ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бидний хувь тавиланг юу тодорхойлдог вэ?

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 07

“Итгэл үнэмшил бодлоос эхтэй. Бодол үг болон гарч, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, дадал чамайг бүхлээр чинь илэрхийлнэ. Харин үнэт зүйл хувь тавиланг бүтээдэг” гэж Махатма Ганди хэлжээ. Хувь тавиланг маань бүтээгч хувь хүний үнэт зүйл гээч нь яг юу вэ? Бидний үнэт зүйл юу вэ? Тэр нь үнэхээр тийм чухал зүйл үү? Эдгээр асуултад хариулт хайцгаая.

Бидний хувь тавиланг юу тодорхойлдог вэ?

Мэдээж үнэт зүйл мэрэгч төлөг шиг тэр үед тийм зүйл тохиолдоно гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ л амьдралдаа, бусдын хувьд хэн байхыг хангалттай тодорхойлж чадах юм. Тэгэхээр:

Үнэт зүйл гэж юу вэ?
“Үнэт зүйл гэдэг нь хувь хүмүүсийн янз бүрийн итгэл үнэмшил дээр тулгуурлан, тухайн хүний үнэт зүйлсийн тогтолцоог бий болгодог бөгөөд энэ нь бидний бүхий л амьдралын туршид үзэл бодол, хандлага, шийдвэр гаргалт, ерөнхий зан төлөвт нөлөөлж байдаг.” гэж тодорхойлжээ. Арай хялбараар тайлбарлавал үнэт зүйл бол аз жаргалтай, сэтгэл хангалуун байхад заавал байх хэрэгтэй, чухал зүйлс юм. Энэ нь нийгмийн байр суурь, эцэг эх, хайр дурлал, сэтгэлийн амар амгалан, шударга зан, нэр хүнд, эд баялаг гээд юу ч байж болно. Хамгийн гол нь хувь хүнд өөрт нь юугаар ч сольшгүй, хэмжишгүй тийм хүчирхэг, үнэ цэнтэй зүйл байх юм.

Үнэт зүйл яагаад чухал вэ?
Үнэт зүйл буюу чухал гэж бодож байгаа тэр зүйлдээ тулгуурлан бид сонголт хийдэг. Жишээ нь нэр төр чиний хувьд үнэт зүйл бол чи авилга авах, хулгай хийж, худал хэлэх гэх мэт нэрээ харлуулж бохирдуулах сонголт яасан ч хийхгүй. Эцэг эхийнхээ ачийг хариулах нь чиний хувьд үнэт зүйл бол магадгүй тэднийхээ эсэргүүцсэн хүнд хэчнээн хайртай байсан ч гэрлэхгүй. Хайртай хүмүүсээ юугаар ч дутаалгүй авч явах санхүүгийн чадамж чиний хувьд чухал бол түүнийг олж болох бүхий л арга замыг алдалгүй ашиглана. Энэ мэтчилэн чиний үнэт зүйл чамайг хэн бэ гэдгийг тодорхойлох юм.

Харин чухал хэрэгтэй гэж бодож байгаа ч хийж хэрэгжүүлэхээс дургүй чинь хүрч, залхдаг эсвэл өөр нэг сонголтын өмнө ирээд түүнийгээ таягдан хаяж чадаж байгаа бол тэр нь үнэт зүйл биш. Өөрөөр хэлбэл үнэт зүйл чиний дуртай дургүйд огт хамааралгүйгээр чамайг удирддаг, чиний тархийг цаашлаад үйл хөдлөлийг чинь залж, чиглүүлдэг гэсэн үг.

Өөрийн дуртай ажлыг хийж, өөрийн зөв гэсэн замаар явж байгаа хүний амьдрал илүү үнэ цэнтэй байдгийг олон хүний жишээнээс харж болно. Энэ нь зүгээр нэг гоё гэж бодсон ажлаа сонгосон хэрэг биш өөрийнхөө үнэт зүйл, амьдралаас авах аз жаргалдаа тааруулан сонголт хийсэн байдаг. Харин чи тэдний нэг мөн үү?

Харамсалтай нь бидний ихэнх нь өөрийн гол үнэт зүйлсээ мэддэггүй. Тиймдээ ч нийгмийн үнэ цэн гэж сургаж, зааж, үзүүлж байгаа бүхнийг даган дуурайдаг. Өөрөөр хэлбэл чи алим гоё гэж бодож байтал хэн нэгэн алдартан эсвэл найзууд чинь гадил л гоё гээд байвал чи нээрээ ч тийм юм уу гэж бодоод, “гадилууд”- ын эгнээнд шилжинэ. Гол үнэт зүйлсээ тодорхойлоогүйгээс:

-Бусдын үг, үйлдлийн нөлөөнд автамхай
-Өөрийн гэсэн бодолгүй
-Шийдвэр гаргах чадваргүй
-Бүтэлгүйтэлдээ бусдыг буруутгах хандлагатай
-Ажилдаа дургүй
-Амьдралдаа сэтгэл хангалуун бус
-Бусдад таалагдахыг хүсдэг
-Бусдаас хэт их зүйл шаарддаг, хүсэж хүлээдэг гэх мэт сул талуудтай байхаас гадна хамгийн гол нь өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэггүй, бусдын хүсэл мөрөөдөлтэй андуурдаг.

Тэгэхээр үнэт зүйлээ яаж тодорхойлох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз? Үүний тулд эхлээд www.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрөө хийж, өөрийнхөө мэдээллийг уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна.

Үүнийг уншсанаар чи өөрийгөө таних, үнэт зүйлсээ олж нээх аяллаа эхлүүлж байна гэсэн үг. Цааш нь юу хийх талаар тун удахгүй нийтлэх болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(221)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com