ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бусдын зорилгын төлөө зүтгэж байгааг чинь илтгэх 7 шинж

Ажил & Мөнгө  | 2017 / 12 / 15

“Чи яг одоо юуны төлөө ажиллаж байна вэ? Чиний зорилго юу вэ? Түүнээсээ аз жаргалыг мэдэрч, эрч хүчээр дүүрэн байж чадаж байна уу? Эсвэл хоёр идэж хоосон хонохгүйн төлөө хүсээгүй зүйлээ хийж, өнөө маргаашаа өнгөрөөж байна уу?”

Өглөө сэрүүлгийнхээ дуунд уцаарлан сэрэхдээ, ажил руугаа хөмсгөө зангидан орохдоо, өдрийн туршид ажилдаа дарагдан стресстэж суухдаа өөрөөсөө “Энэ миний хүссэн зүйл мөн үү?” гэж асуугаарай.

Бусдын зорилгын төлөө зүтгэж байгааг чинь илтгэх 7 шинж

Бид төрөхдөө л ирээдүйд хэн болохоо урьдчилан тааж мэддэггүй. Магадгүй чи одоо инженер хийдэг ч сэтгэл зүрхэнд чинь алдартай дизайнер болох их хүсэл, авьяас нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бид өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэггүйгээс, өөртөө итгээгүйгээс буруу зорилгыг өмнөө тавьдаг. Эсвэл огт зорилгогүй амьдардаг. Амжилтад хүрэхийг хэчнээн их хүссэн ч зорилго чинь чиний дотоод хүнтэй нийцээгүй бол нуруугаа бөхийтөл хөдөлмөрлөөд ч түүнээсээ аз жаргал мэдэрч, амжилтад хүрч чадахгүй. Хамгийн муухай нь үнэтэй цаг, ур чадвар, туршлагаа дэмий зүйлийн төлөө урсгана. Тэгэхээр яг одоо:

1. Амьдралд чинь нэг л зүйл дутуу санагдаад байна уу?
Бусдын мөрөөдлийг биелүүлэх биш өөрийнхөө мөрөөдлийн төлөө амьдрах нь л амьдралыг утга учиртай болгодог. Хэн нэгэн хүний шийдвэрээр, тэр хүний л амыг харж үйл хөдлөлөө хийх нь ухаангүй үйлдэл. Хэрвээ чи одоо ийм байдалтай ажиллаж байгаа бол өөрийгөө таниагүй байна. Чи өөрөө өөртөө эзэн болоогүй байхад бусад хүмүүс маш амархан чиний байр суурин дээр хөлөг онгоцоо байрлуулна шүү дээ. Магадгүй одоогийн амьдрал чинь хангалттай санагдаж байгаа ч нэг л зүйл дутуу санагдаж байна уу? Тэр нь мөнгө, хайр дурлал биш сэтгэлийн чинь гүнд чинь байх тэр нэг хоосон мэдрэмж. Хийж байгаа бүхнээсээ бүрэн дүүрэн сайхан мэдрэмжийг авч чадахгүй байгаа бол чи буруу зорилгын төлөө зүтгэж, цаг, чадвараа үрж байна. Тиймээс яг одооноос өөрийгөө эрж хай, хэн бэ гэдгээ мэдэж ав. Зорилгоо тодорхойл.

2. Алдаа бүр чинь чамайг хурцлах биш урмыг чинь хугалж байна уу?
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урагшилж яваа хүний алдаа бүр нь туршлага болон нэг шат ахиулж байдаг. Харин өөртөө тохирохгүй, буруу зүйлд зорьж яваа хүний алдаа түүнийг доош нь чирдэг. Учир нь зорилго, мөрөөдөл, өөрийгөө олоогүй хүн алдаагаа бүтэлгүйтэл мэтээр харж, өөртөө итгэлгүй болдог. Хэрвээ бүтэлгүйтэл бүхнээсээ ухаарал авах биш урам чинь хугарч хийх хүсэлгүй болж, ахиж эхлэх сэдэл төрөхгүй байвал чи өөрийнхөө хийх ёстой зүйлийг олоогүй байна гэсэн үг. Тиймээс дахин хэлье өөрийгөө эхлээд таньж мэд, юу хийхийг хүсэж байгаагаа ол.

3. Бусдын амжилтад атаархаж байна уу?
Хэдий чи муу хүн биш ч амжилттай яваа найздаа, хамтран ажиллагчдаа баяр хүргэж чадахгүй, сэтгэлээр унаж, өөрийгөө голдог бол мөн л чи өөрийнхөө туйлын зорилгыг олоогүй байна гэсэн үг. Түүнийгээ олсон хүнд бусдын амжилтад атаархах бус улам урам зориг өгч, дэмжих сэдэл л төрдөг. Учир нь цаана нь хэчнээн их хөдөлмөр явааг мэддэг юм.

4. Сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, мөрөөдлөө биелүүлэх гэсэн оргилуун хүсэл чамд байна уу?
Бүх зүйлийг хийж, сурч чадах юм шиг санагдаж, өөрийгөө дайчилдаг байсан үе чинь хэзээ вэ? Мөрөөдлөө олсон, зөв зорилго тавьсан хүнд яг л дээрх шиг мэдрэмж төрж, хэн ч хий гээгүй байхад өөрөө босоод бүтээн босгож эхэлдэг. Харин дургүйд хүчгүй гэдэг шиг буруу зорилгынхоо төлөө зүтгэж байгаа хүн хойш сууж, шантарч, “чадахгүй байх” гэсэн эргэлзээгээр дүүрэн байдаг.

5. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж үргэлж хичээдэг үү?
Хэрвээ тийм бол чи буруу замаар явж байна, найз минь. Зөв дараалал нь эхлээд чи өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийнхөө давуу, сул талуудыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө хүндэлснээр бусад хүмүүс чамайг хүндэлнэ. Өөрийгөө хүндлэхийн тулд чи хийж буй үйлдэл, сонголт бүртээ итгэлтэй байж, хаашаа явж байгаагаа мэддэг байх хэрэгтэй юм. Тэгэхээр зорилгоо тодорхойлох нь яалт ч үгүй чухал байгаа биз?

6. Амархан сэтгэлээр унаж, бухимддаг уу?
Хэн нэгэн алдаа гаргахад, хамтран ажиллагч чинь цагаасаа хоцроход, доод ажилтан чинь даалгасан зүйлийг чинь дутуу хийснээс гэх мэт ялих шалихгүй зүйлсээс болж амархан бухимддаг бол мөн л энэ чиний хүссэн ажил биш байна. Учир нь ажлаа бодохоор залхаж, дургүй чинь хүрдэг эсвэл хэчнээн их хичээл зүтгэл гаргаснаа бодон халагласнаас л дээрх уур бухимдал гарч байгаа юм. Харин мөрөөдлийнхөө төлөө урам зоригтойгоор ажиллаж байгаа хүнд дээрх зүйлс жижигхэн л санагдана.

7. Айлын хоол амттай, бусдын ажил амархан байна уу?
Аргагүй шүү дээ, чи өөрийнхийгөө амтгүйг мэдэж байгаа юм чинь. Учир нь чи түүнийг хийхдээ сэтгэл зүрхээ зориулдаггүй, түүнд дургүй. Харин жинхэнэ зорилгынхоо төлөө зүтгэж байгаа хүн алхам бүрээсээ бүтэмж, урам зоригийг мэдэрч, бүтэлгүйтсэн ч гарцыг хайж олоход л бүх анхаарлаа хандуулдаг.

За ингээд, дээрх 7 асуултын хэдэд нь чи “тийм” гэж хариулав? Магадгүй талаас ихэд нь байх. Тэгвэл цаг хугацаа сум шиг харваж өнгөрөөд дараа нь чи харамсаж халаглахаасаа өмнө амьдралаа зөв тийш нь залж, өөрийгөө аз жаргалтай, амжилттай амьдрахад туслах хэрэгтэй. Үүнд чинь зориулж Гоолингоо нь 2018 оны эхний өдрөөс “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжийг эхлүүлэх гэж байна. Өөрийгөө нээж, танин мэдэхэд чиглэсэн энэ чээлэнжид оролцож өөрийнхөө ертөнцөөр сарын турш аялж, аяллынхаа тэмдэглэлийг хөтлөөрэй. Сонирхолтой байгаа биз? Энэ чээлэнжид оролцсоноор чи:

-Өөрөө өөртөө цаг гаргаж, шинээр нээнэ;
-Өөрийгөө илүү сайн ойлгодог болно;
-Өдөр бүр бичиж тэмдэглэх дадал сууна;
-Зорилго, үнэт зүйл, үзэл бодлоо тогтооно;
-2018 оныг цоо шинээр эхлүүлнэ гэх мэтчилэн олон давуу талуудтай. Харин одооноос бэлдээд ЭНЭ группт нэгдээрэй

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(947)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Зочин.   2017-12-19
Надад аль нь ч алга байна.

Зочин: Зочин.   2017-12-15
Чухал сэдэв байна шүү, ажлын ширээний ард өөрийгөө хүчлэн суух хамгийн хэцүү. Мэдээж хэн ч чамайг тэнд хүчээр барьж, ажилла гэж тулгаагүй ч гэсэн, өдрийн хоол, зээлийн төлбөр, амьдралын зардлаа олох гэх мэт шалтгаанаар өөрийгөө барьж, дарж ажилласаар л байдаг. Манай хар НийГэм-ийн нэг зальтай систем юм уу даа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com