ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийн “шинэчлэл”-ийг хэрхэн амжилтад хүргэх вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 01

Шинэ он гарах бүрд бид ирэх жилийн зорилгоо тодорхойлдог. Зарим нь өмнөхөө үргэлжлүүлнэ зарим нь өөрийгөө цоо шинээр бий болгохоор зорино. Жилийн төгсгөлд дунджаар бидний төлөвлөгөөний 8% нь л биелсэн байдаг аж. Үлдсэн 92%-ийг бид замын дунд гээдэг. Тэгвэл яаж энэ 8% -ийг 100 биш гэхэд ядаж 60-д хүргэх вэ?

Шинэ жилийн “шинэчлэл”-ийг хэрхэн амжилтад хүргэх вэ?

Олон хүмүүсийн бодит туршлага дээр тулгуурлаж, шалгарсан зөвлөгөөнүүдийг энд нэгтгэлээ:

1. Зорилгоо тов тодорхой болгох
Зорилгогүй үед л амьдрал утга учиргүй мэт санагдаж, өглөө бүр орноосоо босохоос залхуу хүрдэг. Гэхдээ зорилго тавих нь зүгээр ч нэг сэтгэл хөдлөлөөрөө шийдэх зүйл биш юм. Жишээлбэл “жилийн дараа би заавал турна” гэж зорилго тавьж болох ч энэ хэтэрхий ерөнхий байна. Үүний оронд би 6 сарын дараа гэхэд 20кг хассан байна гэвэл илүү бодитой, тодорхой болох юм. Энэ мэтчилэн зорилго бүрээ нарийвчлан тодорхой болгож, түүнийхээ дагуу жижиг зорилтуудыг гаргах нь чухал юм.

2. Төлөвлөгөөгөө төгс гарга
Ямар ч “хийгүй” төлөвлөгөө гаргана гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Бид ч бас жилийн төлөвлөгөөгөө ямар ч “хийгүй” гаргах хэрэгтэй. Дээр хэлсэн зорилгоо тодорхой болгохтой ижил боловч түүнээс ч нарийн төлөвлөнө гэсэн үг. Нэг ёсондоо тэдэн сарын тэдэнд тэр ажлыг тэгж хийнэ гэх мэтээр алдаа мадаггүй төлөвлөх хэрэгтэй.

3. Явцаа дүгнэ
ЕБС- ийн сургуульд явцын шалгалт гэж авдаг даа? Энэ бол зорилгоо алхам алхмаар биелүүлж яваагаа дүгнэж буй хэрэг юм. Яг үүнтэй ижил 1 сард төлөвлөгөө гаргасан бол эхний ажил хоёр сард аль хэдийн хийгдчихсэн байхыг үгүйсгэхгүй. Төлөвлөгөөгөө дундаас нь орхихгүйн тулд явцаа дүгнэх хуваарийг гаргаарай. Энэ ажил энэ сард ийм үр дүнтэй байх ёстой гэсэн төлөвлөгөөг гаргаад түүнийхээ дүгнэлтийг марталгүй хийж яваарай.

4. Тэвчээртэй бай
Зарим хүмүүсийн ажил л амжилттай бүтээд чинийх бүтэхгүй байгаа юм шиг санагддаг уу? Энэ үед “Тэвчээртэйгээр шаргуу хөдөлмөрлө, гарсан үр дүн нь чиний өмнөөс ярина” гэдэг үгийг санаарай. Хамгийн гол нь төлөвлөсөн бол хий, эхлүүлсэн бол дуусга. Тэвчээртэй бай. Өөртөө ялагдахаа яг одоо зогсоогоод энэ удаад зорьсондоо заавал хүрдэг юм шүү.

5. Гэр бүл найз нөхөдтэйгөө үр дүнгээ хуваалцаарай
Магтаал, урмын үг гэх мэт нь амжилт гаргахад, дараагийн ажлаа хийхэд маш том хөшүүрэг болдог. Тиймээс үр дүнгээ гэр бүл, найз нөхдөдөө ярьж урам аваарай. Алдаа дутагдлаа ч хэлж болно шүү дээ. Тэднийхээ зөвлөгөөг сонсож, цааш үргэлжлүүлэх урмыг авах нь гол юм.

6. Шалтаг уу, шалтгаан уу?
Нэг зүйлийг нөгөөгөөр цохиж, тэр ч болохгүй байна, энэ ч болохгүй байна гэж шалтаг тоочихоо болих хэрэгтэй. Ихэнх хүмүүс яагаад нийт зорилгынхоо 8-хан хувийг дөнгөж биелүүлдэг нь үүнтэй холбоотой. Тиймээс одооноос эхлээд шалтгаа эхлээд өөртөө хэл. Тэгээд өөр хэн нэгнээс ингэж сонсвол юу гэж хариулах вэ гээд бодоод үзээрэй.

7. Яагаад өөрчлөлт хийхийг хүсэж буйгаа байнга сана
Чи үнэхээр жилийн дотор өөрийн хүссэн төлөвлөсөн зүйлсээ хиймээр байна уу? Одоо байгаагаасаа хэдэн шат илүү ахимаар байна уу? тийм бол үргэлж юуны төлөө хийж байгаагаа, юу төлөвлөснөө сана. Хэн байхыг хүсэж байгаагаа сана. Хэрвээ хэн байхыг хүсэж байгаагаа сайн мэдэхгүй, зорилго чинь ч "чинийх биш мэт" санагдаад байвал www.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрөө хийж, өөрийнхөө мэдээллийг уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Тийм учраас эндээс яавал амжилтад хүрч, яавал илүү мундаг байх боломжтойгоо уншаарай.

8. Өдөр бүр шинэ зүйл сурахыг хичээ
Нэг хүнтэй мэндлээд өнгөрсөн ч, нэг кино үзсэн ч хийж байгаа бүхнээсээ шинэ зүйлийг сурч авахыг хүсэж, нээлттэй, зөөлөн чихтэй бай. Уулзалт товлосон бол заавал тухайн цагаа үр дүнтэй өнгөрөөж, өөрийнхөө бодсоноос илүү ихийг түүнээс суралцахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл чи алтан цагаа тухайн зүйлд зориулж байна. Ерөнхийдөө бол үргэлж суусан газраасаа шороо атга гэсэн үг.

9. Өөрийгөө хийж чадна гэдэгт итгэ
Том жижиг ямар ч зүйлийг төлөвлөхөөсөө бүү ай. Энэ жил хийж амжих болов уу? би чадах болов уу? гэж айх хэрэггүй. Өөрийгөө хийж чадна гэдэгт итгэ. Чи л өөрийнхөө төлөө өөрчлөлтийг хийж, зорилгодоо хүрэхгүй юм бол өөр хэн чиний өмнөөс хийхгүй. Тиймээс өөртөө итгэж эхэл, өөртөө үнэнч бай.

10. Энэ жил өөртөө шинэ хоббиг бий болго
Шинээр заавал нэг зүйлийг сур. Түүнийгээ хийх дуртай бол өөрийнхөө хобби болго. Хамгийн гол нь маш идэвхтэй байх хэрэгтэй шүү. Учир нь хэн ч ямар нэгэн зүйлийг эхлүүлж, сурч чадна. Харин тэдгээрийн нэг хувь нь л цааш нь усалж ургуулж, өөртөө нааж чаддаг юм. Тиймээс энэ жилийн төлөвлөгөөндөө хийж, сурахыг хүсдэг нэг хобби нэмээрэй. Энэ нь явцын дунд ч чамд төлөвлөгөөг сануулж, замаасаа хазайхгүй байхад чинь туслах юм.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(172)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ” ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com