ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралаа өөрчлөхийг хүсвэл хаанаас эхлэх вэ?

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 12

“Бүхнийг орхиод зугтчихмаар байна” гэсэн бодол толгойд орж ирэх нь өөрчлөлт хэрэгтэй байгаагийн дохио байдаг. Хамгийн гол нь энэхүү дохиог эергээр хүлээж аваад зөв тийш нь залах хэрэгтэй юм. Гэвч өөрөө өөртөө, амьдралдаа өөрчлөлт хийнэ гэдэг хийе гээд л болчихдог зүйл биш. Би хэн байхыг хүсэж байна? Юу хийх дуртай билээ? Миний үнэт зүйлс юу билээ? Миний мөрөөдөл юу вэ? Би юу чаддаг вэ? гээд олон зүйлийг бодох хэрэгтэй болно. Энэхүү нийтлэлээр дээрх замыг дөтлөхүйц, зан чанар, дадал, дотоод хүнээ шат дараатайгаар өөрчлөхөд чинь туслах алхмуудыг бичлээ:

Амьдралаа өөрчлөхийг хүсвэл хаанаас эхлэх вэ?

Ихэнх хүмүүсийн амьдрал тодорхойгүй байдаг. Зөвхөн бусдын нүдэнд харагдах байдлаараа ч биш угаас өөрийгөө юуны төлөө, яах гэж амьдраад байгаагаа тодорхойлоогүй, өөрийгөө олоогүй хүн олон бий. Гэхдээ зүгээр дээ, угаасаа өөрийгөө нээж таних гэдэг нь хүн бүрийн амьдралдаа заавал хийх зүйлсийн нэг шүү дээ. Тиймээс өөрчлөлтийг эхлүүлж байгаа нь өөрөө том алхам билээ.

Эхлээд яагаад өөрчлөгдөх хэрэгтэй вэ, яагаад өөрчлөгдөхийг хүсэж байна вэ? гэдгээ олж тогтоо. Хэдий бодол дотор чинь тодорхой байсан ч заавал нэг цаасан дээр ил гаргаж бичээрэй. Үүний тулд доорх асуултуудыг өөрөөсөө асууж, хариултыг нь заавал олох хэрэгтэй:

1. Би амьдралдаа үнэхээр хайртай юу?
2. Миний амьдралдаа гаргасан хамгийн том амжилт юу вэ?
3. Хэрвээ хэн ч миний зөв бурууг шүүхгүй бол би хамгийн түрүүнд юу хийх вэ?
4. Хэрвээ дуртай зүйлээ хийх бүрэн боломж надад олдвол би юунаас эхлэх вэ?
5. Хэрвээ надад нэг тэрбум доллар байсан бол би юунд зориулах вэ?
6. Дэлхийн дээрх алдартай хүмүүсээс би хэнээс нь үлгэр жишээ авдаг вэ? Яагаад?

Хоёрдугаарт - Өөрчлөлтийн төлөө дараах алхмуудыг хийгээрэй:
1. Эерэг хүмүүстэй цагийг өнгөрүүл

Үргэлж сайхныг ярьж, чамд урам өгч, чамайг дэмждэг нүүрэнд нь инээмсэглэл тодорсон, болно бүтнэ гэдэг хүмүүстэй хамт байхыг эрхэмлээрэй. Хэрвээ эргэн тойронд чинь тийм хүн байхгүй бол идэвхтэй байж, эрэл хайгуул хийж, хүрээллээ өөрчил. Мөн бусадтай ярилцаж, сэтгэлээ уудалж, нээлттэй байж, тэдний амьдралын тухай үзэл бодлыг нь сонсоорой. Магадгүй чи ойр тойрныхныхоо гэгээлэг сайхныг анзаараагүй ч байгаа юм билүү.

2. Байн байн өөрийгөө баярлуулж дад
Ганц удаа ч болов өөрөөсөө юу ч харамлахгүйгээр өөрийгөө жинтэйгээр баярлуулаарай. Идэхийг хүссэн амттан, өмсөхийг хүссэн хувцсаа ав. Өдийг хүртэл ямар мундаг байснаа сануулж өөртөө урам зориг өгөөрэй.

3. Өөрийгөө бага багаар шинээр бүтээ
Өөрийгөө өөрчилж чадсан хүнд дэлхий ертөнцийг ч өөрчлөх хүчтэй байдаг. Яагаад гэвэл өөрийгөө өөрчилж шинээр бүтээж байгаа хүн хувь хүний ертөнцөө бүрэн таньсан байдаг. Тиймээс өнөөдрөөс жижигхэн зүйл дээр ч хийж буй үйлдэл хэлж буй үгээ хянаж өөрийгөө бага багаар засаж залруулаарай. Бусадтай харилцахдаа үргэлж эелдэг бай гэж өөртөө сануул. Уурыг чинь хүргэсэн үйл явдалд ч эрүүл ухаантай хандана гэж амлаж, үүнийгээ хэрэгжүүлээрэй.

4. Өөрийнхөө юу чадахыг харуул, бүү хойш суу
Санаанд чинь багтаж байгаа бүхэнд “Би чадна” гэж хэл, өөртөө итгүүл. Харин дараа нь тэр бүхнээ чадахын төлөө хичээгээрэй. Хамгийн гол нь хойш бүү суу. Үргэлж урагш тэмүүл.

5. Саад бэрхшээлтэй зоригтойгоор нүүр тулж, давж гар
Саад бэрхшээл бүхнээс хүн туршлага хуримтлуулдаг. Тиймдээ ч энэ бол зүгээр л ажлын нэг хэсэг, замд чинь тааралдсан нэг даваа л юм. “Хэрвээ чи алдаа гаргаагүй бол юу ч хийгээгүйтэй адил” гэсэн үг ч байдаг шүү дээ. Тиймээс хийх гэж оролд, бүтэлгүйт. Хамгийн гол нь тэр бүхнийг инээмсэглээд л даваад гарчих сэтгэлийн тэнхээтэй байгаарай.

6. Одоо л эхэл
Эцэст нь маргааш биш, ирэх долоо хоногт биш яг одооноос өөрчлөлтөө эхлүүл. Чи бэлэн үү? Мэдээж бэлэн. Зориглох бас хийж эхлэх л хэрэгтэй.

Дараах 10 алхмыг байнга хэрэгжүүлж, дадал болгож чадвал өөрийгөө өөрчлөөд зогсохгүй, өөрийгөө сайжруулж чадна:
1. Амьдралын утга учир юу вэ гэдгийг өөрөөсөө асууж хариултыг нь заавал олоорой. Олоогүй бол олтлоо эрж хайгаарай.
2. Мөрөөдлийн самбартай бол.
3. Зорилгоо биелүүлэхийн тулд зорилго тавь.
4. Юунд ч харамсахгүйгээр хэрэггүй, сөрөг зүйлсийг гээж сур.
5. Айдсаа давж, зориглож хийгээгүй зүйлсээ хийж бай.
6. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр. Бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээхээсээ өмнө өөрийгөө хүлээн зөвшөөр.
7. Өнгөрснөөрөө биш одоогоороо амьдар.
8. Бүх зүйлд суралцагчийн сэтгэхүйгээр ханд.
9. Тэвчээртэй бай.
10. Хар бараан дурсамж бүхнийг март.
11. Тайвшир, бүх зүйлд тайван ханд.
12. Муу зуршлаа ялан дийл. Өөрийгөө ялан дийл.
13. Аливаа зүйлд хариуцлагатай хандаж бай. Үүнийг өөрийнхөө зарчим болго.
14. Зүрх сэтгэлээ л дага.

Энэ бүхнээс илүүг хийж, өөрийнхөө талаар илүү сайн таньж мэдэхийг хүсвэл 2018 оны эхний өдрөөс эхлэх “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжид оролцоорой. Өөрийнхөө ертөнцөөр нэг сарын турш аялаад түүнийхээ тэмдэглэлийг хөтлөх юм. Энэ хооронд өдөр бүр нэг сонирхолтой даалгавруудыг хэрэгжүүлнэ. Сонирхолтой байгаа биз? Энэ чээлэнжид оролцсоноор чи:

-Өөрөө өөртөө цаг гаргаж, шинээр нээнэ;
-Өөрийгөө илүү сайн ойлгодог болно;
-Өдөр бүр бичиж тэмдэглэх дадал сууна;
-Зорилго, үнэт зүйл, үзэл бодлоо тогтооно;
-2018 оныг цоо шинээр эхлүүлнэ гэх мэтчилэн олон давуу талуудтай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(860)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: j.   2017-12-14
goy zuwlumj b

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com