ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхны цүнхэнд чинь заавал байх дотны 5 туслах

Дэлгүүр хэсье  | 2017 / 12 / 15

Хүн бүхэнд л дотны найз бий. Тэр аз жаргалтай амьдралд чинь ч, жаахан гунигтайхан яваа үед чинь ч дэргэд байж инээд хөөр, баяр гунигийг хуваалцаж байдаг. Тэр сэтгэлийг чинь урам зоригоор тэтгэж, чамайг үргэлж баярлуулдаг. Гэхдээ найз гэдэг үг зөвхөн “хүнээр” л тодорхойлогдоно гэж бүү бодоорой. Тэр ном, тэмдэгллийн дэвтэр, кофе, тэр бүү хэл гоо сайхны бүтээгдэхүүний дүрээр ч бидний хажууд байх нь бий. Яг л сайн найз шиг үргэлж дэргэд байж, чамд тусалдаг, хөөрхөн харагдахад чинь өөрийгөө “бүрэн зориулж” чаддаг тийм найз.

Гоо сайхны цүнхэнд чинь заавал байх дотны 5 туслах

Чиний гоо сайхны цүнхэнд байх ёстой 5 үнэнч туслахыг одоо дурдах гэж байна. Тэд чиний царай төрхийг өөгүй цэвэрхэн харагдуулна, эрүүл торгомсог арьстай болгож царайг чинь гэрэлтүүлнэ, дэрвэгэр үзэсгэлэнт сормуустой болгоно, нүүрний арьсыг чинь чийглэг өнгөлөг, өө сэвгүй харагдуулж чадах тийм л “чадалтай” найзууд. Тэднийг хэн, хэн гэдэг гээч?

Маш сайн өө дарагч:
Хоол идсэний дараа, уулзалт хийчихээд, хэдэн цагт ажилдаа төвлөрчихөөд толинд хартал будалт чинь энэ тэндээ арилчихсан, өө сэв нь мэдэгдээд эхэлчихэсэн байдаг шүү дээ. Тэгвэл цүнхэндээ авсаархан савалгаатай өө дарагчийг аваад явахад хурдхан арга хэмжээ авч чадна. www.goolingoo.shop косметикийн онлайн их дэлгүүрийн эрэлт өндөртэй бүтээгдэхүүнүүдийн нэг доорх өө дарагч болон Skinfood брэндийн, шахмал хэлбэрийн өө дарагчийг санал болгоё.

Шингэн крем бүр арьсны өө сэвийг далдалж, жигд өнгөтэй харагдуулахад туслах найрлагатай ч кремээр дарагдахааргүй өөг дарах гэж хэт олон давхарлаж, будалтаа муухай болгохгүйн тулд тусад нь өө дарагчийг хэрэглэдэг. Энэ нь нэг л түрхэлтээр өөг маш сайн далдалж, кремниий өнгөтэй сайтар уусч өгдөг учраас хэт их будсан мэт мэдрэмж төрүүлдэггүйгээрээ онцлогтой.

2. Жижиг багстай сормуусны будаг:
Зөвхөн дээд сормуусаа будаад хангалтгүй. Доод сормуусыг ч бас будах нь нүдийг цоглог, гэрэлтсэн харагдуулдаг. Гэтэл доод сормуусаа будъя гэхээр багс нь томдоод, муухай будагдаад байдаг шүү дээ. Мөн будсан ч зовхиноос ялгарах тослогоос болж будаг буух, арилах асуудлууд гардаг. Тиймээс чамд жижиг багстай бас буудаггүй сормуусны будаг хэрэгтэй.

Хэлээгүй юу? Үзэсгэлэнтэй, дэрвэгэр сормуустой болоход туслах найз энд бий гэж. Хоёр багстай сормуусны будаг нь сормуусыг дэрвийлгэж тогтцоо удаан барина. 2мм нарийн багс нь сормуусыг маш урт болгоход бэлдэж өгдгөөрөө бусад сормуусны бусдаас онцлогтой. Жирийн үед ч, баяр арга хэмжээний үед ч хэрэглэсэн тохиромжтой учир тэр хэзээд чиний косметикийн цүнхэнд явж байх хэрэгтэй.

3. Арьс арчилгааны, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн:
Нар, салхи, хүйтэн, тоосонцор, хуурайшилт гээд бидний хөөрхөн арьсыг гэмтээж орхидог зүйлс цөөнгүй. Дээр нь бас агаарын бохирдол. Энэ орчинд бид арьсаа хэн хүнээс илүү хамгаалж, санаа тавих хэрэгтэй. Үүний тулд байнгын сайн арчлгаанаас гадна үйлчилгээ, үр дүн өндөртэй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй.

Солонгосын “The Saem” брэндийн энэхүү морьтой тосыг 3-4 хоног хэрэглэсний дараа арьсан дээрх асуудлын шинж тэмдгүүдээс ангижирч эхэлдэг. Хэрэглэж үзээд туршилтад оролцсон хүмүүсийн 82% нь “7 хоногийн дотор эрс сайжирсан” гэжээ. Арьсны хамгаалалтын давхаргад тэжээл өгч ус чийгийг нэвтрүүлснээр арьс гайхалтай зөөлөн болох ба улайлт, хуурайшилт, язралт, нүхжилт, хялгасан үрчлээг үр дүнтэйгээр арилгана.

4. Өө даралт сайтай шингэн энгэсэг:
Мэдээж бид арьсаа жигд өнгөтэй, цоо эрүүл, залуугаар нь удаан хадгалахын тулд нүүр будалтаас илүү арьс арчилгаандаа анхаарах хэрэгтэй. Гэхдээ ядаж л гэнэтийн арга хэмжээ, болзоо, баяр наадмын үеэр нүүр будалтандаа санаа зоволгүй сэтгэл хангалуун байхад чинь өө дарагч сайтай шингэн энгэсэг хэрэг болно. Олон давхарлалгүй нэг түрхэлтээр л арьсыг чинь жигд өнгөтэй болгож, эрүүл харагдуулах чадал тэдэнд бий. Тэвдэж явахад чинь тэвнээр туслах найз чинь энэ байх болно.

Солонгосын “The Saem” брэндийн энэхүү шингэн энгэсэг нь өө сэвийг бүхэлд нь дарахын зэрэгцээ арьсыг толигор цэвэрхэн харагдуулдаг. Өө сайн дардаг ч арьсыг хуурайшуулж, хүнд мэдрэмж төрүүлдэггүйгээрээ онцлог. Мөн нарийн ширхэгтэй, тосорхог бүтэцтэй учраас бүх төрлийн арьсанд тохирч, сайн шингэнэ. Тиймээс “надад таарахгүй байх вий” гэж санаа зовох шаардлагагүй шүү.

5. Ганцхан хэрэглээгээр үр дүнгээ үзүүлдэг “түргэн тусламж”
Заримдаа арга хэмжээ, болзоо, уулзалтад явах гэтэл гоо сайханд орж амжихгүй байх үе гардаг. Яг л тийм үед асуудлыг бүрэн шийдэж чадах шидэт бүтээгдэхүүнийг арьс арчилгааныхаа буланд заавал авч тавиарай. Яалт ч үгүй хамгийн сайн туслах, найз чинь болж чадна.

Арьсыг гуужуулах үйлчилгээтэй савхан хөвөнтэй бөгөөд нүд болон уруулнаасаа бусад хэсэгт түрхэж хэрэглэнэ. Угаах шаардлагагүй. Батгашилттай арьсанд ч үр дүнгээ өгнө. Арьсны нүхийг гүн цэвэрлэн гуужуулж, хуурайшилт ихтэй арьсанд чийгийг нэмэгдүүлэн, арьсыг зөөлрүүлэн өөрийн өнгийг нь сэргээн гэрэлтүүлнэ. Худалдаж аваад л үр дүн нь тэр дороо харагдах гайхамшигт үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн нэг.

Бонус:
Косметикийн цүнхэнд чинь өнгө нэмэх эсвэл дүүдээ, найздаа бэлэглэж болох төрөл бүрийн жимсний найрлагатай, уруулын чихрэн тинт. Хөөрхөн байгаа биз?

Дээрх “The Saem” брэндийн бүтээгдэхүүнүүдийг Улсын их дэлгүүрийн баруун талд байрлах албан ёсны дэлгүүрээс нь очиж авч болно. Эсвэл дулаан хөнжилдөө хэвтэж байхдаа л www.goolingoo.shop -оос захиалаад гэртээ хүргүүлээд аваарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(537)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com