ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Талархлын жагсаалт

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 06

Талархлын жагсаалт гаргаснаар чи:
1. Сэтгэл санааны гутралаас сэргийлнэ.
2. Хүнд бэрх, гунигтай өдөр өнгөрсөн ч тэмдэглэлээсээ ямар аз жаргалтай хүн бэ гэдгээ олж харна.
3. Амьдралынхаа юунд илүү төвлөрөх вэ, юуг анхаарахаа болих вэ гэдгээ ялгаж салгана.

Талархлын жагсаалт

Ингээд Гоолингоогийн талархлын жагсаалтыг хүргэе:

1. Амьдрал, цаг хугацааны үнэ цэнийг ойлгоход тусалдаг шинэ жилд баярлалаа.
2. Яг одоо дэргэд минь инээмсэглэл бэлэглэн хамт байгаа бяцхан дүүдээ баярлалаа. Тэвэрч, эрхлүүлэх хэчнээн гоё гээч.
3. Дөнгөж сольсон цэв цэвэрхэн ор хөнжлийн даавуундаа баярлалаа. Дээр нь арьс минь гулгаад л, дотор нь булхаад орчихмоор тэр сайхан мэдрэмжийг үү.
4. Баярын дараах хөргөгч дүүрэн амттанд баярлалаа.
5. Хийсэн хоолыг маань дуустал идсэн бүх хүмүүст баярлалаа.
6. Талдаа ч ороогүй, амтархан уншиж байгаа номондоо гайхалтай цаг хугацаа, догдлолыг бэлэглэж байгаад баярлалаа.
7. Саяхнаас дуртай болоод, сонсоно гэхээс догдлоод ахин дахин плэй дараад байгаа энэ дуунд баярлалаа.
8. Цонхоор харагдах мянга, түмэн оддод баярлалаа.
9. Өмсөөгүй удсан пиджакны халааснаас гарч ирсэн 20,000₮ -нд баярлалаа.
10. Өдөржин хуучин эд зүйлсээ онгичив. Тэртээх өдрүүдийн бүхий л дурсамжууддаа баярлалаа.
11. 2009 оноос хойш тасралтгүй 8 жил үерхсэн, онлайн найзууддаа баярлалаа.

Харин чиний талархлын жагсаалт хэр урт байх бол?

Яг одоо цаас гаргаад бичээрэй. Энэ бол аяллын 6 дахь өдрийн даалгавар юм. Үүгээр өөрийгөө жинхнээр нь танин мэдэх аялал маань үргэлжилж байна. Энэ даалгавар болоод үүнийг хийснээр өөрт төрсөн сэтгэгддлийн талаар тэмдэглэл хийхээ мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(819)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com