ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Ганцаараа ярих” -ын гайхалтай талууд

Ажил & Мөнгө  | 2017 / 12 / 05

Би тэр үед 6-р ангийн жаахан охин байлаа. Эгч минь их сургуулийн оюутан. Гэхдээ номын сангаас салдаггүй учраас үргэлж л харанхуй болсон хойно “Нэг мэдсэн 10 өнгөрөөд харанхуй болчихсон байна шүү” гэсээр л ирдэгсэн. Би эгчийнхээ хамгийн сайн сонсогч нь байлаа. Нэг удаа эгч маань “Би өчигдөр орой номын сангаас гараад автобусанд суулгүй алхаад ирсэн. Ганцаараа явахаар элдэв юм бодоход сайхан байдаг юм. Тэгсэн харин нэг мэдсэн чинь ганцаараа том том дуугарчихсан яриад явж байдаг байгаа. Гудамжаар явж байсан хүмүүс бүр над руу гайхаж хараад...” гээд өөрийгөө шоолж инээдэг юм байна.Тэрхэн зуур надад яагаад хүн ганцаараа ярьдаг юм бол гэж бодогдов. Харин энэ яриаг сонссон ээж маань “Чи чинь тэгвэл номын цагаан солио тусаж байгаа юм биш үү?” гэхэд, эгч “Яалаа гэж дээ өөртэйгөө л ярьж байхгүй юу” гэв. Түүнээс хойш би “өөртэйгөө ярих” гэх энэ сэдвийн талаар үе үе боддог боллоо.

“Ганцаараа ярих” -ын гайхалтай талууд

Хүн яагаад өөртэйгөө ярьдаг юм бол?, энэ ер нь сайн уу муу юу?, өөртэйгөө юуны талаар ярьдаг бол?, би өөртэйгөө ярьдаг билүү? гээд л… Эцэст нь энэ бол амжилтад хүрэхэд туслах гайхалтай чанар юм гэдгийг олж нээсэн юм. Өөртэйгөө ярих нь өөртөө урам зориг өгөх гайхалтай хэрэгсэл ажээ. Өөртэйгөө ярилцахын гайхалтай талууд нь:

1. Завгүй өдрүүдийн дараа өөрийгөө урамшуулж, сэтгэлийн тэнхээ өгч чадна. Өөрөө өөртөө “Чи хамгийн сайн нь байсан шүү” гэдгийг үргэлж хэлэх хэрэгтэй. Эхэндээ өөр хэн нэгэн хэлсэн юм шиг итгэл үнэмшилтэй санагдахгүй байж мэдэх ч олон дахин давтах тусам итгэж, өөрийгөө үнэлж эхэлнэ. Ялангуяа хэцүү шийдвэр гаргахын өмнө өөртэйгөө мэтгэлцэж, буруу зөвийг нь зөвхөн өөртэйгөө л шүүн ярилцах нь зүйтэй. Яагаад гэвэл ямар ч үр дүн гарсан чи л хариуцлагаа үүрнэ, чи л амьдралынхаа эзэн нь юм. Тиймээс хэн нэгэнд асуудлаа ярьж, тусламж хүсэхээсээ өмнө өөртэйгөө ярилцдаг байгаарай.

2. Асуудал гарч, аюулын дохио ассан ч сэтгэл хөдлөлөө барьж сурна. Уурлаж, уйлж, стресстэхийн оронд эхлээд өөртэйгөө ярилцаад үз. Хүн уурласан үедээ зөв зүйлийг харах мэлмий нь хаагддаг. Өөрийгөө сонсох чадваргүй болж, зөвхөн тэр бүхэн рүү бурууг чихэж улангасдаг. Харин өөртэйгөө ярилцаж гарц хайснаар чи өөрийгөө сонсож, зөв шийдвэрийг өөрөөсөө олж чадна.

3. Хэн нэгнийг муулмаар байвал өөртэйгөө л муулчхаж бай. Урт хэл хүзүү орооно гэсэн үг бий. Чи тэсэлгүй Туяаг Цэцэгээд муулахад нэг л өдөр тэр бүхэн чинь Туяагийн чихэнд хүрч үзэн ядалт болох вий. Эсвэл Цэцэгээ нүүрэн дээрээ чамтай санал нийлсэн ч дотроо чамаас дөлж ч магадгүй. Тиймээс хэн нэгний сул тал нүдэнд чинь харагдаад, хажуу дахь хүндээ муулмаар санагдаад байвал чиний нууцыг хамгийн сайн хадгалж чадах өөртөө л хэлж байгаарай.

4. Өөрөө өөрийгөө үнэн зөвөөр шүүн тунгаадаг болно. Дарга чинь чамайг энэ сард маш муу ажиллаа гэж шүүмжилбэл, чи өөрөөсөө би үнэхээр муу ажилласан гэж үү хэмээн асуу? Тэр бүхэн юунаас үүдсэнийг олж тогтоо. Магадгүүл ойлголцол үүссэн ч юм билүү. Тэгээд дараа сард хэрхэн түүнээс сэргийлэх эсвэл ажлын бүтээмжээ нэмэх талаар бодож, шийдвэр гарга. Өөртэйгөө ярилцаж чаддаг хүн бусдын шүүмжлэлийг хүндээр тусган авч, уурлаж гомдохын оронд дотроо тунгааж чаддаг. Тэд хэзээ ч сэтгэлээр унадаггүй харин ч эсрэгээрээ өөрийгөө зоригжуулдаг юм.

5. Өөрөө өөртөө итгэх бат итгэлийг олж авна. Өөртэйгөө удаан ярилцаж өөрийгөө хамгийн шилдэг нь гэж итгүүлж чадвал чи хэн нэгний чамайг дүгнэсэн шүүмжлэлд тийм ч хурдан нугарахгүй. Чамайг бусад хүмүүс муулж, гоочилсон ч чи “Өмссөн хувцас маань та нарт биш надад таатай байна, хийж байгаа ажилдаа би дуртай” гэж нүүр бардам хэлж чадна. Тиймээс өөртэйгөө ярилцаж өөрийгөө ятга.

Чи хэрвээ өөрийгөө сонсдоггүй, түүнтэй ярилцдаггүй бол одооноос дээрх тохиолдлуудад өөртэйгөө ярилцах гэж хичээгээд үзээрэй. Гэхдээ өөрийгөө сэтгэлээр улам унагааж “Чи ч арчаагүй юм даа” хэмээн зүхэж, хэн нэгэнтэй харьцуулж болохгүй шүү. Түүний оронд “Бүх зүйл сайхан болно, чи чадна, бүтнэ” гэсэн сэтгэлийн дэмийг өгч байгаарай. Хангалттай олон хүн чамайг шүүмжилж, гоочлох энэ хорвоод ядаж чи өөрийгөө байгаагаар нь хайрлаж, урам зориг өгч байх хэрэгтэй.

Харин одоо өдөр бүр доорх сэдвүүдээр тунгаан бодож, өөртэйгөө ярьвал амьдрал чинь илүү утга учиртай болно:
Чи юунд дуртай вэ? Юу чамд аз жаргал, юуг ч даваад гарах эд хав мэдрүүлж байна?
Дотоод хүн чинь хэн бэ? Чамд юу хэлэхийг хүсэж байна?
Би өөрийгөө сэтгэлээр унагах, сөрөг зүйлсийн талаар бодож байна уу? Яаж эерэг тал руу нь эргүүлж болох вэ?
Өнөөдрийн ололт маань юу байв?
Хэрхэн бусдад туслах вэ?

Эдгээр асуултыг өдөр бүр дотроо тунгааж өөртэйгөө ярилцаж, өөрөө өөрөөсөө хариултыг нь олохыг хичээгээрэй. Өөрийгөө илүү их таньж мэдэхийг хүсвэл www.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрөө хийж, өөрийнхөө мэдээллийг уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Өөрийнхөө давуу талуудыг мэдэж аваад, юундаа анхаарвал амжилтад хүрэхээ эндээс мэдэж аваарай.

Эцэст нь чи өөрийнхөө талаар ямар бодолтой байдаг вэ? Өөрийгөө хэн гэж боддог вэ? Хамгийн сүүлд өөрөө өөртөө юу гэж хэлсэн бэ? Тэр чинь эерэг эсвэл сөрөг байсан талаар асуултуудад хариулж сэтгэгдэл бичээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(492)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com