ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийн “шинэчлэлт”-үүд яагаад байнга бүтэлгүйтдэг вэ?

Ажил & Мөнгө  | 2017 / 12 / 18

Жил бүрийн 1 сарын 1-нд бид бүгдийг шинээр эхэлнэ, амьдралын хэв маягаа өөрчилнө, эрүүл хооллоно, илүү эрт босдог болно, карьерын шинэ гараагаа эхлүүлнэ, мөнгө хадгална, муу зуршлуудаа засна гэх зэргээр өөрчлөлтийн “жагсаалт”-аа гаргадаг. Гэтэл эхний хэд хоногийг эрч хүчтэй эхэлж, нэлээд идэвхитэй явснаа жилийн талд ч хүрэхгүйгээр замынхаа талаас ихэнх нь буцдаг нь үнэн билээ. Тэгвэл үүний нийтлэг шалтгаанууд юу юу байдаг вэ? Бүтэлгүйтлийн шалтгаанаа мэдэж аваад бүтэлгүйтлээсээ өөрсдийгөө аварцгаая.

Шинэ жилийн “шинэчлэлт”-үүд яагаад байнга бүтэлгүйтдэг вэ?
Замын дундаас буцдаг нийтлэг шалтгаанууд:
Нэгэн зэрэг олон зүйлийг амжуулах гэдэг өөрөөр хэлбэл амьдралаа орвонгоор нь өөрчлөхийг хүссэнээс хэт олон зорилт тавьж эцэст нь түүндээ бууж өгдөг.
Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө шаргуу хичээдэггүй
Шууд эхлүүлдэггүй үргэлж хойшлуулдаг
Өөр хэн нэгний хийсэн өөрчлөлтийг дуурайдаг буюу өөрийнхөө яг юу хүсэж байгааг мэддэггүй
Өөрчлөлт угаасаа л амар байдаггүйг ойлгодоггүй
Үр дүнг нь үзэхээсээ өмнө “тоглоомноос гардаг” тэвчээргүй зан
Тэгвэл одоо бүтэлгүйтлээ зогсоогоод өөрчлөлтийг бодитоор эхлүүлцгээе. Яаж гээч:
1. Өөрийгөө хүлээн зөвшөөр, тэгээд хайрла

Өөрчлөлт чинь үр дүнд хүрч чадаагүй байлаа гээд тэр нь өөрийгөө голох, гутрахад хэзээ ч хүргэж болохгүй. Харин ч чамайг өөрийгөө улам их хайрлах, эерэгээр хүлээн зөвшөөрөхөд л сургах ёстой. Чи өөрийгөө өөрчилж чадна гэж чин сэтгэлээсээ итгэсэн цагт, хичээсэн цагт л жинхэнэ өөрчлөлт чам дээр ирнэ. Өөрчлөлт хийхэд төгс цаг хугацаа ч гэж байхгүй, чи хэзээ эхэлнэ тэр л хамгийн тохирсон үе нь юм. Тиймээс өөртөө хамгийн энэрэнгүй бай. “Би өөрийгөө бүрэн дүүрэн хайрлаж бас байгаагаар нь хүлээн зөвшөөрөх болно. Огтоос өөрчилж чадахгүй зүйлсээ хүлээн зөвшөөрч, харин хийж чадах зүйлсийнхээ төлөө хичээх болно” гэж хэлээрэй. Тэгэдэ бууж өгөлгүйгээр энэ жил ахиад эхлүүл.

2. Өөрийгөө таньж мэд

Хэрвээ бид өөрсдийн бодол, төсөөлөл, мэдрэмж, сэтгэл хөдлөл, айдас, итгэл үнэмшлээ мэддэггүй байсан бол өөрчлөлтийг эхлүүлж чадах байсан билүү. Миний дотоод айдас юу вэ, би хэнийг уучлах хэрэгтэй вэ, би юуны төлөө өөрчлөлтийг хайж байгаа билээ? гэх мэтэд хариулт эр. Учир нь өөрийнхөө талаар мэддэг байх нь өөрчлөлтийг хаанаас эхлүүлж, ямар сонголт хийх вэ гэдгээ ойлгоход туслах болно. Өрөөндөө намуухан ая тавьж, лаа асаагаад тэмдэглэл хөтлө. Тэгээд одоогийн нөхцөл байдлаа яг шудрагаар бичээрэй. Ингэж бичсэн ч нэг л болж өгөхгүй байвал өөрийгөө илүүү сайн таньж мэдэхэд зориулсан “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжид оролцоорой. 2018 оны эхний өдрөөс эхлэх энэ чээлэнж нь өөрийгөө нээж, танин мэдэхэд чиглэсэн бөгөөд өөрийнхөө ертөнцөөр сарын турш аялж, аяллынхаа тэмдэглэлийг хөтлөх юи. Сонирхолтой байгаа биз? Үүнд оролцсоноор чи:

-Өөрөө өөртөө цаг гаргаж, шинээр нээнэ;
-Өөрийгөө илүү сайн ойлгодог болно;
-Өдөр бүр бичиж тэмдэглэх дадал сууна;
-Зорилго, үнэт зүйл, үзэл бодлоо тогтооно;
-2018 оныг цоо шинээр эхлүүлнэ гэх мэтчилэн олон давуу талуудтай. Харин одооноос бэлтгэж, ижил сонирхолтой хүмүүстэйгээ ЭНЭ группт орж нэгдээрэй.

3. Хуучин бас сөрөг зүйлсээс өөрийгөө чөлөөл. Амьдралдаа шинэ зүйлсийг урьж авчрахад бэлтгэ.

Амьдарч байгаа орчин, эргэн тойрны хүмүүс, нийгмийн амьдрал, таагүй үйл явдал зэрэг бидэнд сөрөг мэдрэмж өгдөг зүйлс цөөнгүй. Мэдээж үүнэээс өөрийгөө чөлөөлөх боломж бидэнд бий. Яаж? Бүх зүйлийг гартаа авч. Өөрөөр хэлбэл “Тэрнээс болж тийм юм боллоо, тэр тэгээгүйгээс би ингэчихлээ” гэх мэт гомдоллож, өөрийн хариуцлагагүй амьдрахаа болих юм. Амьдралдаа эзэн нь болж, баярлаж, гуниглахаа ухамсартайгаар сонгох юм. Тиймээс “Би улам залуужиж, илүү эрүүл байна, эрч хүчтэй байх болно”, “Би өглөө цэвэр агаарт гүйдэг”, “Амралтын өдрөөр кофешопт сууж, сонгодог ном уншдаг”, “Өөрийн цаг заваа эерэг зүйлст зарцуулж чаддаг” зэргээр бодлоо хандлагаа өөрчил тэгээл үйлдэл хий. Мөн чамд урам зориг өгдөг хүмүүстэй хамтдаа цагийг өнгөрөөж, ижил сонирхолтой нөхөдтэйгөө сургалт клубуудад хамрагдаж, сайн дурын ажилд чин сэтгэлээсээ оролцох зэргээр амьдралд эрч хүч нэмэх зүйлс хийх тусам өөрчлөлт хийх итгэл үнэмшил бий болно.

4. Хүсэхгүй байгаа зүйл дээр биш, хүсч байгаа зүйл дээрээ л анхаарлаа төвлөрүүл.

Бид ихэвчлэн амьдралд байгаа болж бүтэхгүй зүйлс дээр анхаарч, азгүйтлүүдийг тосож авдаг. Яг одоо гомдоллохооо зогсоогоод ухаан санаагаа өөр зүгт жолоод. Чамд хүрч ирсэн сургуулийн урилга, саяхан дэвшсэн шинэ албан тушаал, нүүж ирсэн шинэ байр, сарын өмнөхийг бодвол сайжирсан англи хэлний ярианы чадвар гэх мэт бүтэлтэй, сайн сайхан бүхэнд төвлөр. Тэрнээс биш өнөөдөр ажил дээрээ дарга чинь хэчнээн муухай аашилсан, гадна худалдаж авсан хоол ямар ч амтгүй байсан, унаа хүлээж хэчнээн удаан буудал дээр зогссоноо бодох хэрэггүй, март.

5. Алхам алхамаар урагшил - Хэт том зорилго тавиад түүндээ хүрч чадаагүй үед бидний урам маш ихээр хугарч, ахин эхлүүлэх хүсэл төрөхөө больдог. Тиймээс өөрчлөлтөө чухал хэрнээ жижиг зорилгуудаас эхэл. Жилд 100 ном уншина гэхийн оронд өдөрт тогтмол нэг цагийг заавал ном уншихад зарцуулна гэж өөрчил. Хувийн бизнестэй болох зорилго тавьсан бол эхлээд юу хийхээ нарийн тодорхойл. Дараа нь төсөл бичиж үз. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, судагаа хийх зэргээр алхам алхамаар урагшил. Жилийн дараа аялана гэж төлөвлөсөн бол цалингаасаа боломжоороо тогтмол “аялалд зориулсан хадгаламж”-даа байршуул. Зорилго нэг л өдөр бүтнээрээ биелэчихнэ гэж бүү хүлээ. Харин бага багаар урагшлаад л бай. Нэг л мэдэхэд “өнөөх” өөрчлөлтдөө тунчиг ойртсон байх болно. Зүгээр л битгий зогс. Хичээж байгаа хүнд аз үргэлж ирдэг. Тиймээс чамлахаар чанга атга.

Харин чи энэ шинэ жилээр ямар өөрчлөлт хийх гэж байна байна даа?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(509)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com