ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Солонгос бүсгүйчүүдийн арьс арчилгааны дараалал ямар байдаг вэ?

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 25

Арьс арчилгааныхаа төлөө “амиа ч өгөхөөс буцахгүй” хүмүүс гэвэл Солонгос бүсгүйчүүлийг хэлэх байх тийм үү? Тиймдээ ч үүндээ бидэнтэй харьцуулбал илүү их цаг зав, мэдлэг оюунаа зарцуулж байгаа нь тодорхой. Тэднээс суралцъя:

Солонгос бүсгүйчүүдийн арьс арчилгааны дараалал ямар байдаг вэ?

Энэ талаар мэдээлэл олох гээд хайж байхад бас тэдний өдөр тутмын хэв маягийг эргэн санасан ч үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхэд учир байгаа биш юм аа. Харин өдөр тутамдаа, залхууралгүй арьсаа арчилдагт толигор, өөгүй, залуу арьсных нь нууц оршиж байна. Мэдээж бидний хувьд хоол унд, орчин гээд ялгаатай зүйлс бий ч арчилгаа гэдэг хаана ч аддилхан хэрэгтэй зүйл билээ. Тэгэхээр тэд ямар дарааллаар, хэрхэн нүүрээ цэвэрлэж, яаж арчилдаг бол?

Алхам 1 - Суурь цэвэрлэгээ

Давхар цэвэрлэгээ гэж сонсож байсан уу? Солонгос төдийгүй бүхий л сайхан арьстай бүсгүйчүүдийн арьс арчилгааны суурь нь давхар цэвэрлэгээ байдаг. Энэ нь эхлээд нүүрний будгаа тос, усан цэвэрлэгч эсвэл сальфеткаар арилгаад дараа нь үлдсэн бохирдлоо нүүр цэвэрлэгчээр ахин сайтар угааж цэвэрлэдэг.

Алхам 2 - Гүн цэвэрлэгээ

Давхар цэвэрлэгээнээс гадна гүн цэвэрлэгээ маш чухал. Солонгос бүсгүйчүүд аль болох бага залуугаасаа арьсандаа анхаарахаас гадна гүн цэвэрлэгээг маш сайн хийх нь арьсыг эрүүл, өнгөлөг, толигор байлгана гэдэгт итгэдэг. Гүн цэвэрлэгээг арьсны төрөл, хүний өөрийн сонирхол зэргээс хамаараад олон янзаар хийж болно. Жишээ нь:

Сойтогтой электрон цэвэрлэгч хэрэглэх;
Хөөсөн цэвэрлэгээ хийх;
Цэвэрлэгч маск тавих гэх мэт.

Энгийн, холимог, тослог арьстай бол дээрх 3 аргаас аль хүссэнээ сонгож болно. Харин хуурай, эмзэг арьстай бол хөөсөн цэвэрлэгээ эсвэл зөөлөн найрлагатай маскыг сонгоорой. Гүн цэвэрлэгээг өдөр бүр хийхгүй бөгөөд долоо хоногт 2-3 удаа хийхэд хангалттай. Хэтрүүлбэл арьсаа эмзэгшүүлэх магадлалтайг санаарай.

Алхам 3 - Гуужуулагч

Өдөр тутмын цэвэрлэгээнээс гадна хамгийн чухал зүйл бол гуужуулах юм. 7 хоногт 2-3 удаа гуужуулбал сайн. Гуужуулагч бүтээгдэхүүн дотроо олон төрөлтэй. Эмзэг арьстай хүмүүс ширхэггүй эсвэл аль болох нарийн ширхэгтэйг сонгох хэрэгтэй. Харин тослог, үрэвсэлтэй арьстай бол энгийн гуужуулагчийг долоо хоногт гурван удаа хэрэглэнэ. Тэр тусмаа Т бүсийн (дух, хамар, ирүү) арьсаа сайтар гуужуулаарай.

Алхам 4 - Тоник, тоник, тоник

Тоник бол огт алгасч болохгүй арьс арчилгааны нэг шат юм. Сайтар цэвэрлэж, гуужуулсан арьсны нүхийг агшааж, pH балансыг тэнцвэржүүлж, чийгшүүлж, хамгийн гол нь арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэдэг. Өөрийн арьсны төрөлд тохирсон, спиртийн найрлагагүй тоникийг сонгож, өглөө, оройд байнга хэрэглэх нь арьсаа аварч байгаа том үйл юм шүү. Тоникоо хөвөнд шингээгээд арьсны ширхэгийн дагуу арчаад дээрээс нь хурууныхаа өндгөөр товшиж шингээж өгөөрэй.

Алхам 5 - Эссэнс

Эссэнс нь “ийлдэс (serum)” -ээс арай хөнгөн буюу усархаг бүтэцтэй бүтээгдэхүүн юм. Гол нь арьсыг антиоксидант, амин дэмээр ханган, цайруулж, нөхөн сэргээх процессыг үр дүнтэй болгож, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл арьсныхаа асуудлаас шалтгаалан эссэнсээ л солиод үндсэн бүтээгдэхүүнүүдээ хэвээр нь хэрэглээд байж болдог гэсэн үг. Харин хэрэглэхдээ бага зэргийг алган дээрээ авч хоёр гартаа тараагаад тоникоор арчсан арьсандаа шавших маягаар шингээж өгнө. Тониктой ижилхэн харагддаг ч тоник шиг хөвөнд шингээн арчиж болохгүй шүү. Энэ нь бүтээгдэхүүнээ дэмий үрэгдүүлж байгаагаас өөрцгүй. Мөн шавших нь бүтээгдэхүүнийг арьсны гүнд хүртэл шингээж чаддаг гэдэг нь батлагдсан бөгөөд өнөөдрөөс эхлэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ хуурууныхаа өндгөөр тарааж биш шавшиж шингээж байгаарай.

Алхам 6 - Ампул эсвэл ийлдэс

Ампул, ийлдэс хоёр ерөнхийдөө ижил үйлчилгээтэй ч ампулын найрлага илүү баялаг тиймдээ ч үнэтэй байдаг. Хөгшрөлтийн эсрэг коллагений идэвхижлийг нэмэгдүүлж, арьсыг эрчимтэй нөхөн төлжүүлж, тэжээлээр хангадаг болохоор Солонгос бүсгүйчүүд өдөр тутмын арьс арчилгаандаа ампулыг сонгох нь элбэг. Арьсны онцлог, хэрэгцээндээ тааруулаад аль нэгийг нь сонгоорой. Харин хэрэглэхдээ өглөөд 1 дусал, оройд 2-3 дуслаар авч доорх бичлэгт үзүүлсэн маягаар арьсандаа шингээгээрэй.

Алхам 7 - Маск

Маск бол Солонгос бүсгүйчүүлийн хувьд хоол шиг л өдөр тутмын хэрэглээ. Учир нь арьсанд гайхалтай чийгшил өгч, нөхөн төлжүүлж, амин дэмээр тэтгэж, тос түрхсэнээс ч илүү будгийг шингээн, арьсыг авардаг. Тиймээс эрүүл, чийглэг, залуу арьсаа удаан хадгалахыг хүсэж байвал үнэтэй, хямдын ялгаагүй өдөр бүр сальфеткан, гелэн, зуурдаг маскуудаас хэрэглэж сураарай.

Алхам 8 - Зовхины арчилгаа

Одоо зовхиндоо тусгайлан арчилгаа хийнэ. Зовхины тос тогтмол түрхэх, нүдний зориулалтын маск тавих зэргээр нүднийхээ эргэн тойрны арчилгааг тогтмол хийдэг дадал тэдний хувьд мөн л шүдээ угаахтай ижил заавал хийх зүйл нь байдаг.

Алхам 9 - Эцэст нь шөнийн цагийг үр бүтээлтэй ашигла

Унтаж байх үеэр бидний арьс дотроосоо нөхөн төлжиж, шинэчлэгдэх процесс эрчимтэй явагдаж байдаг. Энэ үед нь арьсаа чийг тэжээлээр хангаж, багахаан л арчлаад өгвөл арьсандаа маш их тус хүргэж байна гэсэн үг. Үүнд зориулж шөнийн маск, тос, гель зэргээс сонгон хэрэглэнэ.

Ингээд ерөнхий дараалал нь:

- Давхар цэвэрлэгээ
- Гүн цэвэрлэгээ
- Гуужуулалт
- Тоник
- Эссэнс
- Ампул, ийлдэс
- Маск
- Зовхины тос, маск
- Шөнийн тос, маск
Чи аль алийг нь байнга хийдэг вэ?
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(898)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2018-01-04
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com