ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Булбарай арьсаа бохирдлоос хамгаалах 6 зөвлөмж

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 19

Их хотын амьдралд авууштай сайхан зүйлс олон ч бидний эрүүл мэнд болоод нүүрний арьсанд халтай нь цөөнгүй. Нүүрээ цагаан алчуураар боогоод хотоор өдөржин явахад тэр алчуур хэрхэн бохирдсон байх бол? Магадгүй чамд төсөөлөгдөж байгаа байх. Тиймээс бид арьсаа байнга бохирдлоос хамгаалах хэрэгтэй

Булбарай арьсаа бохирдлоос хамгаалах 6 зөвлөмж

Бохирдол гэж юу вэ?
Бохирдол хаа сайгүй байдаг. Бидний гарт, идэх гэж буй жимсэн дээр, компьютерт, дэрэн дээр маань хүртэл. Мөн азотын давхар исэл, хүхэр, нүүрстөрөгчийн дутуу исэл гэх мэт хийн хэлбэртэй бохирдол ч бий. Харин эдгээрээс бидний арьсанд хамгийн хортой нь агаарын бохирдол юм. Эдгээр нь арьсны нүх сүвийг бөглөж үрэвсэл, батга үүсгэж, арьсны чийгийг алдагдуулж хөгшрөлтийг түргэсгэнэ. Энэ бүхнийг шийдэхийн тулд цэвэр агаарт тогтмол гарч, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх нь чухал. Мөн нүүрээ:

1. Давхар цэвэрлэ

Хамгийн эхний алхам бол арьсан дээр наалдаж тогтсон тоос шороо бохирдлыг будагтайгаа хамт сүүн шингэн, зориулалтын цэвэрлэгч тос, ус, сальфеткаар авч арилгана. Харин дараа нь өөрийн арьсанд тохирох шингэн эсвэл хөөсөн цэвэрлэгчээр сайтар угаах хэрэгтэй. 7 хоногтоо 2-3 удаа сойтогтой электрон цэвэрлэгч хэрэглэвэл бүр ч сайн.

2. Байнга гуужуул

Гуужуулагчийг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж арьсаа гуужуулах нь арьсны нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлөхөөс гадна үхэжсэн арьсыг цэвэрлэснээр арьс арчилгааны бүхий л бүтээгдэхүүний үйлчилгээг нэмэгдүүлж өгдөг.

3. Антиоксидантыг хоёр дахин нэмэгдүүл

Гаднаас нь л арьсаа хамгаалахаас гадна дотроосоо хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Амин дэмтэй, шим тэжээлтэй, эрүүл хоол хүнс хэрэглэж, C,E витамины найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн сонгохыг илүүд үзээрэй. Учир нь антиоксидант чөлөөт радикалуудаас хамгаалж, арьсыг эрүүл хэвээр нь байлгахад туслах чухал элемент юм.

4. Чийгшлээр ханга

Чийгшил сайтай арьс бохирдолд тэсвэртэй байдаг. Өөрөөр хэлбэл чийгшил бол арьсны дархлаа юм. Тиймээс арьсаа аль болох сайн чийгшүүлэх хэрэгтэй. Үүний тулд чийгшүүлэгч бүтээгдэхүүн, маск зэргийг өдөр бүр хэрэглэнэ. Жишээ нь:

5. Голомтоос хол бай

Тоос шороо, машин ихтэй газар аль болох удахгүйг хичээгээрэй. Таны арьс эдгээр нөхцөлд удах тусам амьгалах аргагүйгээр бохирдлоор дүүрнэ. Хэрвээ удах шаардлагатай бол ороолт, маскаа сайн зүүгээрэй.

6. Гадны бохирдлоос сайтар хамгаал

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах тоснууд бохирдлоос хамгаалах давхар үйлчилгээтэй байдаг болохоор байнга түрхэхээ мартаж болохгүй. Мөн суурь (primer, base) түрхээд шингэн болон хуурай гэх мэт өөрийнхөө арьсанд тохирох энгэсгийг заавал түрхээрэй. Энэ нь нүүр будалтаас гадна арьсыг чинь хамгаалах давхар үүрэгтэйг санаарай.

Эцэст нь оройн арьс арчилгаагаа маш сайн хийж, сайтар унтаж амран арьсандаа “туслаж” байхаа мартав аа!

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(461)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2018-01-04
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com