ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөрөөдлөө өмнөө авчиръя

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 08

Мөрөөд, мөрөөд л гэдэг. Гэвч мөрөөдөөд л орхичихсон юм биш биз, найз минь? Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг юм шүү. Тээр тэнд мөрөөдлөө аваачиж тавьчихаад түүндээ хүрэх гэж зүтгэх биш, хамгийн нандин түүнийгээ элгэндээ тэврээд өнгөлж, зүлгэж, бага багаар бүтээж, өдөр бүр мөрөөдлөө биелчихсэн мэт амьдраарай. Мөрөөдөл бол чиний өөрөө өөртөө зориулж бий болгох амьдралын утга учир, хэв маяг юм.

Мөрөөдлөө өмнөө авчиръя

Зарим хүмүүс энгийн зүйлийг, зарим нь санаанд ч оромгүй том зүйлийг мөрөөддөг.

Жишээ нь миний уулзаж байсан хүмүүс дунд “Парисын Эйффэлийн цамхагийг харж, морин тэрэгт найз бүсгүйтэйгээ суулгаад хундага тулган явах нь миний мөрөөдөл” гэх нь байхад “Би Монгол улсын ерөнхийлөгч болж, хойч үедээ гайхалтай ирээдүй, хүчирхэг улсыг бэлэглэнэ” гэсэн мөрөөдөлтэй нэгэн ч байв. Бас зарим нь зүгээр л “Элэг бүтэн, аз жаргалтай гэр бүл бүтээж, энгийн аз жаргалыг мэдэрч амьдрах нь миний мөрөөдөл” гэнэ.

Эдгээр хүмүүсийн мөрөөдөл хоорондоо ялгаатай ч нэг зүйлээрээ нийтлэг байсан нь надад мөрөөдлөө ярихдаа нүд нь гялалзаж, сэтгэл нь догдолж, оюун санаандаа түүнийгээ дүрслэн харж байгаа нь илт байсан юм. Гайхалтай биш гэж үү? Бидний зүрх сэтгэл хамгийн дуртай зүйлдээ тэмүүлэх нь мөрөөдөх билээ. Харин түүнийг биелүүлэх нь амьдарч байгаагийн маань утга учир юм. Тиймээс мөрөөдөл өөрөө бүтээлч хүмүүсийн амьдралын утга учир ажээ. Мөрөөдөх, мөрөөдөлтэй байх, түүнийгээ биелүүлэх хэчнээн сайхан.

Харин чиний мөрөөдөл юу вэ? Энэ бол миний мөрөөдөл гэж бардам хэлэх зүйл чамд бий юу? Мөрөөдлөө өмнөө тавиад биелүүлэхээр ханцуй шамлаад орчихсон уу эсвэл мөрөөдлөө эрсээр л явна уу?

Аль нь ч байсан хамаагүй бүгдээрээ өнөөдөр мөрөөдлийн самбартай болох болно. Оюун санаандаа төсөөлж мөрөөдөхөөс гадна түүнийгээ нүдэнд харагдаж, гарт баригдах боломжтой болгож хүслийн самбараа бүтээцгээе.Хэрхэн хийхийг нь ЭНЭ холбоосоор орж танилцаарай. Ингээд өөрийгөө жинхнээр нь танин мэдэх аялал маань үргэлжилж байна. Өнөөдрийн тэмдэглэлээ “Миний гайхамшигтай мөрөөдөл” гэсэн сэдвээр бичиж, самбар хийх ямар байсан талаар болон мөрөөдлийнхөө талаарх толгойдоо орж ирсэн бүхнээ тэмдэглээрэй. Хамгийн гол нь энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(578)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com