ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алийг нь сонгох вэ: Нунтаг болон шингэн энгэсгийн ялгаа

Гоо сайхан  | 2017 / 12 / 05

Нүүр будалт эмэгтэйчүүдийг хүчирхэг харагдуулдаг. Гэхдээ хэрхэн яаж өөрт тохирсон будалтын зөв хэв маягийг олж авах тал дээр нэлээд хичээл зүтгэл, судалгаа шаардана. Өглөө бүр толиныхоо өмнө тодорхой хэмжээний цаг “урсгаад” босдог ч нүүр будалтдаа сэтгэл дундуур байх тохиолдол бидэнд зөндөө л байдаг шүү дээ.

Алийг нь сонгох вэ: Нунтаг болон шингэн энгэсгийн ялгаа

Нүүр будахад суурь хамгийн чухал ч гэлээ зарим бүсгүйчүүл маань арьсны онцлог (тослог, холимог, хуурай г.м), асуудлаа (батга, үрчлээ, хуурайшил г.м) бодолцолгүй, бусдын сайн гэсэн үгийг дагаад өөрт тохирохгүй өө дарагч, энгэсгийг сонгодог. Тэгвэл чамд ямар энгэсэг зохих талаар дэлгэрэнгүй авч үзье. Ер нь юуны төлөө бид суурь энгэсэг хэрэглэдэг вэ?
- Арьсыг нар салхины нөлөөнд гэмтэхээс хамгаална
- Нүүрний өө сэвийг дарж жигд өнгөтэй харагдуулна

Нунтаг энгэсэг:
Хэвийн, тослог, холимог, эмзэг, батгатай арьс, мөн сууриа зузаан тавих дургүй, өө багатай арьстай хүмүүст тохиромжтой. Найрлагадаа тос агуулдаггүй учраас арьсанд бөглөрөл болон нүхжилт үүсгэдэггүй давуу талтай. Хуурай бүтэцтэй тул өдрийн туршид арьсыг гялайлгахгүй, жигд өнгөтэй харагдуулж гэрэлтүүлдэг. Мөн арьснаас ялгарч буй илүүдэл тосыг өөртөө шингээдэг.

Юуг нь харж сонгох вэ?
Пудрээ сонгохдоо өөрийнхөө арьсны өнгөнд тохирсон аль болох нарийн ширхэгтэйг сонгох хэрэгтэй. Хацартаа бага зэргийг түрхэж үзээд өдрийн гэрэлд харж, хүзүүний өнгөнд тохирч байгаа эсэхийг нягтлаарай.

Хэрхэн хэрэглэх вэ?
Нунтаг пудрыг багсаар жигд тараан нүүрэндээ түрхэнэ. Холимог, тослог арьстай бол нүүрний Т хэлбэрийн хэсэгт давхарлан түрхэнэ. Учир нь энэ хэсэгт тослогийн булчирхай их байдаг учир илүүдэл тос ялгарах бөгөөд нунтаг энгэсэг тослогийг өөртөө шингээн авдаг. Мөн будалт хийхдээ хамрын угалз хэсгийг нямбайлан будахаа мартаж болохгүй шүү.

Шингэн энгэсэг:
Шингэн энгэсэг дотроо маш олон төрөл байдаг учраас бүх төрлийн арьсанд тохирох энгэсгийг олж болно. Тийм ч учраас бүсгүйчүүл хэрэглэх дуртай байдаг. Тосон суурьтай крем нь хуурай болон энгийн арьстай хүмүүст, харин усан суурьтай нь тослог, холимог арьсанд тохирдог. Нунтаг энгэсгийг бодвол өөг сайн дардаг ч арьсыг гялтагануулж, тослог харагдуулах гээд байдаг. Мөн дан шингэн энгэсэг тавьсан үед шороо тоос ирж наалдах нь их байна.

Хэрхэн хэрэглэх вэ?
Нүүрэндээ сууррь (primer, base)-ийг нимгэн түрхээд энгэсгээ дух, хацар, эрүүний орчимд зориулалтын багс, порлоноор эсвэл цэвэрхэн хурууны өндгөөр жигд тарааж түрхэнэ. Будалтаа илүү натурал харагдуулахын тулд хүзүүний хэсэгтээ ч мөн энгэсэгнээсээ түрхэх нь зүйтэй. Хэрвээ нүдний доор болон бусад хэсэгт толбо, улайлт тодроод энгэсэгний нэг түрхэлтээр дарагддахгүй байгаа бол нэмж түрхэх хэрэггүй. Учир нь хэт их түрхвэл арьсанд хүнд мэдрэмж төрүүлж, будмал харагдуулдаг. Хамгийн гол нь жигд түрхэх нь чухал шүү. Харин тэдгээр тодорсон толбо, улайлтыг өө дарагчаар далдлаарай. Өө дарагчийг хэрхэн зөв хэрэглэх талаар ЭНДЭЭС уншаарай.

Мөн шингэн болон нунтаг энгэсгийг хамтад нь хэрэглэж болно. Нүүр чинь өө сэв ихтэй бол өө дарагч, шингэн энгэсгээ ашиглаж өөгөө дарчихаад дээр нь нунтаг энгэсгээ хөнгөн тавьж будалт болон арьсаа гадны нөлөөнөөс хамгаалж өгөөрэй.

Сүүлийн үед “Tinted moisturizer” буюу өнгөтэй чийгшүүлэгч будгийг энгэсэгнийхээ оронд ашигладаг болоод байна. Энэ нь арьсыг илүү чийглэг, гэрэлтсэн харагдуулахаас гадна шингэн энгэсэгнээс илүү зөөлөн, хөнгөн бүтэцтэй байдаг.

Мөн BB, СС энгэсэг, cushion -ы талаарх мэдээллийг тун удахгүй оруулах болно. Шингэн энгэсэг, BB энгэсэгний ялгааг ЭНДЭЭС уншаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(277)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com