ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зөв чигээ олоход чинь туслах 8 зөвлөгөө

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 08

Ажилдаа амжилт гаргахад, амьдралдаа эерэг хандлагыг бий болгоход ямар нэг зүйл дутаад байна уу? Хэрэв тийм бол чамд дараах зөвлөгөөг хүргэж байна. Өнөөдрөөс эхлээд сэтгэлээ хамгийн өөдрөг, ажлын бүтээмжээ хамгийн дээд цэгт байлгаж, зорилгынхоо төлөө алхам алхамаар урагшлаарай.

Зөв чигээ олоход чинь туслах 8 зөвлөгөө
1. Сэтгэл зүрхээ дага – Магадгүй энэ үгийг чи олон сонссон байх. Гэхдээ зүгээр ч нэг хэлсэн үг биш юм шүү. Өөрийн чин хүсэл мөрөөдлөөр, хүсэж байгаа тэр л замаараа явсан хүн хэзээ ч алдахгүй. Алдсан ч харамсахгүй. Тиймээс зүрх сэтгэлийн дуудлагаа сонсоорой.

2. Өөртөө, өөрийнхөө хүч чадалд итгэ – Бид өөртөө итгэж чадаагүйгээс үүдэж олон боломжийг алдаж, олон хаалгыг нээлгүй явж өнгөрдөг. Шалтгаан нь ердөө “өөртөө итгэлгүй байдал”. Миний чадвар дутах байх, би туршлагагүй болохоороо, би өмнө нь хийж үзээгүй учраас гэдэг үгсийг үгийн сангаасаа хасаж, галын фронт руу давшаад бай.

3. Хийж байгаа зүйлээ хайрла, хайрлаж байгаа зүйлээ хий – Хийж байгаа ажилдаа өөрийгөө бүрэн зориул. Өөрийгөө бүрэн дайчил. Үүнийг хийж байгаадаа, энэ ажлаас их зүйлийг суралцаж байгаадаа таларх. Өглөө болгон ажил руугаа алхахдаа “ажлын 8 цагийг яаж барна аа” гэж бодохгүйгээр “гялалзуулчихъя” гээд үргэлж өөдрөгөөр бодохыг хичээгээрэй.

4. Юунд цаг зарцуулахаа шийд - Цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээхгүй. Тиймээс өөрийн цагийг юунд зарцуулах вэ гэдгээ бод. Зүгээр зурагт үзэж өдрийг өнгөрөөх үү, хэн нэгэнтэй хэрэггүй хов жив ярьсаар цагаа дэмий үрэх үү, эсвэл фейсбүүк ухаж болж бүтэхгүй зүйлсийг харж шагшин гайхсаар байх уу? Түүний оронд өөрийн зорилгодоо хүрэхэд туслах үр бүтээлтэй зүйлсэд өөрийн цаг хугацааг зарцуулаарай.

5. Шаргуу ажилла, гэхдээ хамгийн энгийнээр хий – Өөрийгөө зовоолгүй, хэт ачаалал өгөлгүй ажлаа хамгийн энгийнээр, хамгийн эерэгээр хийх арга барилд суралцаарай. Ажлаа “ял” мэтээр хүлээж авалгүй “гялс хийгээд дуусгачихъя, юухэн байхав” гээд сэтгэлээ хөнгөл. Ажил аандаа гараас гарах болно. Ажил үйлс бүтэмжтэй байхын үндэс нь эерэг бодол гэдгийг битгий мартаарай.

6. Сайн санааг “хулгайл”- Сайн бичигдсэн ном, үр өгөөжтэй ярилцлага, чанартай нийтлэл зөвлөгөө уншиж, туршлагатай хүмүүсийн ажлын арга барилаас суралцаж өөрийн тархиндаа “салхи оруул”, олон сайн санаагаар тархиа цэнэглэ. Хэрвээ чи үнэхээр сайн санааг олж чадвал түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?

7. Чиний зорилго их мөнгөтэй болох биш гэдгийг сана - Мөнгөнд анхаарлаа хэт хандуулах хэрэггүй. Мэдээж хэрэглээгээ хангаж, дуртай зүйлээ авахын тулд мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ чиний зорилго бол материаллаг эд баялаг ерөөсөө ч биш. Үүний оронд зорилгоороо, хүсэл мөрөөдлөөрөө өөрийн “бренд”-ийг бий болгоорой. Тэр үед мөнгө өөрөө чам дээр ирэх болно.

8. Итгэл үнэмшлээ хэзээ ч битгий алд - “Амьдрал бол марафон гүйлт” Зорилгодоо хүрэх гүйлтийн зам хэзээ ч дардан байхгүй. Ядрана, сульдана, цангана, замын дундаас буцаж, арай хялбар замыг сонгохыг эрмэлзэнэ. Гэхдээ хялбар зам амттай байхгүй л болов уу? Заримдаа амьдрал чиний толгой руу хүчтэй цохих болно. Үүнийг хүнд цохилт бус давж гарах ёстой шалгуур гэж хараад цааш тэмүүлэх итгэл үнэмшлээ алдалгүй урагшлаарай.

Эцэст нь бонус болгож нэгэн сонирхолтой аргыг хэлж өгье. Заримдаа ажлаа хиймээргүй санагдаад, урам зориггүй, эрч хүчгүй болчихдог шүү дээ. Тийм үед хуурамчаар ч хамаагүй инээмсэглээд, өөрийгөө эрч хүчтэй байгаагаар төсөөлж, урам зоригтой ажиллаарай. Нэг л мэдэхэд өнөөх муухай мэдрэмж чинь замхарчихсан байх болно. Өөрийгөө, мэдрэмжээ, биеэ удирдаж сурна гэдэг хамгийн том эрдэм.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(103)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com