ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Бичдэг” болсноор амьдрал намайг юугаар шагнасан бэ?

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 11

Оюутан байхад мэдээлэл технологийн хичээл дээр хувийн блог хөтлөх аргыг заасан тэр үеэс “Өөрийн гэсэн ертөнцийг бий болгъё” гэсэн зорилгыг би тавьж шууд л ажил хэрэг болгосон юм. Тэр өдрөөс хойш блогоо хөтлөөд 5 жил болсон байна. Энэ нь миний амьдралыг хэчнээн бүтээлч, идэвхитэй, бас сэтгэл хангалуун болгосныг та нартайгаа хуваалцъя:

“Бичдэг” болсноор амьдрал намайг юугаар шагнасан бэ?

Эхлээд зүгээр л өдрийн тэмдэглэл бичиж байгаад дараа нь өөрт тохиосон явдлуудаа уран зохиолын хэлбэрт оруулан бичдэг болов. Өгүүллэг яруу найраг гэх мэтээр бичих зүйлсийн маань хүрээ өргөсч тэр хэрээрээ бичгийн чадвар маань өдөр өдрөөр нэмэгдсэээр байгааг анзаарч эхэлсэн. Та нар маань заавал уран зохиолын маягаар бичих албагүй л дээ. Гэхдээ л бичээд байх тусам бичсэн зүйл чинь найруулга сайтай, эмх цэгцтэй болно. Үр бүтээлгүй “чатлах” цагаа өөрийн бодлыг буулган бичих цагаар сольсноор өдөр бүр минь үр бүтээлтэй болж бас өөрийн хийж чаддаг зүйлтэй, хоббитой болсон минь миний амьдралдаа оруулсан маш том хөрөнгө оруулалт байлаа. Чамд ч бас адилхан нөлөөлж, илүү бүтээлч болно гэдэгт итгэлтэй байна. Мөн:

Намайг хүлээх өөр нэгэн “гэр”-тэй болсон - Бодол санаа, эргэцүүлэл, нууцхан хүслээ би хэн нэгэнд хэлэхээс илүү блог дээрээ бичдэг байсан юм. Энэ нь надад бусадтай ярихаас илүү хань болж, хэнд ч хэлмээргүй санагдсан зүйлээ цахим найзтайгаа хуваалцснаар байнга очдог өөр нэг жаргалтай “гэр”-тэй болгосон. Миний л амьдралтай холбоотой бүх зүйл тэнд байх учраас намайг л илэрхийлэх ертөнц тэнд бий болсон юм даа. Ажилдаа ядраад гэр лүүгээ яардаг шиг сэтгэлээ амраах гэж “тийшээ” бас яарч тэмүүлдэг болсон юм.
Өөрийгөө улам их таньж мэдсэн – Өөртэйгөө ярилцах, харилцах боломжуудын нэг бол бичих дадал. Өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай эргэцүүлж, сурсан мэдсэнээ дүгнэж, хүсэж мөрөөдөж байгаа зүйлсээ тэмдэглэн, би хэн бэ, юуны төлөө амьдарч байна, амьдрах утга учир минь юунд оршиж байна гэх мэт зүйлсийг олж харж, өөрөө өөрөөсөө хариултыг нь олдог.
Зүгээр л аз жаргалтай эмэгтэй болов - Хийж бүтээх юмтай хүн сэтгэл өөдрөг аз жаргалтай байна гэдэгт би эргэлздэггүй. Бичвэр бичих бол надад сэтгэлийн тайвшрал өгдөг зүйлсийн нэг. Зөвхөн сэтгэл доторхоо уудалж, төсөөллөө амжилттай буулгаснаараа ч биш, өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж, ирээдүйд өөрийн гэсэн ном бичнэ гэсэн зорилгодоо чимх чимхээр ойртож байгаагаа мэдрэх хамгийн сайхан мэдрэмж. Бичсэний дараа бухимдана эсвэл сэтгэл санаагаар унана гэж яаж ч бодсон байхгүй. Тэгээд л нэг юмыг хийж байгаадаа, бүтээж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
Уншигчидтай болж, урам зоригоор бялхах болсон – Уг нь блогоо хэн нэгэнд зориулж нээгээгүй л дээ. Зүгээр л өөрийн гэсэн онцгой ертөнцтэй, хоббитой байхыг хүссэн юм. Харин нэг л мэдэхэд би уншигчидтай болж эхэлсэн. “Чиний блог маш гэгээлэг, бичсэн зүйлсийг чинь унших дуртай, чиний хандлага үзэл бодол таалагддаг, бичвэрүүд чинь их сайн болсон санагддаг” зэрэг сэтгэгдлүүд ирэх болсон юм. Энэ нь надад туйлын их урам зоригийг хайрлаж бичих хүслийг минь бадраасан. Бичсэн зүйлс маань хэн нэгний амьдралд нөлөөлж, баяр гунигийг нь хуваалцаж, бас тэдэнд урам зориг өгч байгааг мэдэрснээр бичих ажил минь бүр л их утга учиртай болов.
Миний амьдралын түүхийг бүтээдэг - Бичсэн бүх зүйлээ эргээд уншихад амьдралыхаа хуурцгийг тоглуулж байгаа юм шиг л үзэгчийн суудлаас өөрийгөө харна. “Аан тэр үед би ийм зүйл бичиж байж, 2016 онд миний амьдралд ийм ийм өөрчлөлтүүд гарсан юм байна, хайртай хүндээ зориулж тийм шүлэг бичиж байж, аавдаа зориулж хөрөг бичснээрээ би аавыгаа баярлуулж чадсан, 2017 он ч ёстой их зүйл өрнөжээ, өө би оюутан байхдаа энэ энэ зүйлийг сурч авсан” зэрэг бүхий л үйл явдлууд, мэдрэмжүүдийг ухраан харах боломжийг хувийн блог минь надад өгсөн юм. Өнгөрүүлсэн амьдралаа эргэн харахад бичсэн зүйлс минь хэрэг болно гэж эхэндээ огт санаагүй.

Ийнхүү би бичиж тэмдэглэхийн үр ашгийг өөрийн биеэр мэдэрсэн болохоор, үүнийг илүү олон хүнд мэдрүүлэхийг хүссэн сэтгэлээр 2018 оны эхний өдрөөс уншигчдынхаа дунд нэгэн сонирхолтой чээлэнж явуулахаар төлөвлөж байна. Нэр нь “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” бөгөөд өөрийнхөө ертөнцөөр нэг сарын турш аялаад түүнийхээ тэмдэглэлийг хөтлөх юм. Энэ хооронд өдөр бүр нэг сонирхолтой даалгавруудыг хэрэгжүүлнэ. Сонирхолтой байгаа биз? Энэ чээлэнжид оролцсоноор чи:

-Өөрөө өөртөө цаг гаргаж, шинээр нээнэ;
-Өөрийгөө илүү сайн ойлгодог болно;
-Өдөр бүр бичиж тэмдэглэх дадал сууна;
-Зорилго, үнэт зүйл, үзэл бодлоо тогтооно;
-2018 оныг цоо шинээр эхлүүлнэ гэх мэтчилэн олон давуу талуудтай.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(260)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: pvrewsvren.   2017-12-11
Mash ix taalagdlaa...mini bas neg bodol bna..blokt yaj negdex we

Зочин: Болор.   2017-12-11
Сайн бна уу? Их сонирхолтой юмаа. Би бас блогтой болохыг хүсдэг, гэхдээ яаж нээх, хэрхэн хөтлөх талаар ойлголтгүй бна. Блогийн чинь нэр юу вэ? Уншмаар бна.

Зочин: hongor.   2017-12-11
mash sonirholtoin bn bi oroltsonoshvv.

Зочин: Aya.   2017-12-11
blog in yu we ? unshmaar sanagdlaa kkk

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com