ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрт тохирохгүй ажил хийж буйн 5 шинж

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 03

Алдарт кино найруулагч Федерико Феллини “Ажил маань яг ч ажил биш уртаас урт амралт байжээ” хэмээн хэлсэн байдаг.

Үнэхээр л өөрт тохирсон дуртай ажлаа хийнэ гэдэг сэтгэлийн жаргал, амралт байдаг. Харин чи одоо хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна уу? Хэчнээн олон цагаар ажилласан огт ядраагүй мэт байж, өглөө эрт ч хамаагүй ажлаа бодохоор инээмсэглээд орноосоо өндийж чадаж байна уу?

Өөрт тохирохгүй ажил хийж буйн 5 шинж

Хэрвээ эргэлзэж байвал үргэлжлүүлээд уншаарай. Учир нь өөрт тохирохгүй ажил хийж буйн 5 шинжийг жагсаасан байгаа. Анхааралтай уншаад өөрөөсөө “Би өөртөө тохирох ажлыг хийж байна уу?” гэж асуугаарай. Хариулт нь чиний дотор байж л таараа.

1. Ажил дээрээ шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэл алга

Өглөө ажил дээрээ очоод өчигдөр дутуу орхисон ажлаа үргэлжлүүлж, даргаасаа авсан үүрэг даалгавраа гүйцэлдүүлээд л өдөр өнгөрчихдөг үү? Орой ямар их ядарснаа гайхан гэртээ ороод, ахиад л маргааш нөгөө үйлдлээ давтана. Нэг ёсондоо “чөтгөрийн тойрог”-т орчихсон мэт. Ажлаа илүү сайн хийж, өнөөдрийг өмнөх өдрөөсөө үр бүтээлтэй өнгөрүүлэхээр хичээх тийм сэтгэлтэй баймаар байвч чамд тэр нь алга. Даргынхаа өгсөн даалгаврыг ял мэт бодож, ажил дээрээ байх хугацааг аль болох багасгахыг л чи хүснэ.

2. Өөрийгөө юуны төлөө ажиллаад байгааг ойлгохгүй байна

Чи юуны төлөө энэ ажлыг хийж байгаа вэ? Хариулт нь чиний зүрх сэтгэлд биш хэн нэгний шийдвэрт байгаа юм биш биз?

Лизингээ төлөхийн төлөө юу?, ээж чинь “Маш гоё ажил байна. Боломжийг алдалгүй хий” гэсэн болохоор уу? эсвэл үүнээс илүү ажил чамд олдохгүй байх гэж айж байна уу? Хүн амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Зарим нь унтаж амрах цагаасаа ч их цагийг ажилдаа зориулдаг. Тиймээс чи амьдралынхаа талыг өөрийнхөө хүсээгүй, дургүй зүйлдээ зориулж байна гээд боддоо.

3. Цаг хугацаа чамд мэдрэгдэхгүй, урсаад байх шиг санагдана…

Нэг л мэдэхэд 1 дэх, тэгээд ашгүй 5 дахь. Ахиад нэг мэдэхэд жил өнгөрчихлөө… Энэ мэтчилэн өдөр хоногийг аргацаан өнгөрөөсөөр байгууллагын шинэ жилээр “би угаасаа шагнал авахгүй байх өө” гэж бодон зогсдог уу? Нэг л мэдэхэд энэ янзаараа 40 жил өнгөрч чи тэтгэвэртээ гарчихсан байх вий. Тэр үед өөрийн хүсээгүй ажлаа хийж, ямар ч амжилтгүйгээр өнгөрүүлсэндээ харамсаад барахгүй. Тийм биш гэж үү?

4. Ажлаасаа болж байнга стресстэж, бухимддаг

Авсан үүрэг даалгавар чинь чамайг таниулах боломж биш зовлон болж, гэртээ орохдоо ч ажил хэмээх “бухимдлын хар малгайгаа” толгойноосоо авч чадалгүй гэр бүлийнхнээ гомдоох нь энгийн үзэгдэл болжээ.

5. Өдөр болгон бүх зүйлийг өөрчилмөөр, орхиод хаа нэг тийш зугтчихмаар санагдана

Өөрийгөө, хийж байгаа ажлаа, даргаа, ажлын хамт олноо, ажлын өрөөгөө гээд бүх зүйлээ өөрчилмөөр санагдаж, санаанд чинь таарахгүй байвал өөрөөсөө “энэ надад тохирох ажил мөн үү? гэж асуугаарай.

Дээрх 5 шинж чамд бүгд байвал амжилт, аз жаргал гэх үгс чамаас нэлээд хол байна гэсэн үг. Магадгүй чиний хариулт мөнгө хэрэгтэй учраас, хүн бүрийн хүсдэг сайн ажил болохоор, нөхөр/эхнэр маань дуртай болохоор, үүнээс дээр нь олдохгүй болохоор, гэр бүлээ авч явах хэрэгтэй учраас үүнийг хийхээс өөр арга чамд алга. Гэтэл энэ чинь нэг л олдох амьдрал шүү дээ. Юуны төлөө, хэний төлөө, яах гэж амьдарч байгаагаа санаж аль болох эртнээс өөрийгөө нээх, дуртай зүйлээ хийх, мөрөөдлөө биелүүлэхэд ханцуй шамлан ороорой. Учир нь мөрөөдөгч хүн бүтээгч байдаг. Мөрөөдсөнөөр, түүнийгээ биелүүлснээр бид өөрсдөө ч хайртай хүмүүсээ ч гайхалтай амьдралаар амьдруулж чадна.

Хэрвээ чи хараахан мөрөөдлөө, өөрийгөө олоогүй, юу хийхээ мэдэхгүй байгаа бол www.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрөө хийж, өөрийнхөө мэдээллийг уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Өөрийнхөө давуу талуудыг мэдэж аваад, юундаа анхаарвал амжилтад хүрэхээ мэдэж ав. Тэгээд өөртөө илүү итгэлтэй, эерэг сайхан бүхнээр өөрийгөө цэнэглэ. Одоогийнхоосоо илүү ихийг авах, хүртэх эрхтэй гэдэгтээ итгэ. Томоор мөрөөд, томоор сэтгэ. Одоогийнхоо л жижигхэн "хайрцагт" бүү хязгаарлагдаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(281)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2018-01-04
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мария 2018 оны 2-р сарын 2-нд GAA-д Колумбын Колумбийн Колумби хотод болсон

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com