ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Төгсрүүлэх өвчнөөс ангижрах нь: “хар ноорог”-ны ач тус

Загвар  | 2018 / 01 / 09

Хийж байгаа бүхнээ хамгийн сайн үр дүнд хүргэхээр хичээнэ гэдэг мэдээж сайн тал. Гэхдээ хэтрүүлбэл аюултай. Илтгэлдээ ганцхан үсгээ л алдаад биччихсэнээ хараад өөр хэн ч үүнийг анзаараагүй байсан ч тэр өдөржин өөрөөсөө ичдэг бол, нэг төгрөгийн ч зөрүү гаргахгүйн тулд санхүүгийнхээ бүртгэлийг шөнөжин сэрүүн хоноод тулгадаг бол, мм-ийн дайтай алдаж хэмжсэнийхээ төлөө бүгдийг нь эхнээс нь эхлээд хийдэг бол, бүр наад зах нь to-do list-ээ бичихдээ үзгээрээ баллачихлаа гээд дэвтэрнийхээ цаасыг тэр чигт нь ураад дахиж бичдэг чи бол жинхэнэ төгс рүү тэмүүлэгч мөн.

Төгсрүүлэх өвчнөөс ангижрах нь:  “хар ноорог”-ны ач тус

Гэхдээ төгс үр дүнд хүрэх гэж хичээх нь дотроо “Эерэг”, “Сөрөг” гэсэн хоёр янз байна. Чи алинд нь хамаарах вэ гэдгээ доорх хүснэгтээс олж болох юм.

Энэхүү бүхнийг төгсрүүлэх гэж хичээх сөрөг хандлага нь эмэгтэйчүүдэд илүүтэй ажиглагддаг бөгөөд тэдний өөртөө итгэх итгэлийг хумсалдаг гэдгийг олон ч судалгаагаар баталсан байдаг. Чи боловсорч дуустлаа хэзээ ч захирлуудын өмнө үг хэлэхгүй, шаардлагыг бүрэн хангатлаа хэзээ ч мөрөөдлийн ажилдаа анкет бөглөхгүй, төгс харагдталаа хэзээ ч хүссэн залуутайгаа болзохгүй гэх мэт. Бүхнийг төгсрүүлэх гэсэн энэ “өвчин” биднийг ажил дээр, гэрт, гал тогоонд бүр фитнес зааланд ч дагадаг. Гэтэл хэрвээ чиний стандарт төгс юм бол чи хэзээ ч өөрөө өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй. Учир нь өөртөө итгэх итгэл нь аливааг хийж бүтээсэн туршлагаас, амжилтаас, алдаа, онооноос дусал дуслаар үлдэж, хуримтлагдах зарчмаар өсөн нэмэгддэг.

Тэгэхээр одоо яах вэ? Өөртөө итгэх итгэл, аз жаргал, сэтгэл ханамжид маань нөлөөлөөд байгаа энэхүү төгсрүүлэх “өвчин”- өөс хэрхэн ангижрах вэ?

Энэхүү өвчнөөс ангижруулах “эм” бол хар ноорог юм. Бүх сайн зохиолчид хар ноорогтой байдаг. Зохиол бүтээл ганцхан удаагийн бичлэгээр биш хэд хэдэн удаагийн оролдлогоор сая нэг бэлэн болдог. Ашиг орлогоороо тэргүүлж, дэлхийд нэрд гарсан номууд бүгд хар ноорогноос төрөн гарсан байдаг юм шүү дээ. Харин хар ноорог юунаас төрөн гардаг гээч? Зүгээр л хийж бүтээх их хүслээс юм. Толгойд зурсхийсэн санааг тэмдэглэж аваад түүнийгээ бага багаар засаж бичин, нэмж хассаар төгс бүтээлийг гараас гаргах боломжтой. 200 үгтэй тэмдэглэлийг нэг дор биччихээд түүнийгээ эхнээс нь засаж, утга найруулгыг нь ахин бодож толгойгоо гашилгахын оронд гол санаагаа цаасан дээр буулгачхаад түүнийгээ дэлгэрүүлэн бичих нь хавьгүй дээр. Хүмүүс анхнаас нь төгс зүйл бичихийг хүсдэг гэтэл яг үнэндээ хар ноорогноос л тэрхүү төгс бүтээл төрөн гардгийг мартчихдаг юм.

Зөвхөн бичихэд ч биш “хар ноорог” амьдралын маш том өөрчлөлтөд чамайг бэлдэж өгдөг. Бид бүх зүйлийг хийхэд бэлтгэл хэрэгтэйг мартаж шууд л төгс үр дүн рүү тэмүүлдэг тэр өвчнөөс биднийг ангижруулах хүч нооргонд бий. Өөрөөр хэлбэл алдаатай байсан ч хамаагүй, бусдад шүүмжлүүлсэн ч хамаагүй эхний ноорог бүтээлийг шууд л гарга гэж зөвлөж байна. Жишээ нь:

1. Анхаарлаа илүү сайн төвлөрүүлж сурмаар байна уу? Тэгвэл бясалгал хийгээрэй. Бясалгал хийж үзээгүй ч гэсэн оролдоод үз. Зүгээр л нэг газраа тайван сууж, амьсгалаа мэдрэн, өөрийгөө сонсоход болно.
2. Мөнгөө арвижуулахыг хүсэж байна уу? Тэгвэл нэг л өдөр их мөнгө орж ирнэ гэж бүү хүлээ. Харин түүний оронд хадгаламжийн данс нээлгэж бага хэмжээний мөнгө хий. Нэг л мэдэхэд хүссэн зүйлээ авах хэмжээний мөнгө хуримтлагдсан байх вий.
3. Эрүүл хооллолттой болохыг хүсэж байна уу? Одоо иддэг хүнсэндээ амин дэмээр баялаг ногооноос ядаж нэгийг нэмж оруул.
4. Бусадтай харилцах харилцаагаа гайхалтай байлгахыг хүсэж байна уу? Утсаа аваад ярь. Эелдэг бай, инээмсэглэ, бусдад тусла.
5. Зөв биеийн галбиртай болмоор байна уу? Яг одоо босоод 10 минут алх. Хөлсөө гарган гэрээ цэвэрлэ. Шууд л их мөнгө төлж, фитнест явах тэр “төгс” өдрийг бүү хүлээ.

Энэ мэтчилэн бага багаар зүлгээд, сайжруулаад л бай. Анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол нэгэнт эхлүүлсэн үйлдлээ бүү таслаарай. Өдөр бүр давтан хийсээр л байвал ирээдүйд чиний хүссэн төгс үр дүнд нэг л өдөр хүрэх болно. Дунд нь чи алдаж, бүтэлгүйтэж болно. Гэхдээ алдаа гэдэг суралцах, өсөн дэвжих боломж байдгийг сайн ойлго. Алдарын оргилд хүрсэн хүмүүс ч бас алдаж, алдаанаасаа суралцсан байгаа. Бид бүгдээрээ хүмүүс. Суралцаж, өөрчлөгдөж, өсөж яваа хүмүүс шүү дээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(603)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chirs.   2018-02-04
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com