ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бусдыг шүүмжлэхээсээ өмнө үүнийг өөрөөсөө асуу

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 25

Амьдралын утга учраа олоход, өөрийгөө, найзуудаа, хайртыгаа таньж мэдэхэд, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна уу үгүй юу гэдгээ ойлгохын тулд бид маш олон асуулттай нүүр тулгардаг. Магадгүй эдгээр асуултуудыг өмнө нь сонсож ч байсан байх, асууж ч байсан байх. Харин бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрөөсөө асуух асуултуудын тухай сонсож байсан уу?

Бусдыг шүүмжлэхээсээ өмнө үүнийг өөрөөсөө асуу

“Тэр одоо мөрөөдөхөө зогсоогоод бодит амьдралдаа буух хэрэгтэй ш дээ”, “Юу өмсчихсөн юм бэ”, “Дандаа л ажил ажил гэх юм, үр хүүхдээ ер нь тоодог юм болов уу даа”, “Хүнээс илүү ч биш дээ” гэх мэтээр өдөр бүр бусдыг шүүмжилсэн үгсийг хяналтгүйгээр амнаасаа урсгадаг хүмүүс олон. Зарим нь нэгэндээ хов болгон ярина, зарим нь дотроо бодно. Гэсэн ч юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс бусдыг шүүмжлэх нь өөрийн үнэт цагийг хэрэггүй зүйлд үрж байгаатай яг адилхан гэж бодож байв уу? Хэрвээ чи өөрийгөө тэдгээр шүүмжлэгчдийн нэг гэж бодож байвал өөрөөсөө доорх 3 асуултыг асуугаад үзээрэй:

1. Чиний шүүмжилж байгаа зүйл чамд ямар “гэм” хийсэн бэ?

Тэр ч тийм, энэ ч ийм, яагаад тийм байдаг байна аа? гэж шүүмжлэнгүй бодож байгаа тэдгээр зүйлс чамайг яагаад бухимдахад хүргэв, чамд ямар буруу зүйл хийсэн бол? Хэрвээ яагаа ч үгүй бол ахин шүүмжлэх хэрэггүй. Харин үнэхээр асуудалтай болохгүй зүйл бол шийдэж, хэвийн болгох арга хэмжээг бага, жижиг гэж гололгүй өөрөөсөө эхлээд хийж эхлээрэй.

2. Чамд ямар асуудал байна вэ?

Өөртөө байгаа асуудлыг мэддэг байх хэрэгтэй. Би хүссэн ажлаа хийж чадаж байна уу, гэр бүлийнхнээ хайрлаж, хайраа мэдрүүлж чаддаг уу, өөрийн хоббигоо хөгжүүлэхийн тулд би юу хийж байна вэ, би Чимгээ шиг “томоор” мөрөөдөж, Нараа шиг мөрөөдлийнхөө төлөө зоригтой хөдөлж чаддаг билүү, болж бүтэхгүй зүйлсэд л анхаараад амьдралдаа байгаа сайхан зүйлсийг анзаарахгүй өнгөрөөд байгаа юм биш биз? Ер нь надад ямар асуудал байна? Өөрөө ч адилхан асуудалтай амьдарч байгаа хэрнээ бусдыг шүүмжлээд л суугаа юм биш биз?

3. Би өөрийгөө ойлгож чаддаг уу?

Бусдыг ойлгох гэж хичээх, бусдыг шүүмжлэх, бусдад анхаарлаа хандуулах яах вэ, хонгор минь. Чи өөрийгөө ойлгодог уу? Юу хийж, хэн байхаа яг таг мэддэг үү? Мөрөөдөл, зорилгоо олсон уу? гэж өөрөөсөө асуу. Өөрийгөө ч ойлгохгүй, юу ч хийхээ мэдэхгүй, хэрхэн амьдарч, ямар замаар алхахаа мэдэхгүй яваа юм биш биз? Бас амьдралдаа хэрэггүй гэж бодсон зүйлсээ орхиж чаддаг уу, ганцаараа байхыг илүүд үздэг хэрнээ дуртай дургүй найзуудынхаа уулзалтанд очдог уу, хүүхэд наснаасаа хүсэж мөрөөдөж ирсэн зүйлээ одоо хийж байгаа юу, хийхийг огт хүсээгүй зүйлдээ үгүй гэж хэлж чаддаг уу, бусадтай харилцах харилцаагаа эрүүлээр нь хадгалж чадаж байна уу? Энэ бүхэнд хариулт хай. Өөрийгөө ойлгодог эсэхээ мэдэхэд туслах болно. Өөрийгөө ойлгоогүй хүн бусдыг хэзээ ч ойлгохгүй. Тиймээс хий дэмий шүүмжлэгч нэгэн байхын оронд өөрийгөө нээж, таньж мэдэхэд анхаарлаа хандуулаарай. Үүнд туслах нэг санаа өгөхөд Гоолингоо нь 2018 оны эхний өдрөөс “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжийг эхлүүлэх гэж байгаа. Өөрийнхөө ертөнцөөр нэг сарын турш аялаад түүнийхээ тэмдэглэлийг хөтлөх юм. Энэ хооронд өдөр бүр нэг даалгаврыг хэрэгжүүлнэ. Сонирхолтой байгаа биз? Энэ чээлэнжид оролцсоноор чи:

-Өөрөө өөртөө цаг гаргаж, шинээр нээнэ;
-Өөрийгөө илүү сайн ойлгодог болно;
-Өдөр бүр бичиж тэмдэглэх дадал сууна;
-Зорилго, үнэт зүйл, үзэл бодлоо тогтооно;
-2018 оныг цоо шинээр эхлүүлнэ гэх мэтчилэн олон давуу талуудтай.

Сайн өөрчлөлтийг эерэг замаар авчирдаг гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(346)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com