ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Уруул хүрээлэгчийн талаар заавал мэдэх 4 зүйл

Гоо сайхан  | 2018 / 01 / 09

Үзэсгэлэнтэй, дур булаам уруултай харагдахад дан ганц уруулын будаг, зөөлрүүлэгч, өнгөлөгч тусаа өгөхгүй. Ихэнх бүсгүйчүүд уруул хүрээлэгчийг туслах хэрэгсэл гэж боддог. Нүүр будалтад хэчнээн тустайг нь мэдвэл ч ...

Уруул хүрээлэгчийн талаар заавал мэдэх 4 зүйл

Тэгвэл уруул хүрээлэгч ямар ид шидтэй вэ:

1. Уруулын хэлбэрийг тодотгож өгнө

Хэн төгс уруулыг хүсэхгүй байх билээ. Уруул хүрээлэгч нь будалтаа төгс харагдуулахад гарцаагүй тусална. Хэрвээ анх удаа уруул хүрээлэгч хэрэглэх гэж байгаа бол эхлээд арьсны өнгөтэй, цайвар хүрээлэгчийг сонгоорой. Уруулын төв хэсгээс ирмэгийг дагуулан хэлбэрийн дагуу тодруулна. Харин ирмэг хэсгийг тодотгохын тулд цайвар хүрээлэгчнээс гадна өө дарагчийг ашиглаж болно. Ингэснээр чиний уруулын төрөлхийн хэлбэр илүү тодорно.

2. Хүрээлэгч нь ямар ч будагны өнгийг тодотгож, тогтцыг удаашруулдаг

Уруулын будаг түрхэхээсээ өмнө хүрээлэгч хэрэглэх нь будгаа хэтрүүлж түрхэхээс хамгаалдаг. Ялангуяа бараан, тод өнгийн будаг хэрэглэдэг бүсгүйчүүлд илүү хамаатай шүү. Ингэх нь будагны тогтоцыг ч сайжруулна, өнгийг ч сэргээж харагдуулдаг.

3. Уруулын будагнаас “зайлсхийдэг” бол уруул хүрээлэгч хэрэглээд үз

Энэ нь зөвхөн уруулыг хүрээлэх л зориулалттай хэрэгсэл биш юм. Хэрвээ уруулын будаг хэрэглэх тийм ч дуртай биш бол хүрээлэгчээр уруулаа бүтэн будаж болно. Уруулын будгаас удаан тогтоцтой байдгаараа давуу талтай. Гэхдээ зөөлөн бүтэцтэй, тослогтойг нь сонгож авахгүй бол уруулыг чинь хуурайшуулж, хагалах магадлалтай шүү.

4. Зөв хэрэглэснээр илүү сайн үр дүнгээ өгнө

Хүрээлэгч хэрэглэхийн өмнө бальзам, зөөлрүүлэгч хэрэглэ. Уруул хүрээлэгчээ хөнгөн болгоомжтой будаарай. Үргэлж уруулныхаа төрөлхийн хэлбэрийг дагуулж будах хэрэгтэй. Илүү гаргаж будах нь тийм ч тохиромжтой харагддаггүй. Хэрвээ дөнгөж хэрэглэж сурч байгаа бол харандааны үзүүр хатуу санагдаж магадгүй учраас эрхий, долоовор хурууны завсар үрж зөөлрүүлээрэй.

Хэрхэн зөв хүрээлэх вэ?
1. Эхлээд дээд уруулын хамгийн өндөр цэгийг тодорхойлон уруулын омогны хэлбэрийг гаргана.
2. Доод уруулын голд (дээд уруулын харалдаа) уруулын ирмэгээр хамгийн доод цэгийг зураасаар тэмдэглэнэ.
3. Дараа нь уруулынхаа жавьж хэсгээс дотогш цэгүүдийг холбон зурна. Ингээд л болоо!
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(546)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com