад судлаачид энэ үзэгдэл маш тогтвортойгоор тархинд нь оршиж байгааг олж харсан. Зүүн тархи аливаа мэдээллийг хүлээж аваад шууд өөрт байгаа түүхийг ухамсартайгаар харуулж эхлэдэг. Үүнийг Газзанига “Хэлмэрч” гэж нэрлэсэн ба энэ нь одоо байгаа нөхцөл байдлыг өөрт тохиолдсон, өөрт байгаа мэдээллийн дагуу хөрвүүлэхийг эрмэлздэг байна. Бид аливаа зүйлийг хараад шууд ойлгож, ямар нэг дүгнэлт хийж чаддаг нь “Хэлмэрч” өөрт байгаа хэзээ ч дуусашгүй мэдээллээр биднийг хангаж байдагт байгаа юм. Хэлмэрч нь бүх зүйлийг өөртөө тусгаж аваад, үүнийгээ боловсруулаад, дараа нь үүнийгээ нэгэн түүх болгон өөртөө хадгалдаг.

Алдаатай тархи
Бидний тархи өөрийн бодлыг маш нухацтайгаар хүлээж авах гээд байдаг. Хэрэв бидний бодлууд ил гарч ирээд бидэнд тухайн нөхцөл байдлыг тайлбарлаж өгдөг байсан бол бид нөхцөл байдлыг чин үнэнээр нь ойлгож чадах сан. Гэвч тийм биш байдаг. Зөвхөн Хэлмэрч өөрт байгаа мэдээллээр харсан үзсэн бүхнээ тайлбарлаж байдаг юм. Зүүн тархины мэдээлэл маш дутмаг, хязгаарлагдмал мөн алдаатай мэдээллүүдээр дүүрсэн байдаг байна. Тиймээс бид тухайн нөхцөл байдлыг маш үнэн бус, нарийвчлалгүй өнцгөөс олж харах гээд байдаг байх нь. (Хэрэв чи яг одоо энэ бүх яриад байгаа зүйлс надад тохиолддоггүй гэж бодож байгаа бол энэ бодол хаанаас гарч ирж байгааг санаарай. Тийм ээ, яг зөв- чиний найз, Хэлмэрч)

Юунд итгэхээ сонгох нь
Бид амьдралыг буруу өнцгөөс олж хардгаа хүлээн зөвшөөрөх нь маш хатуу эмийг залгихтай л адил хэцүү зүйл байх. Гэхдээ надад чамд хэлэх сайхан мэдээ байна. Тухайн нөхцөл байдалд үнэн хэрэгтээ яг юу болж байгааг мэдэх нь боломжгүй зүйл юм бол, бид юунд итгэхээ өөрсдөө сонгож чадна гэсэн үг. Мөн Хэлмэрчийн бодолд хариулах чадвараа, өөрийн тархинд хадгалагдаж буй түүхээ хөгжүүлж, өсөн нэмэгдүүлснээр эерэгжүүлж болох юм. Өөрөөр хэлбэл бид өөрийн тархиа нягтлаад, хэрэггүй хэсгийг нь арчин хаяж, хэрэгтэй хэсгийг нь илүү хүчирхэгжүүлж чадна гэсэн үг юм. Энэ нь чиний амьдралд маш том өөрчлөлтийг авчрах болно.

Итгэл үнэмшил ба Бодит амьдрал
Дээр хэлсэн зүйлсийг арай хялбараар тайлбарлавал судлаачид эдгээрийг олж тогтоожээ:
- Хичээлээ тасралтгүйгээр шаргуу хөдөлмөрлөж хийх нь оюун ухааныг тэлж өгдөг гэж итгэдэг сурагчдыг өөрсдийн төрөлх оюун ухаанд итгэдэг сурагчидтай харьцуулахад жинхэнэ шинж чанар нь гарч ирдэг.
- Хийж буй ажил тань танд маш сайн дасгал болж өгдөг гэдэгт итгэх нь жингээ хаях болон цусны даралтыг сайжруулахад тусалдаг.
- Хэрэв та стрессийг хор уршигтай гэж бодож байвал та тэгж боддоггүй хүмүүсээс илүүгээр стресстэнэ.

Нэг л итгэл үнэмшил таны стрессийн гормоныг үер шиг урсгаж чаддаг. Харин өөр нэг итгэл таныг тайвшруулж өөртөө итгэлтэй байдлыг мэдрүүлж чаддаг гэсэн үг.

Туршилтын жишээ
Америкийн сэтгэл судлалын эцэг гэгддэг Уиллиам Жеймс “Стрессийн эсрэг хамгийн сайн зэвсэг бол түүнийг давж чадна гэсэн итгэл үнэмшил юм” гэж хэлжээ. Чамайг маш олон хүний өмнө яриа хийх гэж байна, бас аймшигтай сандарч байна гэж төсөөлье. Энэ үед тархин дахь Хэлмэрч чинь шууд л “Чи яг одоо өөрийнхөө чадахгүй зүйлийг хийж байна. Бас аймшигтайгаар бүтэлгүйтэх нь. Хүн бүр үүнийг чинь харж байна. Бас чи үүнд маш их стресстэж байна” гэсэн дохиог илгээнэ. Хэрвээ чи үүнийг үнэхээр энэ чигээр нь бодож, түүнд итгэвэл бүх юм зүгээр л сүйрэх болно. Гэхдээ танд өөр нэг алхам, өөр нэг итгэж болох зүйл бий - ”Энэ бол стресс биш. Энэ бол зүгээр л сэтгэл хөдлөл. Бүх зүйл сайхан болно. Учир нь би хэлэх зүйлээ хангалттай сайн бэлтгэсэн. Би чадна”. Ингэж итгэх нь мэдрэмжийг чинь тэрүүхэн зуурт хөөж явуулахгүй байж болох ч чамайг өөрөөр удирдан чиглүүлэх болно.

Итгэл үнэмшлээ өөрчил, тэгээд амьдралаа өөрчил
Эртний философич Эпиктетус хэлэхдээ “Энэ бол чамд тохиолдож байгаа зүйлс биш юм. Харин болж байгаа зүйлд өгч буй чиний хариу үйлдэл юм” гэжээ.

Судалгааны хамгийн сайн хэсэг нь “Хэлмэрч-ийн хэлж байгаа зүйл биш, чиний итгэж байгаа зүйлс бодитоор тохиолддог” гэсэн байна.

Энэ жижигхэн бодол танд том өөрчлөлтийг авчрах болно. Хэрэв та өөрөө л хүсвэл, өөрийн тархин дахь маш гүн гүнзгий итгэл үнэмшлүүдийг ч өөрчлөх боломжтой. Өөрийнхөө талаарх бодлуудаа, итгэл үнэмшлүүдээ өөрчил. Үүний тулд эхлээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй, тийм үү? www.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрөө хийж, өөрийнхөө мэдээллийг уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Өөрийнхөө давуу талуудыг мэдэж аваад, юундаа анхаарвал амжилтад хүрэхээ мэдэж ав. Тэгээд өөртөө илүү итгэлтэй, эерэг сайхан бүхнээр дурсамжаа, өөрийгөө цэнэглэ. Одоогийнхоосоо илүү ихийг авах, хүртэх эрхтэй гэдэгтээ итгэ. Томоор мөрөөд, томоор сэтгэ. Одоогийнхоо л жижигхэн "хайрцагт" бүү хязгаарлагд. Бүх зүйл Хэлмэрч-ийн юу гэж хэлж байгаад ухамсартай хандахаас эхэлнэ. Түүний хэлж байгаа сөрөг бүхэн худал гэдгийг өөртөө дахин дахин сануул. Энэ зөвхөн дэлхийг өөртөө хүлээж авч байгаа, бас байгаа мэдээллээ чамд дамжуулж байгаа тархины үйлдэл төдий зүйл юм. Хэрэв энэ нийтлэлд бичигдсэн зүйлд чи итгэхгүй байгаа бол зүгээр л өнгөрөөчих. Чи юунд итгэхээ өөрөө л шийднэ шүү дээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(968)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com