ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралын зорилгоо олоход чинь туслах “аминчхан” зөвлөгөө бас асуултууд

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 22

Зорилго, зорилго, зорилго. Энэ үгийг залхтлаа сонссон гэдэгт эргэлзэхгүй байна. Харин чи зорилгыг “залхтал” нь хөдөлмөрлөж, тууштай зүтгэж, санасандаа хүрч чадсан уу, чадаж байгаа юу? Хэрэв өмнөө тавьсан зорилго чинь “яг хүсэж байгаа” чинь мөн эсэхт эргэлзэж байвал доорх 15 асуултыг өөрөөсөө асуугаарай.

Амьдралын зорилгоо олоход чинь туслах  “аминчхан” зөвлөгөө бас асуултууд

Зорилго “яг ийм” 3 шатаар дамжиж биелэлээ олдог:

1. Төсөөллийн дүрийг тодорхойлох
- Ямар амьдралаар амьдрахыг хүсэж байна, замын төгсгөлд очиход ямар ямар амжилтуудыг өөрийн болгосон байх вэ, юу хийж бүтээхийг хүсэж байна зэргээр өөрийн төсөөллийн дүрийг бий болго. Маркзукербэрг шиг дэлхийд шинэ нээлт авчира уу, Малала охин шиг нийгэмдээ сайн сайхан зүйлийг хийхийг хүсэж байна уу, бүсгүйчүүд чамаас үлгэр дуурайл авмаар тийм үзэсгэлэнтэй эмэгтэй баймаар байна уу эсвэл англи хэлийг төгс эзэмшиж, түүгээрээ дамжуулан боловсрол мэдлэг өндөртэй хүн болохыг мөрөөдөж байна уу? Хүн бүрт л төсөөлөлдөө бий болгодог “амжилттай амьдрал” гэж бий. Харин чинийх юу вэ?

2. Өөртөө амлалт өгөх – Энэ нь бүтээсэн дүрээ “амилуулж” зорилгодоо хүрэхэд туслах нэг хүчин зүйл юм. Өөртөө өгөх ямар ч амлалтгүйгээр, өөрийнхөө өмнө хүлээх ямар ч үүрэг хариуцлагагүйгээр урагшилна гэж үгүй. 2018 оны 2 сар гэхэд 3000 шинэ англи үг цээжилсэн байна, фотошопыг гаргууд эзэмшинэ, жилд хоёр удаа хүмүүнлэгийн төсөлд гар бие оролцоно, аливаад сониуч байж амьдралын идэвхитэй байх болно, ажлаа нарийн төлөвлөдөг болно, өөртөө өгсөн амлалтууддаа хүрнэ, тууштай байна зэргээр өөрийнхөө өмнө хариуцлагыг бий болго. Өөртөө амлалт өг, түүндээ үнэнч бай.

3. Хэмнэлийг бий болгох - Мэдлэг боловсролоороо дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг хүсэж байгаа бол хамгийн наад зах нь англи хэлийг заавал сурах нь чиний зорилго. 3000 шинэ англи үгийг мэддэг болох зорилго тавьсан бол амьдралын хэмнэлдээ оруулахын тулд өдөрт 10 шинэ үг цээжилж байх хэрэгтэй. Фотошопыг ус цас шиг мэддэг байхын тулд өдөр бүр оролдож байж л сурна. Эмэгтэйчүүдийн эрхийн тэмцэгч байхыг хүсдэг бол тогтмол үйл ажиллагаануудад оролцож, холбоотой ном сэтгүүл уншиж, лекц семинар тавьж, болж байгаа үйл явлуудад өөрийн дуу хоолойгоо нэгтгэх зэргээр амьдралынхаа жинхэнэ хэмнэл болгож байж зорилгодоо, мөрөөдөлдөө хүрэх болно. Бүх зүйл зүгээр л өөрөө хүрээд ирнэ гэж байхгүй шүү дээ. Тийм ээ?

Харин одоо амьдралын зорилгоо “зурцгаая”:

Доор чиний зорилгыг олж илрүүлэхэд туслах асуултуудын жагсаалтыг гаргасан байгаа. Эдгээрт хариулт хайхдаа чи өөрийгөө илүү танин мэдэж, зорилгоо улам тодорхой болгох болно. Яг л чиний зорилгодоо хүрэх “гарын авлага” гэсэн үг.

Үүний тулд:
● Эхлээд тэмдэглэлийн дэвтэр үзэг гарга.
● Анхаарал сарниулах зүйлсийг холдуулж, амар тайвнаар бодох газрыг ол. Хамгийн түрүүнд гар утсаа унтраагаарай.
● Одоо бичиж эхэлнэ. Гол нь засвар хийлгүйгээр бичээрэй. Доорх асуултуудад чин үнэнээр нь хариул. Их бага, буруу зөв нь хамаагүй бүгдийг бич. Зөвхөн хариутыг л чухалчил. Тэгээд орж ирсэн бүхнээ бичээд бай.
● Өөрийнхөө өмнө шударга бай. Чамаас өөр хэн ч үүнийг уншихгүй учраас үнэнээр нь бич. Алдаж оносноо, маш том зүйлийг хүсэж мөрөөдөж зорьж байгаагаа, юуг бас хэнийг амьдралдаа оруулахыг хүсэж байна вэ? гээд ний нуугүй бичих юм.

Зорилгоо тодорхойлоход туслах 15 асуулт
1. Юу чамайг инээмсэглэхэд хүргэдэг вэ? (урам зориг өгдөг хүмүүс, гэр бүл, хобби гэх мэт)
2. Өнгөрсөн үед чи юу хийх дуртай байсан вэ? Одоо харин юу хийх дуртай вэ?
3. Ямар зүйлс чиний цагийг үрдэг вэ? Бас юуг хийх үед цагаа дэмий үрж байгаа мэт санагддаггүй вэ?
4. Хүүхэд наснаасаа мөрөөдөж ирсэн зүйл чинь юу вэ? Одоо тэр мөрөөдлөөрөө амьдарч чадаж байна уу эсвэл гээчихсэн үү?
5. Хэзээ өөрөөрөө хамгийн их бахархсан бэ?
6. Хэн чамд урам зориг өгдөг вэ? (Амжилттай ажилладаг хүмүүс, гэр бүлийнхэн, найз нөхөд, манлайлагчид гэх мэт) Эдгээр хүмүүсийн яг ямар чанар нь чамд урам зориг өгдөг бол?
7. Чамд ямар давуу тал байдаг вэ? (Чадвар, авъяас гэх мэт
8. Хүмүүс чамаас ихэвчлэн ямар төрлийн тусламж хүсдэг вэ? (Сэтгэл санааны, санхүүгийн, бие бялдрын гэх мэт)
9. Хэрвээ чамд хүмүүст хичээл заа гэвэл юу заах байсан бэ? (Энэ нь чиний чаддаг зүйлсийг тодорхойлно. Мөн хүмүүст ямар зүйл өгөхийг хүсдэгээ олж мэдэх болно)
10. Чи ямар боломжийг алдсандаа харамсдаг вэ?
11. Чиний хамгийн чухал үнэт зүйл юу вэ? (Гэр бүл, үр хүүхэд, ажил мэргэжил, мөрөөдөл, үнэнч шудрага чанар, хичээнүй шаргуу байдал)
12. Ажил болон хувийн амьдралд чинь ямар нэгэн бэрхшээл саад тулгархад чи ямар хариу үйлдэл үзүүлж, хэрхэн хүлээж авдаг вэ?
13. Чиний хамгийн хүчтэй итгэл үнэмшил юу вэ? Хөдөлмөрлөж чадсан хүн л жинхэнэ шагналыг хүртдэг, амьдрал бурхны зурсан зургаар л явж байгаа, эзэн хичээвэл заяа хичээнэ, хүн бүр үйлийн үрээ амсдаг, сэтгэл байвал зүтгэл байж л таараа, хүн юу тарина түүнийгээ хураадаг гэх мэт. Хүн бүрт итгэж явдаг үнэмшил гэж бий.
14. Чамд хүмүүсийн амьдралыг өөрчлөх, тэдний амьдралд эерэгээр нөлөөлөх боломж олдлоо гэж бодъё. Ямар хүмүүст, ямар “мессеж”-ийг хүргэхийг хүсэж байна вэ?
15. Одоо өөрийгөө 90-ээд настай буурал болжээ гэж төсөөл. Салхи нүүрийг чинь зөөлөн илбэж, сэтгэл чинь амгалан тайван аз жаргалтай байна. Яг энэ үед чи ямар зүйлсийн талаар бодохыг хүсэх вэ? Амьдралынхаа турш олж авсан болон олсон бүх зүйлээ эргэж хар. Хамгийн чухал нь юу байх бол? Эрүүл саруул өсөж торнисон үр хүүхэд ач зээгээ хараад бахархах сэтгэл төрөх болов уу, залуудаа бичсэн алдартай бүтээлүүд чинь үү, хүссэн мэргэжлээрээ насаараа ажиллаж чадсан чинь байх болов уу?
Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(452)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: jess.   2017-12-28
Bi ger bvl vr hvvhdeese l jargal mederdeg 90 nastai emgen bolson bhin bnaa heheh yund focuslahaa oilgoloo tnx

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com