ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өглөөний арьс арчилгаа: Нүдээ нээхээс эхлээд ажилдаа явах хүртэл

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 13

Бид өглөө бүр шүд болон гар нүүрээ угаадаг шүү дээ. Энэ нь бидний эрүүл ахуйдаа анхаарч буй гоо сайхны нэгэн төрлийн дадал юм. Мэдээж дээрх хоёр зүйл бидний амьсгал болон царай төрхийг цэвэрхэн байлгадаг учраас байнга хийх нь тодорхой. Гэхдээ бид өглөө бүр бусад чухал зүйлсийг орхигдуулчихдаг. Бие махбодио сэргэг байлгаж, гаднаасаа болон дотроосоо гоо үзэсгэлэнгээ гэрэлтүүлэх тэр зүйлсийг. Өглөө нүдээ нээхээс эхлээд гэрээсээ гарах хүртлээ бид ямар дарааллын дагуу өөртөө анхаарах ёстой гээч? Хамтдаа гоо сайхан, арьс арчилгааны зөв дадлыг өөртөө бий болгоё. Нүдээ нээхээс эхлээд ажилдаа явах хүртлээ чи юу хийх ёстой вэ:

Өглөөний арьс арчилгаа: Нүдээ нээхээс эхлээд ажилдаа явах хүртэл
1. Орноосоо босонгуутаа “уух” хэрэгтэй 3 зүйл (аль нэгийг сонго):
Ус

Хүн бүр өглөө ус уувал эрүүл мэндэд сайн гэдгийг мэддэг. Гэхдээ уух нь ховор шүү дээ. Тэгвэл өглөө нүдээ нээснийхээ дараа ус уух нь бодисын солилцоог идэвхжүүлж, илчлэгийг шатааж, биед шөнийн туршид ялгарсан хүнсний шимгүй хэсгийг биеэс хөөнө. Үүнээс гадна ус нь арьсыг дотроос нь чийгшүүлж, гэрэлтсэн толигор болгоно. Маргааш өглөөнөөс эхлээд босонгуутаа ус уух уу?

Зуун настын шүүс
Зуун наст нь арьсыг чийгшүүлж, төлжүүлдэг гэдгийг бид бүгд мэднэ. Харин зуун настын (алое) шүүс ууснаар бид арьсаа дотроос нь амин дэмээр хангаж чадах юм. Зуун настад Е, В, С витамин агуулагддаг болохоор бидний арьсыг эрүүлжүүлнэ. Гэхдээ цэвэр алое шүүс буюу супермаркетуудад зарагддаг чихэр нэмчихсэн ундаанууд биш шүү.
Нимбэгтэй ус

Нимбэгтэй ус нь бидний өдрийн эрч хүчийг сэлбэхээс гадна тархийг идэвхжүүлж, анхаарал төвлөрлийг дээшлүүлдэг. Мөн арьсны гэмтлийг үүсгэгч чөлөөт радикалуудыг багасгаж, арьсыг зөөлөн, толигор болоход тусалдаг. Заавал өглөө гэхгүйгээр унтахаасаа өмнө усандаа, жимс жимсгэнэ, өргөст хэмх хандалж ууж болно шүү.
2. Ор болон хөнжлөө цэвэрлэж, хураа

Орноосоо холдоогүй байгаа дээрээ өглөө бүр ор хөнжил, дэрнийхээ даавууг сольж хэвшээрэй. Ялангуяа дэрнийхээ уутыг өдөр бүр солих нь батга гарч, арьс бохирдохоос сэргийлнэ. Шөнө унтаж байхад бидний арьс гуужихаас гадна нүдэнд харагдахгүй бохирдлууд арьсанд наалдаж,шимэгчид үүрлэж байдаг. Орой унтахын өмнө хийсэн арьс арчилгаагаа сүйтгэж, өмнөх шөнийн арьс гуужиж үлдсэн орон дээрээ унтмааргүй байгаа биз дээ?

3. Өглөөний шүршүүр

Өглөө бүр шүршүүрт орсноор арьсны бохирдлоос үүдэлтэй бүхий л асуудлаас ангижирхаас гадна эрч хүч авч, бие чинь хөнгөрнө. Долоо хоногт 2-3 удаа биеийнхээ үхэжсэн арьсыг гуужуулж заншаарай. Харин шүршүүрт орсныхоо дараа биеийн тосыг заавал түрхэх ёстой шүү. Өвөл, намрын сэрүүн улиралд тэжээл өгөх баялаг орцтой, хавар, зуны улиралд чийгшлийг нэмэгдүүлэх хөнгөн чанарыг тосыг сонгоорой.

4. Өглөөний цайнд юу идэх вэ?

Өглөө бүр юу идвэл бид гаднаасаа үзэсгэлэнтэй, дотроосоо эрүүлжиж чадах вэ?
Луувангийн өтгөн шүүс бол гайхалтай сонголт юм. Мөн жимс болон уураг ихтэй өндөг, овъёос гэх мэт хоол нь өдрийн эрч хүчийг өгнө. Туна, яргай загас нь тосны хүчил омега-3-ийн агууламж өндөртэй тул тархийг саадгүй чөлөөтэй сэтгэхэд сайнаар нөлөөлж, ой санамжийг дээшлүүлдэг. Өглөөний цайнд юу юу идэж болохыг ЭНДЭЭС, ЭНДЭЭС, ЭНДЭЭС бас ЭНДЭЭС уншаарай.

5. Гуужуулагч хэрэглэж хэвш:

Өглөө бүр нүүрээ цэвэрлэгч хөөс, савангаар цэвэрлэснийхээ дараа долоо хоногт 2-3 удаа нүүрнийхээ үхэжсэн арьсыг гуужуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь тэдгээр үхэжсэн эд эсүүд арьсан дээр ихээр бөөгнөрснөөр арьсны нүхийг бөглөж, бохирдлоор дүүргэн томруулснаар хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд ч шингэхээ больж, нүхжилт үүсч, батга гарч, арьс өнгөө алдана. Харин тогтмол гуужуулж заншсанаар арьсны гүн дэх бохирдлоосоо салж, арьсаа чөлөөтэй амьсгалах нөхцлийг бүрдүүлж, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ч сайн шингэх юм. Оройн арчилгааныхаа үеэр гуужуулж болох ч заримдаа өглөөд гуужуулбал сайхан мэдрэмж төрнө. Ингэснээр хөшрөлт ч удаан явагдана.

Харин яг одоо чамд гуужуулагч байхгүй бол бор, цагаан аль ч төрлийн элсэн сахарыг чидун жимс(Олив)- ийн тостой 1: 2 харьцаатай (1 аяга элсэн сахар, 2 аяга тос, эсвэл ½ хэмжээтэй элсэн сахар, 1 аяга тос) хооронд нь холиод нүүр болон биеийн арьсаа гуужуулж болно. Эсвэл доорх бүтээгдэхүүнүүдээс сонгон www.goolingoo.shop -оос захиалаад хүссэн газартаа хүргүүлээд аваарай.

6. Нүүрний арьсыг 24/7 чийгшүүл

Өглөө бүр арьсаа чийгшүүлж хэвших нь арьсандаа оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Арьсаа тогтмол чийгшүүлснээр хөгшрөлт болон хуурайшилтаас хамгаалж чадна. Бид усгүйгээр амьдарч чадахгүй шиг арьс маань ч чийгшилгүйгээр эрүүл, өнгөлөг, залуу байж чадахгүй. Тиймээс өглөө бүрийн арьс арчилгаандаа чийгшүүлэх тос, цацлага, эмульс, серум гэх мэт бүтээгдэхүүнүүдээс заавал багтаагаарай.

7. Бас маск

Маск бол маш хурдан хугацаанд гайхалтай үр дүн үзүүлдэг бүтээгдэхүүн билээ. Өглөөний цайгаа ууж байхдаа, хувцсаа бэлдэж байхдаа 10-15 минутыг арьсандаа зориулж, сальфетка эсвэл гелэн маск тавьж хэвшээрэй. Ялангяа зовхины маск хөгшрөлт, үрчлээтэй тэмцэхэд чинь маш сайн туслагч байж чадна. Заавал үнэтэй маск байх шаардлагагүй ч баталгаатайг нь сонгох хэрэгтэй шүү.


8. Нарнаас хамгаалахаас бүү залхуур

Нарнаас хамгаалах тосыг мөн л 24/7 түрхэхээ битгий мартаарай. Энэ бол бидний арьсыг хамгаалагч баатар л гэсэн үг. Ингээд л нүүр будалтаа хийгээд гэрээсээ гараарай. Уншихад эдгээрийг хийхийн тулд их хугацаа зарцуулах юм шиг санагдаж байгаа ч яг үнэндээ та босдог цагаасаа 30 минутын өмнө сэрэхэд л хангалттай амжина. Гоо сайхан, эрүүл мэндийнхээ төлөө үүнийг хийж чадна гэдэгт чинь эргэлзэхгүй байна шүү бүсгүй минь. Харин одоо алдартай моделиуд өдөр тутмын нүүр будалтаа хэрхэн хийдгийг доорх бичлэгүүдээс үзэж санаа аваарай:

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(788)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: anna.   2017-12-13
Omg bella yaj nowi noiton usee shuud samnaj chadjiinaa 😱

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com