ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

1 сарын зурхай

Зурхай  | 2017 / 12 / 31

2018 оны хүсэл зорилго биелж эхлэх эхний сарын зурхайг Гоолингоо хүргэж байна.

1 сарын зурхай

Хонь

1-р сарын эхний хагаст Сугар гарагийн нөлөөгөөр Хонины ордныхон өөрсдийн карьер,нийгмийн байр сууриндаа анхаарна. Сугар гарагийн энэ нөлөө хайр дурлалын харилцаанд ч нөлөөлснөөр ганц биечүүд хамт байх хүндээ өндөр шаардлага тавих бололтой. Тиймдээ ч олны танил эсвэл нийгмийн байр суурь өндөртэй хэн нэгнийг өөрийн хосоор сонгох магадлалтай. Бархасбадь болон Ангараг гарагиудын нөлөөгөөр хүсэл тачаал өдөөгдөж, дур татам чанарууд чинь нэмэгдэнэ. Сарын сүүлээр хүсэл тачаал улам ихсэх бололтой. Ажил мэргэжлийн хувьд энэ сард чухал шийдвэрүүд гаргана. Энэ үед Санчир, Сугар гарагиуд болон Нар Хонины ордыг ивээлдээ авна. Нар эрх мэдэл, амжилтыг бэлгэддэг. Харин Сугар гараг хонины ордныхонд орлогын өсөлтийг амлаж байна. Нэгдүгээр сард зарим нэг зүйл маш ярвигтай байх боловч эгзгийг нь тааруулж чадвал амжилт ойрхон байна. Бархасбадь болон Ангараг гарагууд Хонины ордны мөнгө санхүүг мөн адил ивээж, хөрөнгө татан төвлөрүүлэх, эд хөрөнгөө өсгөх, бизнесээ өргөжүүлэх гэх мэт сайхан боломжуудын үүдийг нээж өгчээ. Эрүүл мэндийн хувьд Нэгдүгээр сарын дунд үед анхааралтай байхыг зөвлөж байна. Харин сүүлийн хоногуудад бие тэнхээ эрс сайжрах төлөвтэй. Ангараг болон Бархасбадь гарагийн нөлөөгөөр Хонины ордныхонд эрч хүч, энерги нэмэгдэнэ. Од эрхэс энэ сард Хонины ордныхонд мөнгөтэй холбоотой шийдвэрүүдээ эргэн харж, зарлагадаа тооцоотой хандахыг сануулж байна.

Үхэр

Нэгдүгээр сар эхлэнгүүт Ангараг болон Бархасбадь гаригууд давтагдашгүй хайрын түүхийг Үхрийн ордныхонд бэлэглэх нь. Тиймээс энэ сард үлгэрийн мэт дурлал, хайрандаа бялуурахдаа бэлдээрэй. Нөгөөтэйгүүр Үхрүүд энэ сард бусдын харцыг өөр дээрээ эрхгүй татах нь. Нэгдүгээр сарын энэ тохироо нь адал явдалд дуртай хүмүүст ихээхэн баяр баяслыг авчирна. Харин хосуудын хувьд хамтдаа хичээж, ирээдүйнхээ төлөө зоримог үйлдэл хийхэд нөлөөлнө. Мөнгө санхүүгийн хувьд Ангараг болон Бархасбадь гаригуудын хооронд зөрчил үүсэж зарим үед та өөрөө өөрийгөө жолоодох хэрэг гарна. Гэхдээ хяналтаа алдахгүй байхыг од эрхэс сануулж байна. Энэ сарын хоёрдугаар хагаст Үхрийн ордныхонд аялал, шинээр суралцах, судалж мэдэх гэх мэт нь амжилт дагуулна. Сарын сүүлчээр хурцадмал асуудлууд хөндөгдөнө. Учир нь ажил мэргэжлийн тал дээр өрсөлдөөн үүсэж, хэд хэдэн сорилттой учрах нь. Од эрхэс мөнгө санхүүгийн тал дээр маш анхааралтай хандахыг анхааруулж байна. Энэ сард эрүүл мэндийн хувьд дажгүй сайн байна. Учир нь Ангараг болон Бархасбадь гаригууд таны эрүүл мэндэд учрах аюулаас таныг хамгаална. Гэхдээ санаа амар байж болохгүй шүү. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж, ажил амралтаа зохицуулаарай. Эцэст нь энэ сард од эрхэс танд шинээр мэргэжил эзэмших, шинэ зүйлийг туршиж үзэн суралцахыг зөвлөж байна.

Ихэр

1-р сарын 1-нээс Буд гараг Ихрийн ордод шилжин ирж байна. 11 сараас хойш нэг хэвийн байгаа Ихрийн ордныхны хайр дурлалын харилцааны уур амьсгал Буд гарагийн нөлөөгөөр өөрчлөгдөж байна гэсэн үг. Тиймээс од эрхэс өнгөрсөн хоёр сард болж өнгөрсөн үйл явдлуудаас ойлгож ухаарсан зүйлсээ мартахгүй байхыг сануулж байна. Сарын хоёрдугаар хагаст Бархасбадь гараг нэмэгдсэнээр хосуудын харилцаа илүү романтик болох юм.Энэ сард Ихрийн ордныхон ажил мэргэжлийн тал дээр маш их хичээл зүтгэл гаргах бөгөөд түүнийгээ ч хамт олноор үнэлүүлж хүндлүүлж чадна. Ихрийн ордыг Ангараг болон Бархасбадь гаригууд ивээснээр эрч хүч, цовоо сэргэлэн байдал нэмэгдэнэ. Сарын сүүлчээр Нар, Сугар, Буд гарагуудын нөлөөгөөр санхүүгийн байдалд эерэг өөрчлөлт гарна. Энэ нь бизнес, хөрөнгө оруулалт, зээл, хамтын ажиллагаа, өв залгамжлал зэргээс үүссэн хөрөнгө байж болзошгүй юм. Хэрвээ та эдгээрийг өөрийн бодож төлөвлөсөн зүйлстэйгээ уялдуулж чадвал амжилт тун ойрхон байна. Ихрийн ордныхны эрүүл мэнд энэ сард сайнгүй байх бөгөөд осол гэмтэл, хурц халдварт өвчнөөс болгоомжлох нь зүйтэй. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээгээрэй. Нөгөөтээгүүр нэгдүгээр сар бол шүдээ эмчлүүлэх, шинжилгээ өгөх, мэс засал хийлгэхэд ээлтэй. Эцэст нь жижиг сажиг зүйлст санаа зоволгүй, чухал гэсэн зүйлстээ анхаарлаа төвлөрүүлж, хошин шогийн мэдрэмжээ алдахгүй байхыг зөвлөж байна.

Мэлхий

Нэгдүгээр сард Мэлхийн ордныхон ямар ч гариг эрхсийн нөлөөгүйгээр хайр дурлалаа өөрсдийн мэдрэмж, сэтгэл зүрхээр удирдана. Учир нь мэлхийн ордныхны эрч хүч энерги тасрашгүй бөгөөд хайр дурлалын тал дээр маш мэдрэмжтэй байдаг. Үүнээс гадны хосын харилцаан дахь бэлгийн амьдрал нь идэвхтэй байх боловч хайр дурлалын харилцаан дээр бага сага асуудлууд үүсэж болзошгүй. Нэгдүгээр сар бол тэдний хувьд өндөр хариуцлагатай сар юм. Энэ сард Мэлхийнүүдэд хамтын ажиллагаа, нөхөрлөл, гэрээ хэлцэл, олон нийттэй харицлах, өрсөлдөөн, тэмцээн олон байх нь. Үүнээс гадна урьдчилан тооцоолоогүй ажлууд гарч ирж болзошгүй. Буд болон Бархасбадь гаригууд Мэлхийн байрлалд ирснээр аз дагуулах нь ээ. Мөн авьяас чадварыг тодруулах, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, төсөл эхлүүлэх, үнэлж дүгнүүлэхэд сайнаар нөлөөлнө. Харин мөнгө, санхүүгийн тал дээр бусдаас хамааралтай байх нь. Хэдий Мэлхийн ордныхон бие сайтай эрч хүчээр дүүрэн байдаг ч энэ сард эрүүл мэндийн тал дээр тогтвортой байдлаа хадгалахад асуудал үүснэ. Та бусдын асуудалд хэтэрхий их оролцож, биеэ хайхрахгүй хөдөлмөрлөж, стресттэж бухимдахаа болих хэрэгтэй. Спортоор хичээллэх, бүжиглэх, ууланд алхалт зэргийг тогтмол хийснээр эрүүл саруул байдлаа хадгалах боломжтой. Нэгдүгээр сард од эрхэс таньд хайрлаж дурла, хөгжилд, аз жаргалыг мэдэр хэмээн зөвлөж байна.

Арслан

Энэ сард та аливаа үйл явдлуудыг романтик байдлаас илүүтэйгээр бодитоор харж сэтгэж эхэлнэ. Гэхдээ энэ хоёрыг нэг түвшинд байлгах нь тийм ч боломжгүй зүйл биш юм. Учир нь санчир гариг таны хайр дурлалын асуудалд санаа тавьж, ажлын шугамаар танилцсан хэн нэгэн, эсвэл нэг төсөл дээр хамт ажиллагч, хариуцлагыг тань хамтдаа хүлээлцдэг нэгэнтэй шинээр харилцаа үүсгэж болох юм. Нөгөө талаас, та хайртай хүнтэйгээ харилцаагаа лавшруулж, гэр бүл, эцэг эх, хүүхэдтэй холбоотой асуудлуудын талаар авч хэлэлцэх бололтой. Арслангийн карьер, ажил хэрэгт илүү хариуцлага ирэх нь. Тиймээс идэвхтэй байдлаа битгий алдаарай. Сугар болон Буд гаригуудын харилцан нөлөөлөл танд таагүй байдал бий болгож, юмсыг хүндрүүлж болзошгүй. Товчоор хэлэхэд, маш хичээнгүй ажилла, гэхдээ хий дэмий тэнхээгээ барах хэрэггүй. Од эрхэс таны хийх хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө худалдан авалт, урт хугацаат хөрөнгө, шинэ газар эзэмших, байгаль, түүх, үнэт эдлэл, үндэсний соёл, газар нутагтай холбоотой бизнес зэргийг тань дэмжих болно. Сэтгэл санаа, бие физиологи, эрүүл мэндэд таагүй байдал бий болж болзошгүй. Тиймээс таныг зовоож байгаа зүйлстэй нүүр тулж, асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Баярын дараанаас шүдний эмч дээр тогтмол очиж эхлээрэй. Танд асуудлууд гарч ирсэн ч хэт санаа зоволгүй, биеэ барьж байсан нь дээр байх болно. Зорилгодоо төвлөрч, тэднийг биелүүлэхэд л анхаарлаа хандуул.

Охин

Энэ сар таны хувьд тун ер бусын сар байх нь. Та өөрийн хил хязгаараа, айдас, ичимхий зангаа давж чадсанаар Замбийн далай дахь эрх дураараа, аз жаргалтайгаар сэлдэг загас шиг байж чадна. Энэ сарын турш шатаж буй нар адил хүсэл тачааллаар дүүрэн байж, хатуужил, тэвчээртэй бас хайр татам байх болно. Од эрхсийн байрлал таны хайр дурлалыг романтик, сексийн амьдралыг тань илүү мэдрэмтгий, гал халуун байлгах болно. Карьер, санхүүгийн хувьд та гайхалтай ажлын санал, боломжуудаар дүүрэн байх нь. Тиймээс та одоо өөрийн мэддэг чаддаг бүхнээ ил гаргаж, цоо шинийг эрэлхийлж, өөрийн байгаагаасаа илүү өндөрт хүрэх болно. Үүнээс илүү өөрийгөө олох, таньж мэдэх боломж гэж үгүй. Бархасбадь гаригийн нөлөөгөөр та юмсыг илүү гүн гүнзгий бодож, боловсрол, харилцаа, баримт нотолгоотой холбоотой үйл явдлуудад амжилттай, одтой байх болно. Мөн та тэр хэмжээгээр мөнгөн шагнал хүртэх болно. Та ямар ч төрлийн спортоор хичээллэж, үйл ажиллагаанд оролцсон ч таны эрүүл мэнд маш сайн байна. Гэхдээ хэтэрхий эрсдэлтэй, аюултай алхам хийх хэрэггүй. Ангараг гариг танд аялаж амарч явахдаа ямар нэг осолд өртөж болзошгүй, өөртөө хайнга хандвал байдал муудаж болзошгүйг ахааруулж байна. Өөрийн ярих ёстойгоос ихийг ярих хэрэггүй, ууртай үедээ дараа нь харамсахаар зүйлс хэлэхгүй байхыг хичээ.

Жинлүүр

Сарын эхний хагасыг та ихэвчлэн гэр бүл, ойр дотныхонтойгоо өнгөрүүлэх бололтой. Ойр дотны харилцааг эрхэмлэж тэдэнтэй харилцах харилцаагаа бататга. Таны мэдрэмж сэтгэл санааг тань удирдах хандлагатай байна. Гэвч сарын сүүлийн хагаст уур амьсгал илт өөрчлөгдөж таны хайр дурлалд аз авчирч, сэтгэл хангалуун, сэтгэл хөдөлгөсөн хайранд умбах болно. Ажил мэргэжлийн хувьд энэ сар таны хувийн өмч хөрөнгөд ихээхэн өөрчлөлт авчирна. Ангараг-Бархасбадь гаригийн хослол таныг мөнгөтэй харилцах харилцааг сайжруулж, таныг зарах, худалдан авах, орлогоо нэмэгдүүлэх үйл явдлуудад хөтлөх болно. Гэвч хэрэггүй зүйлд мөнгө үрэх хэрэггүй, мөнгөө зарцуулахаасаа өмнө сайн төлөвлө. Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд сарын эхний хагаст та өөрийгөө өөрөөрөө байж чадахгүй байгаа мэт мэдэрч, танд маш их дарамт шахалт ирж магадгүй. Үрэвсэл болон осол аваараас сэргийл. Сарын сүүлийн хагаст сэтгэл санаа ч, эрүүл мэнд ч хамаагүй дээрдэх болно. Энэ сард эцэг эх дээрээ зочил, хамаатан садынхантайгаа уулз, үдэшлэг зохио.

Хилэнц

Ангараг болон Бархасбадь гариг энэ сард ч Хилэнцийнхнийг ивээх нь. Тиймээс Хилэнцийнхний байлдан дагуулалт, сексийн гал халуун байдал энэ сард ч хамгийн сайн байх юм. Эдгээр гаригууд түр зуурын, романтик харилцааг авчирч, сонин содон үйл явдлуудаар дүүрэн байна. Сарын эхний хагаст таны хайр дурлалын харилцаанд ямар нэг санал, аялах хүсэлт ирэх болно. Сарын сүүлээр гал бага зэрэг намдаж, юмс илүү тогтуун, тогтвортой болж, та гэр бүлээ эн тэргүүнд тавина. Ажил мэргэжлийн хувьд Хилэнцийнхэн ямар нэг томоохон өөрчлөлт шинэчлэлт хийх нь. Тиймээс та санаачлагатай, идэвхтэй байж одооноос том алхмууд хийж эхлэ. Энэ сард та өөрийгөө баталж, юу чаддагаа харуулна. Мөн та гадны түншүүдтэй уулзалт хийж, томилолтоор явж, гэрээ хэлэлцээрт оролцоно. Аялал, харилцаа холбоо, оюун санааны хувьд ч ололт амжилт олно. Одооноос шинэ зүйл сурч, хичээлд явж, шинэ дэвтэр нээж, лекцэнд сууж, ярилцлаганд орно. Энэ сард мөнгөтэй холбоотой зүйлс маш эрчтэй байх ба сайн цалинжих боловч хадгаламжинд цуглуулахад хүндрэлтэй байж магадгүй. Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд та хоёуланд нь эрч хүчтэй байх болно. Ямар ч зүйлд бэлэн байж, өөртөө итгэлтэй бай. Та яг л буцалж буй ус шиг байх болно. Та өөртөө оногдсоноосоо илүү ажиллаж, илүү хичээ. Энэ сард та аль болох уян хатан бай. Бусдын бодлыг сонс. Дундажийг баримтал.

Нум

2018 оны 1 сарын эхний долоо хоногт Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас нумын ордныхны хайр дурлалын харилцаа илүү тогтвортой, ойлголцсон шинж чанартай болж, эргээд хэвийн байдалдаа орно. Сарын 2 дахь арав хоногоос хайр дурлалын харилцаандаа мөнгө эсвэл материаллаг зүйлстэй холбоотой томоохон шийдвэр гаргана. Сарын сүүлийн арав хоногт удаан үргэлжлүүлсэн арга хэмжээний үр дүн гарах бөгөөд үүнтэй хамааралтайгаар хилийн чанадад аялах эсвэл шинэ хүмүүстэй танилцах магадлал өндөр байна. Энэ сард нумынхан мөнгө санхүүтэй холбоотой асуудалдаа ихээхэн анхаарал тавина. Орлогоо өсгөх, бизнесийн хүрээгээ ихэсгэх томоохон шийдвэрүүдийг гаргах бөгөөд энэ нь хариуцлагыг ч бас нэмэгдүүлнэ. Энэ үед аль болох бүтээлч байж нөхцөл байдлыг томоор харах гэж хичээгээрэй. Сарын дундаас чухал шийдвэрүүд гаргах шаардлага гарна. Үүнтэй холбоотойгоор нумынхан азтай байх ч нөгөө талаас заримыг нь хойшлуулах хэрэг гарна. Сарын сүүлийн арав хоног олон нийтийн үйл ажиллагаа аялал зугаалга клубын арга хэмжээ гэх мэт зүйлсэд ээлтэй. Санчир гарагийн нөлөөгөөр нумынхны сэтгэл санаа өөдрөг байж хайртай хүмүүсээсээ халуун дулаан энерги мэдэрнэ. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нумынхан илүү өөдрөг болсон байна. Биеийн эрүүл мэнд чинь ч гэсэн үүнийг дагаад сайжирна. Гэхдээ 1 сард зарим нэг халдварт өвчнөөс болгоомжлох хэрэгтэй. Стрессээ тайлж аливаа асуудлыг хөнгөнөөр хүлээн авч сураарай. Эцэст нь хэрвээ чамд дайснууд байгаа бол тэдэнтэйгээ ойрхон бай. Хэрвээ байхгүй бол бусадтай дайсагнахгүй байсан нь дээр.

Матар

Сугар гарагийн нөлөөгөөр сарын эхний 20 хоногт Матрынхны хайр дурлалын харилцаа бүтэмжтэй, тогтвортой, гэгээлэг байх болно. Сугар гариг тэдний дур булаам шинж чанарыг тэтгэснээр эсрэг хүйстнээ хүчтэйгээр өөртөө татах болно. Үүний улмаас бусадтай харилцах харилцаа чинь сайжирч олон зүйлс чамд ашигтайгаар эргэх болно. Ойлголцол, уучлал, эерэг сэтгэлгээ чамайг тойрон хүрээлэх болно. Мөн Ангараг болон Бархасбадь гарагийн хосолсон нөлөөгөөр матрууд нийгмийн идэвхитэй байж танилын хүрээгээ тэлснээр ганц биечүүд хайр дурлалын шинэхэн романс үүсгэх магадлалтай байна. Энэ сард матруудын ажил албыг олон гаригууд ивээж, үүнтэй холбоотойгоор тэд амжилтанд хүрч зорилгоо биелүүлэхийн тулд нэлээн хичээл зүтгэл гаргах нь. Нар тэдэнд удирдан чиглүүлэх хүч хүндлэл, сугар гариг аз болон ашигтай танил, буд гариг санаачилгатай шинэлэг байдал, санчир гариг тооцоотой ухаалаг чанар, дэлхий ван гариг өсөж дэвжих хүсэл эрмэлзлэлийг өгөх болно. Тиймээс энэ сард Матрууд материаллаг болон нэр хүндийн нэлээд олз омогтой байх нь ээ. Ангараг болон бархасбадь гаригийн хосолсон нөлөөгөөр матрынхны нэр хүнд өсөж, хүрээлэл дундаа байр суурь нь нэмэгдэнэ. Санхүүгийн хувьд асуудал багатай байх бөгөөд сарын сүүлийн 10 хоногт илүү нэмэгдэх болно. Сарын эхний 10 хоногт матрууд сэтгэл санааны хувьд ч бие махбодын хувьд ч өөдрөг сайн байх болно. Дархлаа сайн байж, сэтгэл санаа өөдрөг байснаар амьдралын баяр баяслыг мэдрэх болно. Сарын сүүлийн 10 хоногт энэ уур амьсгал аажмаар багасах хэдий ч матруудыг илүү анхааралтай уян хатан байхад нь туслах болно. Мөн энэ үе бол амарч алжаалаа тайлахад ээлтэй. Эцэст нь бусадтай хамтран ажиллахдаа илүү нээлттэй байгаарай хэмээн од эрхэс зөвлөж байна.

Хумх

2018 оны 1 сарын эхний 20 хоногт хумхынхны хувд маш хурдан болж өнгөрөх бололтой. Хостой хумхынхны хувийн амьдрал тогтвортой ойлголцол итгэлцэл дүүрэн байна. Харин ганц биечүүд сарын дундуур хайр дурлалтай холбоотой урам хугарам мэдээ сонсож магадгүй. Гэхдээ энэ нь тэднийг илүү ухаалаг өөдрөг байхад нь түлхэж өгөх болно. Сарын сүүлийн 10 хоногт хайр дурлалын сугар гариг болон нарны нөлөөгөөр хумхын ордныхон илүү дур булаам, сэтгэл татам байж, заримдаа үүлэн дээр хөвж буй мэт өөрийгөө мэдэрнэ. Сарын сүүл үед хайр дурлалын харилцаанаас хайсан зүйлээ энэ ордныхон олох болно. Азтай одтой байна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. 1 сарын турш хумхынхан ажлын талбар дээрээ маш завгүй байх болно. Учир нь Ангараг болон бархасбадь гаригийн хосолсон нөлөөгөөр өөрийн бүхий л сэтгэл ур чадвараа дайчлах хэрэгтэй болно. Боломжоор дүүрэн таатай нөхцөл байдлууд чамайг хүлээж байгаа хэдий ч ширүүн өрсөлдөөн ч байгаа гэдгийг санах хэрэгтэй. Сарын турш хумхынхан өөрийнхөө хүч чадал нөлөөллийг хангалттай ихээр мэдрэхээс гадна ашиг орлого нь ч дагаад өсөх болно. Энэ сард хумхынхан хүн бүр өөр шиг нь үнэнч шударга байдаггүй гэдгийг ойлгох бөгөөд өөртөө атаархаж хорсож явдаг хэн нэгнийг олж мэдэх болно. Тиймээс амжитандаа ташуурч бардамнаж болохгүй шүү. Сарын эхний хагаст хумхынхны эрүүл мэнд хангалттай сайн байхгүй хэдий ч энийг тоохгүй өнгөрүүлэх магадлал өндөр байна. Сарын дундуур ядаргаа дархлааны дутагдал гэх мэт зүйлсээс шалтгаалан төвөгтэй нөхцөл байдал үүсэж магдгүй тиймээс эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй. Сарын сүүлийн 10 хоногт эрч хүч эерэг сэтгэлгээ өөртөө итгэх итгэл чинь эргэн ирэх болно. Эцэст нь амьдралаа өөрийн гарт авч эзэн нь болоорой.

Загас

2018 оны эхний сард загаснууд 2 зүйл дээр ихэнх анхаарлаа төвлөрүүлэхнээ энэ нь романтик сэтгэл хөдлөл болон ажил мэргэжлийн амжилт юм. Сугар гаригийн нөлөөгөөр сарын эхний 20 хоногт загаснууд хостойгоо болон болзоот хүнтэйгээ цагийг гайхалтай сайхан өнгөрүүлнэ. Мөн танилын хүрээгээ тэлснээр нийтийн арга хэмжээ эсвэл найзуудын уулзалтын үеэр шинэхэн хамтрагчтай танилцана. Сарын сүүлээр ч энэ нөхцөл байдал үргэлжилсээр байх болно. Ганц бие бүсгүйчүүд ганцаардаж сурах бололтой. 2018 оны 1 сар загаснууд ажлын талбар дээр маш бүтээлч санаачилгатай өсөж дэвжих хүсэл эрмэлзэл дүүрэн байх болно. Үүндээ зориулж төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бололтой. Урт хугацааны төлөвлөгөөт ажил загаснуудыг сэлгэл зүй бие махбодын хувьд сорьж шалгана. Танилын хүрээгээ тэлж боломжоо ихэсгэхийг хүсэх тэдний хүсэл санхүүтэй холбоотой амжилттай үйл ажиллагаанд хүргэнэ. Нийгэмлэг, ассоцияц, сан, нөхөрлөл, улс төрийн нам гэх мэт зүйлс тэдний хувьд халуун сэдэв байх болно. Сарын эхний хагаст загаснууд эрч хүчээр дүүрэн байх болно. Ажил амралтаа зохицуулаагүйгээс эсвэл болгоомжгүйгээсээ болоод өөрийгөө гэмтээх магадлалтай тул хэтэрхий махран зүтгэлгүй амарч байх хэрэгтэй. Сарын сүүлийн 10 хоногт өөртөө маш сайн анхаарал тавиарай. Эцэст нь аль нэг бүлэг хүмүүсийн дунд байх эсэхээ шийдэх хэрэгтэй болох бөгөөд аль аль талдаа хохиролгүй шийдвэр гаргаарай.

1 сарын зурхай чинь хэр таарч байна даа? Ирээдүйнхээ тухай бодож байгаа энэ цаг мөчдөө өөрийнхөө талаар, хүсэл сонирхол, амьдралын чиг зорилгынхоо талаар илүү нарийвчлалтайгаар авч үзвэл ямар вэ? Үүний тулд Acyy.me рүү ороорой. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүлийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(497)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ankhaa.   2018-01-31
albaker geh ene account bol spam shuu humuusee, harvaas gadaad humuus google translate-g ashiglaj iimerhuu spam bichsen bna. Iimerhuu hun huurah spamuud ikh yavdag uchir ta nar eniig unshij itgehgui baihiig husii. Goolingoo hervee comment section-ee udirddag bol, iimerhuu spam communtuudaa delete hiij baigaarai.

Зочин: Бүжингоо.   2018-01-31
Зурхайгаа уншаад сайхан өөдрөг юм бичсэн бавал тэрнийг дагаад бүх зүйл сайхан болоод байгаа юм шиг санагддаг 2сарын зурхай сайхан зүйлсээр дүүрэн гэж найдъя 🙏🏻Хурдан оруулж өгөөч

Зочин: albaker.   2018-01-04
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мария 2018 оны 2-р сарын 2-нд GAA-д Колумбын Колумбийн Колумби хотод болсон

Зочин: misaki.   2018-01-02
ene j www.asuu.me ymr uchirtai yml be gantshan ym helhiin yj ashigldg ym beee

Зочин: Биндэрьяа.   2018-01-02
Iher shv kk

Зочин: зочин.   2017-12-31
12 сарын зурхай ийм байсан шдэээ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com