ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зан чанараа таних өртөөгөөр хамтдаа аялцгаая

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 07

Дандаа л инээмсэглэж, эрч хүчтэй явдаг багш мэргэжилтэй найзын маань ажил үйлс бүтэмжтэй сайхан байгааг би нэг өдөр олж харсан юм л даа. Шалтгаан нь маш амархан. Тэр аливааг өөдрөгөөр харж, бүгдийг боломжтой гэж сэтгэдэгт л байсан юм.“Боломж дандаа л байдаг юм билээ. Дандаа шүү. Найз нь өмнө нь энэ ч болохгүй байна, тэр болохгүй байна гэж их үглэж, бухимддаг байсан. Гэхдээ энэ зөвхөн бодолтой минь л холбоотой юм байна гэдгийг олж мэдсэнээс хойш хандлагаа өөрчилсөн. Одоо бол ажлаа чин сэтгэлээсээ хийж, хамт ажиллагсадтайгаа эелдэг харилцаатай байж, хамгийн гол нь сурагчиддаа зөв үлгэр дуурайл үзүүлж, чадвартай сайн багш байх хэрэгтэйг маш сайн ойлгосон.” гэж тэр билээ.

Зан чанараа таних өртөөгөөр хамтдаа аялцгаая

Харин яг эсрэгээрээ уур бухимдал нь өөрийг нь түрүүлж удирддаг их сургуулийн ангийн залуу ээжтэйгээ утсаар айхавтар маргалдаж, муухай үг шидэж байгааг санаандгүй сонсож, ангидаа дандаа л бухимдуу суугааг нь хэд хэдэн удаа харчихсан юм. Түүнийг ээж нь үргэлж зэмлэдэг шалтгаан нь буруу хүмүүжилтэй хүүхдүүдтэй нийлж, буруу замаар явсанд байсан юм. Түүнээс шалтгаалаад гэрийнхэнтэйгээ харилцах харилцаа нь улам муудаж, өөрийг нь үнэлэхгүй байна гэж ээждээ байнга уурсдаг талаар нь сүүлд мэдсэн юм. Тэгэхээр хүн аль зан чанартаа илүү захирагдана, амьдралынх нь хандлага хэв маяг тийм л байдаг аж. Яагаад үүнийг яриад байна гэхээр хэдүүлээ өнөөдөр зан чанараа таних өртөөгөөр аялах юм.

“Inside Out” хүүхэлдэйн киног үзэж байсан биз дээ? Хүний зан чанар амьдралд хэрхэн нөлөөлж биднийг удирдаж байдаг талаар өгүүлдэг. Чи аль зан чанартаа илүү захирагддаг вэ? Аливааг өөдрөгөөр хардаг, баяр хөөртэй мэдрэмжиндээ юу, бүхнийг дийлж чаддаг хирнээ үр дүн нь дандаа буруу байдаг уур уцаартаа юу, чамайг хааяахан эмзэглүүлж орхидог гутранги үзэлдээ юу, хийж бүтээе гэж шийдсэн ч зориг нь хүрдэггүй айдастаа юу эсвэл хэр хэмжээгээ хэтрүүлж орхидог бардам зандаа юу? Чамд аль чанар давамгайлж байна? Үүнээс шалтгаалаад амьдралын чинь хэв маяг ямар байгааг анзаарч үзсэн үү?

Аав минь огт зүгээр суудаггүй, ихийг хийж бүтээхийг эрмэлздэг, энэ дэлхийн хамгийн өөдрөг гэж хэлж болохоор хүн л дээ.“Болно доо, эрүүл саруул л байхад бусад бүх зүйл учир нь олдож л таарна” гэж аав дандаа хэлнэ. Тэр хэрээрээ ч ажил нь бүтэмжтэй байна, бүтэхгүй байсан ч нэг их бухимдахгүй. Харин тэр хэрээрээ гэрт үргэлж л дулаан уур амьсгал бүрдэнэ. Аавын өөдрөг зан чанар давамгайлдгийн сайхан нь үүнд оршдог юм.

Өнөөдөр бүгдээрээ өөрсдийн зан чанарт дүгнэлт хийцгээе. Аль нь чиний амьдралыг удирдаж байна вэ? Уур уу, хямсгар зан уу, уйтгар гуниг уу эсвэл баяр хөөр үү? Үүнийг сайтар бодож жижигхэн тэмдэглэл хөтлөн дээр нь хариултаа ч бас бичээрэй. Өнөөдөр бол өөрийгөө таних 30 хоногийн аяллын долоо дахь өдөр. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай гайхалтай зүйлс бичсэн 30 хуудас цаас гарт чинь үлдэх ёстой юм шүү. Энэ нь энэ аяллаас өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Ахиад цаана нь аяллын 23 өдөр чамд байна. Амжилт хүсье, найз минь. Аан бас, ЭНЭ группт нэгдэж аяллын хамтрагчдаа олоорой.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(262)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com