ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралдаа “эзэн болох” үед ямар өөрчлөлтүүд ирдэг вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 04

Бидний ихэнхи нь амьдралын урсгалыг даган хөвж, хувь заяа биднийг хааш нь дагуулахыг хараад хүлээгээд суудаг. Өөрөөр хэлбэл унаж яваа машиныхаа хүрдийг өөр хүнд өгчихсөн, тэрний очихыг хүссэн газарт л очиж, өөрийн жолоодлогогүй амьдарч байна гэсэн үг. Бидний амьдрал өөрөө бидэнд өдөр бүр сонголт хийх, зорилгынхоо төлөө нэг алхам урагшлах ёстойг сануулсаар л байдаг. Гэтэл бид байсан байрандаа хэвээрээ л байх гэж үү?

Амьдралдаа “эзэн болох” үед ямар өөрчлөлтүүд ирдэг вэ?
Амжилттай сайхан амьдрахад ямар нэг нууц гэж байхгүй. Ямар нэг жор ч байхгүй. Хариулт нь ердөө энгийн. Чи өөрөө өрийнхөө амьдралд эзэн нь болоход л хангалттай.

Тэгвэл амьдралдаа эзэн байх гэж яахыг хэлэх вэ?

-Үнэ цэнээ мэддэг байх
-Өөрт тохиолдсон зүйлд бусдыг буруутгахгүй байх
-Бусад хүмүүсийг (ээж аав, нөхөр, эхнэр, найз нөхөд) чамайг аз жаргалтай болгоно гэж найдахгүй, шаардахгүй байх
-Аливаа гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө үүрдэг байх
-Хэн нэгнийг дуурайлгүй жинхэнэ өөрийгөө нээж олон өөрийнхөөрөө амьдрахыг хэлнэ.

Амьдралдаа эзэн болсноор:

1. Чи илүү зоригтой болно

Зоригтой байна гэдэг нь ч хэзээ ч, юунаас ч айхгүй гэсэн үг биш. Харин чам дээр тулж ирсэн асуудлыг, эрсдлийг, бүтэлгүйтлийг, бэрхшээлийг ямар нэг аргаар даван гарна гэдгээ мэдэж байгаа болохоор, өөртөө итгэж байгаа болохоор зоригтой байна гэсэн үг юм. Өөрийн хүссэн замаар яваа цагт чамд алдах зүйл үгүй. Алдсан ч тэр нь чамд ямар нэг хохирол мэт бус хичээл шиг л санагдах болно.

2. Тодорхойгүй байдалд баяртай гэж хэлнэ

“Өөрийгөө хөгжүүлэх зүйлс хиймээр ч юм шиг”, “Хэлний сургалтанд суумаар ч юм шиг”, “Гадаад дотоодоор явмаар ч юм шиг” юм бүхнийг хиймээр санагдана, эсвэл бүр юу хийхээ мэдэхээ болих үе хүн бүрт л бий. Үүнийг тодорхойгүй байдал гэдэг. Харин зорилготой амьдралын давуу тал нь тодорхойгүй байдалд хэзээ ч ордоггүйд, эргэлзэх тээнэгэлзэх зүйл ихэнхидээ гардаггүйд оршиж байгаа юм.

3. Илүү амар тайван болно

Амьдралынхаа бүхий л хэсэгт анхаарлаа төвлөрүүлж, зорилгод чинь ойртуулах байнгын ухамсартай шийдвэр гаргахдаа чамаас хэдий маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардах ч гэлээ хүссэн замаараа явж байгаа учраас хэцүү биш харин ч амар тайван, дүүрэн мэдрэмж төрөх болно. Учир нь хаачих нь тодорхой хүнд шаналж, зовох шаардлага байхгүй. Зүгээр л хийхэд болно.

4. Үргэлж хийх зүйлтэй байна

“Юу хийх үү, одоо яах уу” гэж гиюүрэх шаардлага гарахгүй. Бичих дуртай бол хэдэн арван хуудас өгүүллэгийг хэдэн шөнө нойргүй сууж бичлээ гээд ядрахгүй, биеэ хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүн ууланд авирч фитнесст өнгөрөөх цаг нь үнэ цэнтэй байна, амьдралд хайр халамж чухал гэж үздэг бол гэр бүлдээ найз нөхдөдөө зарцуулах цаг нь хамгийн чухал байна. Бүгд адилхан. Чиний амьдралд юу чухал байна, түүнийгээ хийсэн цагт амьдралд илүү утгатай байна. Мэдээж зөв зүйл, зөв үйлдэл бүр шүү дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр үйлдлүүд дадал болж, цаашлаад амьдралын чинь хэв маяг болно.

Харин одоо тэгвэл амьдралдаа хэрхэн эзэн нь болох вэ?

Амьдралдаа бүрэн хариуцлага хүлээдэг, өөрөө өөртөө эзэн болж чаддаг хүмүүсийн амьдрал илүү тайван бас аз жаргалтай байдаг нь тодорхой. Өөрөөр хэлбэл амьдралд тохиолдож буй зүйлсийг чи азгүйтэл, алдаа гэж харах уу эсвэл амьдралын хичээл гэж үзээд тэндээс суралцах уу гэдгээс л бүх зүйл хамаарна.

Чиний амьдрал бол чиний л хариуцлага байх ёстой гэдгийг чи уахмсарлах хэрэгтэй. Тиймээс өнөөдрөөс эхлээд “Тэрнээс энэнээс боллоо, ээж тэгээгүйгээс ийм зүйл болсон, нөхөр зөвшөөрөөгүй учраас ийм байдалд хүрсэн, найзууд ингэсэн учраас л би ийм сонголт хийсэн, хамтран ажиллагч маань надад ажлаа цагт нь өгөөгүй учраас миний ажил хожимдсон” гэх мэт шалтаг тоочихоо боль. Үнэхээр өөр хэн нэгний буруу байсан ч түүний хохирогч нь чи болох шаардлагагүй.

Шалтаг тоочихоо боль - Аялахыг хүсч байна уу? Тэгвэл аял. Юм үзэж нүд тайл. Цалин огт хүрэлцэхгүй, завгүй эсвэл англи хэл тааруухан гэдэг шалтгаанаар өөрийгөө битгий хязгаарла. Сар бүрийн цалингаасаа маш багаар хуримтлуулахад жилийн дараа овоо мөнгө болсон байна. Өдөрт 10 үг цээжилж, үнэгүй уулзалтуудад очиж англиар ярилц. Жингээ хаяхыг хүсч байна уу, тэгвэл өнөөдрөөс эхэл. Би ч шантардагдаа гэдэг айдсаа орхиод өдөр өдрөөр улам хичээнэ гэж өөртөө амла. Жингээ хаясан хүмүүсийн түүхээс урам зориг ав. Чи өөрөө хийе л гэж хичээвэл, амьдралдаа эзэн болъё гэж бодож л байгаа бол бага багаар хичээж урагшилахад л болно. Чиний амьдрал чиний сонголтуудын үр дүн гэдгийг бүү мартаарай.

Дотоод хүнээ сонс, ярилц- Бүх зүйл санаснаар болохгүй байгаагийн шалтгаан нь юунд оршиж байгаа бол? Болохгүй байгаа зүйлсдээ чи өөрийгөө буруутгаж байна уу эсвэл бусдыг уу? Чиний хөөцөлдөөд байгаа зүйл үнэхээр чиний чин хүсэл мөн үү? Ер нь чи хэн байхыг хүсдэг юм бэ? Дээрх зүйлсийг өөрөөсөө асууж, өөрийгээ нээж,таньж мэд. Үүний тулд эхлээд www.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрөө хийж, өөрийнхөө мэдээллийг уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Бусдын санал зөвлөгөөг зөвөөр хүлээж ав - Санал, шүүмжлэл хэлэх эсэх нь тэдний хэрэг харин хэрхэн хүлээж авах нь чиний хэрэг. Өөрөөр хэлбэл шууд чам руу чиглэсэн шүүмжийг ч сайшаал мэтээр хүлээн авч болно гэсэн үг. Бусдын хэлснээс зөвийг нь хүлээж авч чаддаг хүн алдаагаа засаж, сайжруулж чаддаг. “Энэ маш муу болсон байна” гэдэг даргын зэмлэлийг “Аан, би энийг сайн хийж сурах хэрэгтэй юм байна, одоо сураад авъя” гэж хүлээн авч сурсан цагт л чи өөрийгөө хөгжүүлж, алдаагаа засаж урагшилж чадна.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(274)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: williams owen .   2018-05-07
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. fundsservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Зочин: albaker.   2018-01-04
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мария 2018 оны 2-р сарын 2-нд GAA-д Колумбын Колумбийн Колумби хотод болсон

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com