ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхнаа удаан хадгалахын тулд орой бүр өөртөө зориулах 1 цаг

Гоо сайхан  | 2017 / 12 / 18

Ажлаасаа ирээд зөөлөн хөнжил, дулаан ор луугаа яарахаа түр азнаад өөрийгөө толинд сайтар ажиглан хараарай. Өөдөөс чинь эрүүл чийрэг, үзэсгэлэнтэй, аз жаргалтай эмэгтэй угтаж байна уу эсвэл үгүй юу? Үргэлж цэвэрхэн, үзэсгэлэнтэй байхыг хүсдэг хирнээ нэг мэдсэн эсэргээрээ болчихсон яваа бол бүхнийг өөрчлөхөд орой бүрийн 1 цагийг зарцуулаарай.

Гоо сайхнаа удаан хадгалахын тулд орой бүр өөртөө зориулах 1 цаг

Хамгийн гол нь орой бүр залхууралгүй давтах хэрэгтэй. Үзэсгэлэнтэй эмэгтэй гэж өөртөө хайртай эмэгтэйг л хэлдэг юм шүү. Харин энэ нэг цагт юу юу хийх вэ:

1. Эхлээд будагаа арилгаж, нүүрээ цэвэрлэ
Арьсаа өнгөө алдаж үрчлээтчих вий гэж сэтгэл зовнидог хирнээ будагтайгаа, нүүрээ цэвэрлэлгүй унтдаг бол сэтгэлээ хий зовоохын хажуугаар ирээдүйд их хэмжээний үргүй зардал гаргах чинь тодорхой байна. Нэг удаа будагаа арилгалгүй унтсанаар 14 хоногоор хөгширдөг ч гэдэг. Тиймээс яаж ч ядарсан нүүрний будагаа заавал арилгаж, нүүрээ цэвэрлэж байгаарай. Энэ бол хамгийн эхний бөгөөд зайлшгүй алхам юм.
Нүүрний будгийг арилгаж, арьсыг цэвэрлэгээнд бэлдэж өгөх бүтээгдэхүүнүүд:
Нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд:
2. Бүлээн усанд ор Ваннандаа ус дүүргээд лаванда, сарнай, сүү эсвэл бага зэргийн сода хийн хэвтээрэй. 20 минут хэвтэхэд л хангалттай. Ингэснээр шөнө маш сайн амарч, биеийн арьсаа давхар тордох боломжтой юм.
3. Үсэндээ иллэг хий

7 хоногт 1-2 удаа оройд үсэндээ тэжээлийн тос түрхэж 10-15 минут иллэг хийснээр өдөр бүр намирсан, гялалзсан үстэй явах боломжтой.

4. Хөлийнхөө арьсыг бүү март

Зүгээр л бүсгүй хүн болохоор биеийнхээ бүхий л гоо сайханд далимтай далимгүй анхаарах хэрэгтэй байдаг нь үнэхээр сайхан. Хамгийн гол нь хүмүүсийн нүдэнд өртөж, ил гардаггүй хэсгүүддээ хэрхэн анхаардгаас өөртөө хэр халамжтай нь харагддаг шүү дээ. Тиймээс хөлнийхөө арьсыг яавч зөнд нь орхиж болохгүй. Хөөрхөн хөлнүүд маань өдөржин ямар нэг хөдөлгөөнд оршиж, ачаалал авч байдаг ба энэ болгонд хөлийн арьсанд эвэршсэн бүрхүүл нэмэгддэг. Тиймээс унтахаасаа өмнө хөлөө тайвшруулах уусмалд дүрж, чийгшүүлэх тос түрхэж хэвшээрэй. Ингэснээр өглөө бүр нялх хүүхдийнх шиг зөөлөн хөл угтахаас гадна сайтар амрааж чадна. Өдөр бүр амрааж амжихгүй бол дор хаяж 7 хоногт 2-3 оройг заавал хөлөндөө зориулаарай.

5. Нүүрний маскыг “талх шиг хэрэглэ”
Орондоо орохоосоо өмнө хажуудаа маскаа бэлдэж тавиарай. Салфеткан, гелэн, шавар гээд ямар ч маск байж болно. Арьсыг богино хугацаанд сэргээж, чийгшүүлж, эрүүлжүүлдэг бүтээгдэхүүн бол маск шүү дээ. Тиймээс маскыг байнга хэрэглэж дадах хэрэгтэй.

Арьсыг гайхалтай чийгшүүлэгч гелэн маскууд:


Хэзээ ч хэрэглэж болох сальфеткан маскууд:
Гүн чийгшүүлэх шөнийн маск:
6. Гарыг “нэрийн хуудас”-аа болго

“Сайртаагүй л бол болно доо” гэж бодож яавч болохгүй. Ойр тойрны хүмүүс чинь хамгийн түрүүнд чиний гарт хүрнэ, түүгээрээ дүгнэнэ. Гарт нь хүрэх төдийд л “хөөх” гэж уулга алдам эмэгтэйтэй таарч байсан бол чи сайн мэдэж байгаа байх. Тэр хүний талаарх бодол чинь эрс дээшилж, үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй гэсэн төрх сэтгэлд чинь бууж байгаа биз дээ? Тиймээс орой бүр гараа бүлээн усаар сайтар угаагаад гарын тэжээлийн лосьон эсвэл чийгшүүлэгч тос түрхээд унтаарай.

7. Зовхины тос маш чухал
Хэрвээ чи 20-оос дээш насны эмэгтэй бол зовхины тос түрхэх цаг нь болжээ. Ялангуяа шөнийн цагаар зовхио сайтар арчилж сурах хэрэгтэй. Учир нь шөнө арьсны нөхөн төлжилт явагддаг болохоор эмчилгээний бүтээгдэхүүн, чийгшүүлэх тос зэргийг өөртөө сайтар шингээж чаддаг юм.
Эцэст нь өөрийнхөө төлөө бодол санаагаа цэгцлээд сайхан амар. Маргаашийн ажлын амжилт урьд шөнийн амралттай шууд холбоотой. Нойр муутай явах нь арьсыг амраахгүйгээр зогсохгүй, өнгө муутай, үрчлээтэй, эмзэг болгодог. Тиймээс шөнийн нойр бидний гоо сайхан болоод эрүүл мэндэд маш чухал. Гэхдээ энэ нь их унт гэсэн үг биш юм. 7-8 цаг унтаад босоход л хангалттай амарч чадна. Дээрх арчилгаануудыг унтахаасаа өмнө хийснээр чи гайхалтай амралтыг мэдрэх болно.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(541)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2018-01-04
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com