ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гайхалтай орц: Хар сахар яагаад бүсгүйчүүд бидэнд хэрэгтэй вэ?

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 20

Барууны эмэгтэйчүүд хар шоколад идэх дуртай байдаг бол Япон, Солонгос бүсгүйчүүд хар сахаранд дуртай байдаг. Хар сахарт агуулагддаг кальци, төмөр нь сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна өвлийн сэрүүн цагт цайндаа хийж уувал биеийн дулааныг сайн барьдаг тустай.

Гайхалтай орц: Хар сахар яагаад бүсгүйчүүд бидэнд хэрэгтэй вэ?

Мөн доорх жороор цай чанаж уувал хоолны шингэцийг сайжруулж, сарын тэмдгийн өвдөлтийг намдаана.

Найрлага: 1 аяга цагаан гаа, 5 аяга ус, 5 амны халбага хар сахар

Бэлтгэх арга: Цагаан гаагаа усанд хийж буцалгаад галыг нь багасгаад хагас цаг орчим болгоно. Дараа нь хар сахараа нэмж хийгээд л цай бэлэн болно.

Хэзээ уух вэ: Хоол идсэний дараа уух нь хоолны шингэцэд сайжруулна. Харин сарын тэмдэг ирэхээс 5 хоногийн өмнөөс цайгаа уухад сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтийг намдаана. Мөн энэ цайг ууснаар хоолны дуршил багасаж, эрүүл жингээ барьж, хэт их идэхгүй байхад нөлөөлнө.

Харин арьс арчилгаанд:

Хар сахар нь найрлагандаа олон төрлийн эрдэс бодис болоод витамин В агуулдаг учир арьсны эсийн нөхөн төлжилтөнд маш сайн нөлөөтэй бөгөөд нарны хэт ягаан туяанаас хамгаална. Мөн үхэжсэн эсийг гуужуулж арьсыг эрүүлжүүлэн толигор болгох үйлчилгээ үзүүлэх гликсийн хүчил агуулсан байдаг. Өдөр тутамдаа харр сахарыг гуужуулагч, цэвэрлэгч хэлбэрээр ашигласнаар арьсны гүн дэх бохирдлыг арилгах, хөгшрөлтөөс сэргийлэх боломжтой.

Орчны бохирдол, уур амьсгалаас шалтгаалан монгол бүсгүйчүүдийн арьс эмзэг мэдрэмтгий болсон байх нь элбэг. Тэдний хувьд ойрхон ойрхон хэт их гуужуулах нь арьсыг гэмтээх аюултай байдаг. Харин хар сахар нь зөөлөн чанартай болохоор арьсыг чийгшүүлж, тайвшруулж чаддаг юм. Энэхүү гайхалтай найрлагын гоо сайхны ач тусыг БНСУ-н “Skinfood” брэндийн хар сахартай бүтээгдэхүүнүүдээс мэдрээрэй. Ерөнхийдөө хар сахарны гоо сайхан дахь ашиг тус маш их бөгөөд гурван гол үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Арьсыг маш сайн цэвэрлэн чийгшүүлнэ
- Арьсыг нөхөн төлжүүлж, уян хатан болгож, хөгшрөлтийг удаашруулна
- Батга арилгах, батга гарахаас урьдчилан сэргийлнэ

Харин чиний арьсанд “хар сахар”-ны шийдэж чадах ямар асуудал байна?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(474)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2018-01-04
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Зочин: Сэргэлэн.   2017-12-20
хар саахарыг хаанаас авч болох вэ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com