ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Залуугаасаа хэвшүүлэх эрүүл арьсны 11 дадал

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 07

Та нүүрээ хэдэн наснаасаа будаж эхэлсэн бэ? Магадгүй ахлах ангиасаа юу? Ихэнх охид ахлах ангид ороод илүү их гоо сайхандаа анхаарч эхэлдэг шүү дээ. Гэвч тэр үед арьсныхаа онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгоогүйгээс, зөв цэвэрлээгүйгээс, будагтайгаа унтсанаас гээд мэдэхгүйгээсээ болж охид шилжилтийн насан дээрээ арьсны асуудлуудтай ихээхэн тулгардаг. Жишээлбэл би анх 10-р ангид нүүрээ будаж эхлэхдээ хуурай арьсанд маань төдийлөн тохирохгүй хуурай энгэсэг түрхэснээс арьс маань холцруутаж, эгчийнхээ хэрэглэдэг үрэвсэлтэй арьсны комыг хэрэглэснээс арьс маань улам таталдаж, хуурайшаад, харшилсан юм. Над шиг арьсны онцлогоо мэдэхгүй, түүнийгээ хэнээс асууж зөвлөгөө авахаа мэдэхгүй өсвөр насны охид арьсаа эмзэгшүүлж, буруу арчлах асуудал зөндөө байдаг. Тиймээс 40, 50 насадаа ч өөгүй толигор, сайхан арьстай байхын тулд 20-30 наснаасаа хэрэгжүүлж эхлэх 20 дадлыг жагсаалаа.

Залуугаасаа хэвшүүлэх эрүүл арьсны 11 дадал
1. Байнгын зөв цэвэрлэгээ

Эхлээд арьсны онцлогоо зов тодорхойлоорой. Хэрхэн тодорхойлохыг ЭНДЭЭС уншаарай. Дараа нь тослог, батгатай, эсвэл зөвхөн Т хэсгээрээ тослогтдог холимог арьстай бол усан суурьтай хөөсөн цэвэрлэгч, нүүр цэвэрлэгч усыг хэрэглэж болно. Харин хуурай, эмзэг, энгийн арьстай бол тосон суурьтай cleansing oil /шингэн тосон цэвэрлэгч/, cleansing cream /тосон цэвэрлэгч/ хэрэглээрэй. Мөн эмзэг арьстай хүмүүс цэвэрлэгч болон ямар ч бүтээгдэхүүн сонгосон найрлагыг нь маш сайн харж, байгалийн гаралтай, химийн найрлага багатай бүтээгдэхүүн сонгох нь зөв юм. Нүүрээ цэвэрлэхдээ ганц эдгээрийг хэрэглээд зогсох биш 2-3 үе шаттайгаар цэвэрлэх нь чухал. Цэвэрлэгээний нийтлэг дүрэм бол будгаа арилгах+бохирдлыг цэвэрлэх+гуужуулах+чийгшүүлэх гэсэн дараалалтай байдаг.


2. Тогтмол гуужуул

Бидний арьсан дээр өдөрт 50 сая орчим арьсны үхэжсэн эс ялгарч байдаг. Өөрөөр хэлбэл 18 наснаас эхлээд арьсны өнгөн давхарга 21-28 хоногт гуужиж шинэ эд эс төлждөг. Гуужуулагч хэрэглэснээр дээрх үхэжсэн эд эсүүдийг арьснаасаа салгаж, гүн дэх бохирдлыг цэвэрлэж, арьсаа үргэлж шинэ толигор зөөлөн болгох боломжтой юм. Гэхдээ өөрийн арьсны онцлогт тохируулж тослог болон холимог арьстай хүн 7 хоногт 2 удаа, бусад төрлийн арьсанд 7 хоногт 1 удаа хэрэглэхэд тохиромжтой байдаг. Гуужуулагчийг зовхи болон уруулдаа хүргэлгүйгээр нүүрэндээ иллэг хийж, хүйтэн бүлээн усаар угааж хэрэглэнэ.


3. Байнга чийгшүүл

Арьсанд тэжээл, чийгшил дутагдсанаас арьс маш хурдан өнгөө алдаж, үрчлээтдэг. Тиймээс чийгшүүлэх тос, серум, эмульс, мистыг тогтмол хэрэглэх нь зүйтэй. Тослог арьстай хүмүүс аль болох усан суурьтай бүтээгдэхүүн сонгож, 7 хоногт 1-2 удаа маск тавихад тохиромжтой. Харин хуурай арьсыг байнга чийгшүүлэх шаардлагатай бөгөөд аль болох тосон суурьтай цэвэрлэгч, чийгшүүлэх тосыг сонгож, нүүрэндээ иллэг хийх, 7 хоногт 4-өөс дээш удаа маск тавих зэргээр арьсаа арчлах хэрэгтэй. Яагаад гэвэл хуурай арьстай хүмүүс хамгийн хурдан үрчлээтэж, хөгшрөлт хурдан явагддаг.


4. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах

Арьсны хөгшрөлтийн 90 хувь нь нарны хортой туяанаас үүдэлтэй байдаг. Тиймээснарны тосыг өвөл зунгүй байнга түрхэх хэрэгтэй. SPF30 -аас дээш хамгаалалттай нарны тосыг сонгож, зовхи урууландаа хүргэлгүй, нимгэн түрхэж хэрэглээрэй. Ихэнх хүмүүс нарны тосыг наран шарлагын газар, хөдөө явахдаа, хурц нартай үед л түрхэх ёстой гэж ойлгодог. Гэтэл тосыг машинд, онгоцонд, дэлгүүр хэсэхдээ гээд хаа ч явсан түрхэж байх нь чухал.


5. Арьсны үрэвслээ оролдохгүй байх

Арьсан дээрх хар болон цагаан батга, идээт үрэвсэл зэргийг хүмүүс тэсэлгүй шахчихдаг шүү дээ. Зарим нь бүр батга шахах хоббитой болчихсон, найз залуу, аав, дүүгийнхээ батгыг шахаж суудаг. Тэгвэл ийм байдлаа яг одоо зогсоох хэрэгтэй. Учир нь батгыг шахах тусам хор уршиг нь улам нэмэгддэг. Хамгийн том аюул бол нүүрэн дээр батганы сорви үлдэж маш муухай харагдуулдаг. Ийм үед арьсандаа сорви арилгагч химийн хүчтэй найрлагатай, үнэтэй тос удаан хугацааны туршид хэрэглэхээс өөр аргагүй болно. Тиймээс яг одооноос нүүрэн дээр гарсан батга, үрэвсэл зэргийг хөндөхгүйгээр зөв эмчилгээг хийж дадах нь чухал юм шүү.


6. Шөнийн нойроо хугаслахгүй байх

Унтах нь гоо сайхны үнэ төлбөргүй арчилгаа болдог. Шөнөжин нойргүй ажилласан арьс ямар харагддаг билээ дээ. Өнгө муутай, будаг шингээгүй, цаанаа л эрч хүчгүй байдаг. Тийм биш гэж үү? Харин цэвэрлэгээгээ сайн хийгээд сайхан амарсан арьс бол гялалзаад л будаг хүртэл шингэж гоё харагддаг. Шөнийн нойр хамгийн чухал учир 6-8 цаг бөх унтаж хэвшээрэй. Энэ бол ажил амралтаа зохицуулах, мөн арьсаа залуугаар нь авч үлдэх зөв дадлуудын нэг юм.


7. Эрүүл хооллох

Арьсаа өөрийнхөө зүрх сэтгэл шиг мэдэрч, түүндээ хамгийн хэрэгтэй гэсэн хүнсний бүтээгдэхүүнийг сонгож байгаарай. Гаднаас нь сайн гэсэн бүхнээр арчлахаас гадна дотроосоо ч бас тордох нь чухал. Биеийн эрүүл мэндээс гадна гоо сайхан ч хооллолтоос хамаардаг. Арьсанд чухал хэрэгтэй амин дэмийг агуулсан хоол хүнсэнд загас, самар, гүзээлзгэнэ, нэрс, лууван, бууцай, улаан лооль зэрэг ордог. Тиймээс эдгээрийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Харин арьсанд чинь халтай хүнснүүдийн жагсаалт ЭНД бий. 8. Сэтгэл санаагаа тайван байлга, илүү их инээ

Сэтгэл санааны байдал ч мөн эрүүл мэндээс гадна гоо сайханд нөлөөлдөг. Үргэлж хөмсгөө зангидаж, бухимдаж явдаг хүний арьс гүн үрчлээтэй, унжсан, өнгө муутай харагддаг. Харин инээмсэглэж, эерэг бүхнийг ярьж явдаг хүнийх цаанаасаа л гэрэлтэй харагддаг шүү дээ. Шинжлэх ухааны талаасаа ч энэ нь батлагдчихсан зүйл юм. Тиймээс юу ч болсон эрүүл мэнд, эрүүл толигор арьсныхаа төлөө тайван, уужуу, эерэг гэгээлэг байгаарай.


9. Нүүрэндээ гар хуруугаа байнга хүргэхээс зайлсхий

Хүний гар хамгийн эхэнд, хамгийн ихээр бохирдож байдаг. Бид өөрөө ч мэдэлгүй гараараа нүдээ нухаж, хацраа илдэг. Гэтэл энэ нь бидний арьсанд маш халтай. Учир нь гаран дахь бохирдол нүүрэнд наалдаж халдварлуулж, үрэвсүүлдэг. Тиймээс нүүрээ будаж дууссан бол аль болох нүүрэндээ гараа хүргэхгүй байж эсвэл гараа байнга цэвэрхэн байлгаж дадах хэрэгтэй. Мөн нүүрээ будахдаа ч гараа сайтар угаах нь чухал шүү.


10. Нүүр будалтын багс, порлоноо байнга цэвэрлэ

Багсны үсийг “синтетик (хиймэл)” ба “амьтных” гэж ялгадаг. Амьтны үсээр хийсэн багс сайн гэж үздэг ч синтетик багс ч ялгаагүй сайн чанартай нь байдаг. Тиймээс сайтар мэдээлэлтэй байж багсаа сонгох хэрэгтэй. Бидний зарим нь багс, порлоноо дундаа хэрэглэх, бусдад хэрэглүүлснээс, цэвэрлээгүйгээс арьсанд бохирдол, үрэвсэл үүсдэг. Ихэнх багс цэвэрлэгч энгийн л бактерийн эсрэг саван байдаг. Гэхдээ өөрсдийн хэрэглэдэг нүүрний хөөс, хүүхдийн шампунь зэргээр цэвэрлэж болно. Гарын алгандаа хөөс юм уу шампуниасаа дусааж үрж угаах, эсвэл зориулалтын арзгар гадаргуутай хавтан дээр тойрог хөдөлгөөнөөр үрж цэвэрлэж болно.


11. Эцэст нь байнга маск тавь

Маск нь арьсыг хурдан хугацаанд бүх төрлийн амин дэмээр тэжээж, чийгшүүлдэг. Арьсныхаа онцлогт тохируулж, чийгшүүлэх, цайруулах, үрчлээний эсрэг гэх мэт бүх төрлийн маскаас сонгож долоо хоногт 4-өөс дээш удаа тавих нь арьс арчилгааны супер хэрэглээ юм. Тогтмол маск хэрэглэдэг арьс бусад арьснаас хэд дахин чийглэг, эрүүл, залуухан харагддаг.

Арьсаа залуу, эрүүл байгаа дээр нүүр будалтаас илүү арьс арчилгаандаа анхаарч, халамжлаарай. Гоё арьстай байхад будах ч шаардлагагүй, хамгаалаад л явахад болно шүү дээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(149)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com