ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний санал болгох 3*3

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 10

Доор дурдах ном болон киноны жагсаалт миний оюун санаанд “гэрэл асаасан” юм. Өөрөөр хэлбэл өөрчлөлт авчирсан бүтээлүүд. Хүн бүрт л хэзээ ч санаанаас гарамгүй, сэтгэлд хоногшсон сайхан бүтээлүүд байдаг даа. Өөрөөсөө миний хамгийн дуртай кино чинь юу вэ, унших дуртай ном юу билээ? гэж асуугаад үзээрэй. Сэтгэлд чинь үлдсэн, амьдралыг чинь өөрчилсөн, аливааг өөрөөр харахад тусалсан, чамд “нөлөөлсөн” ном, бас кинонууд юу байсан бэ?

Миний санал болгох 3*3

Хэрэв хэн нэгэн чамаас ингэж асуувал юу гэж хариулах бол. Энгийн нэг асуулт шиг санагдаж байна уу? Одоо харин өөрөөсөө асуугаад үз. Чамайг өөрийгөө таньж мэдэхэд гарцаагүй туслах болно. Харин Гоолингоогийн зүгээс дараах 3 ном, 3 киног санал болгож байна.

Санал болгох 3 ном:
1. Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид, Мари Кондо
– Шавилхан биетэй япон бүсгүй олон хүний амьлралыг өөрчилсөн эмхэлж цэгцлэхийг гайхаммшигт арга нь миний ч бас амьдралын хэв маягийг өөрчилсөн билээ. Эмх цэгцтэй, амар тайван амьдрахын утга учир нь зөвхөн өөртөө хэрэгтэй, хэрэгцээтэй, дуртай зүйлсээрээ эргэн тойрноо хүрээлүүлэхэд оршдог юм байна гэдгийг ойлгосон нь энэ номоос авсан хамгийн чухал санаа байсан. Бодох нь ээ бид гэр орондоо онцын ач холбогдолгүй хэрнээ байж байвал зүгээр, хэзээ нэг өдөр хэрэглэх байх гэсээр маш олон зүйлийг хурааж хуримтлуулсаар байдаг нь үнэн. Гэтэл орчин тойронд байгаа юм бүхэн яг өөрт хэрэгтэй юу, өөрийн дуртай хайртай зүйлс мөн үү гээд бодохлоор ихэнхидээ тийм биш болж таарна. Тийм учраас хамгийн түрүүнд зоригтой ХАЯХ хэрэгтэй гэж Мари авхай хэлжээ.

Хаясны дараах алхам бол ТӨРӨЛЖҮҮЛЭН эмхэлж цэгцлэх юм. Хувцас, бичиг хэрэг, ном, гоо сайхны бүтээгдэхүүн, хувийн цуглуулга гэх мэтээр төрөл төрлөөр нь цэгцэлж байх нь чухал гэжээ. Ингэвээс ашиглахад ч амархан, эмхэлж хураахад ч хялбар, энд тэндгүй юу нь ч мэдэгдэхгүй хөглөрч байснаас мэдээж хэрэг давуу. Түүнчлэн энэ номонд дэс дараатайгаар хаялт хийх тухай, хувцасны эдэлгээг урт байлгахын тулд зөв аргаар эвхэх тухай, хаях болон авч үлдэх зүйлээ сонгохдоо "энэ үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж байна уу, миний дуртай зүйл яг мөн үү, надад үнэхээр чухал уу?" гэж өөрөөсөө асууж үзэх тухай, эд хогшилдоо байршил тогтоогоод авсан юмаа яг байранд буцааж тавьж байх тухай, өөрт байгаа эд зүйлсдээ сэтгэл хангалуун байж "байгаа"-д нь талархаж байх тухай гээд эмхэлж цэгцлэх олон аргыг дэлгэн харуулсан байдаг нь олон эмэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг өөрчлөхөд тус болсон.

2. Пигийн амьдрал, Янн Мартел - "Хязгааргүй далайн дунд ч цэг мэт итгэл найдвар бий". Энэ ном асар их итгэлийг өгсөн нь бусад номонд дурлагсдад санал болгоход нөлөөлсөн юм. Бид нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах “итгэл” гээч зүйлийн ачаар далай тэнгис мэт уудам амьдралд хөл алдалгүй сэлдэг мэт. Дэлхийн олон сая уншигдад амьдрах итгэлийг өгснөөрөө энэ бүтээл алдартай. Хүний амьдралд олон зуун гачлант үйл явдал тохиодог. Эдгээрт бүдрэн уналгүй, хөл алдалгүй тэмцсээр байж болдгийг Писин хүүгийн эрэлхэг адал явдлаар төлөөлүүлсэн нь хүн бүрт урам зориг, итгэл үнэмшлийн галыг өрдсөн гэдэгт итгэлтэй байна. Номыг өгүүлэмж зүүд мэт, бодит бус мэт санагдах мэт боловч жинхнээрээ амьдрал гэдэг юутай гачлантай, юутай их тэмцэлтэй. Харин хүн бүр бүх зүйл сайхан болно, сайхан амьдралыг бий болгоно гэсэн ИТГЭЛ-ийнхээ ачаар амьдарсаар байдаг билээ.
3. Үзэхийн хязгаар, Л.Өлзийтөгс – Бид дотны хүмүүсээ дэргэд байхад нь хайрлаж чадалгүй, хорвоогоос явсных нь дараа “сайн хүн байж ,миний амьдралд ингэж сайн сайхнаар нөлөөлсөн шүү” гэдгийг ухаардаг. Гэтэл сайн сайхныг тээгч, ухаан бодлыг хайрлагч, амьдралыг өөрчилсөн гайхалтай хүмүүстэй алхам тутамдаа учирдаг нь бурхны бэлэгтэй. Гэвч бид ихэнхидээ анзаарахгүй өнгөрөөж, араас нь харуусдаг билээ. Тийм ч учраас зохиолчийн зүрх сэтгэл, бодит амьдралаас нь урган гарсан тэдгээр түүхүүд надад амьдралаа илүү ихээр эрхэмлэх, бурхны илгээсэн “нандин” хүмүүсийг дэргэд амьдарч байхад нь хайрлахад сургасан юм. Өөрөөр хэлбэл би амьдралаа хайрлаж сурсан. Олон олон уншигчдад ухаарал, бодролыг өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс 3 дахь номоороо санал болгож байна.
Санал болгох 3 кино:
1. The Classic
– Солонгосын нэг ангит драма төрлийн кино. Энэ киног сэтгэл зүрхээрээ “мэдэрч” үзсэн болоод ч тэрүү сэтгэлийг минь бүрэн хөдөлгөж, зүрхийг нь урах шиг болсон юм. Хайр хэмээх зүйл хичнээн их хүч чадалтай байдаг юм бэ. Насан туршдаа хамтдаа байхыг хайр гэж хэлдэг гэвэл худлаа биз. Нандин сайхан мөчөө сэтгэл зүрхэндээ хайрлан гамнаж, түүнийг бусдаас онцгойлон эрхэмлэж, мартахгүй байхыг хайр гэдэг болов уу? Анхны хайрын тухай, ямар ч худал хуурмаггүйгээр “жинхнээр” нь мэдрэхийг хүсвэл үүнийг үзээрэй. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
2. Гарын таван хуруу МУСК – Монгол кинон дундаас хамгийн сэтгэл хөдөлгөсөн, ухаарал хайрласан кино бол гарын таван хуруу юм. Амьдралын утга учир, аз жаргалын эх ундрага нь гэр бүл, үр хүүхэд билээ. Гэвч хүний амьдралд юу тохиож, хувь тавилан хаашаа эргэхийг хэн ч таашгүй. Гэр бүл салалт хэмээх зүйл хүнй амьдралд хэрхэн нөлөөлдгийг, даваа нугачаа саад бэрхшээлд хэрхэн өвдөг сөхрөхгүй, сэтгэлийн хаттай байхыг, уучлалын утга учир юунд оршихыг мэдэхийг хүвэл энэ киног санал болгож байна. Жаргал, зовлонг эсрэгцүүлэн тавьсан эл кино ихийг бодогдуулж, ухаарал хайрлах болно.
3. “Дурсамж 1988” Өсвөр насныхны тухай кино гэж бодож магадгүй юм. Гэхдээ хэн ч хэзээ ч үзсэн ухаарал бодролыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь эл киноноос эгэл боргол жирийн амьдралын цаана аз жаргал нуугдаж байдгийг, жинхэнэ нөхөрллийн үнэ цэнийг, гэр бүлийн хайр ээж аав үр хүүхдийн нандин харилцааны талаар энгийнээр, тод томруунаар ойлгож ухаарах болно. Аливаа зүйл энгийн байхдаа гайхамшигтай байдаг гэдэг шиг ямар ч амьдрал баян тансаг байх дээр биш бие биенээ хайрлаж, хүнийг хүн гэдгээр нь хайрлахад бүхий л утга учир нь оршиж байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс солонгосын 20 ангит “Дурсамж 1988” киног санал болгож байна.

Санал болгох 3 дуу:

1. Цагаан суварга, Н.Жанцанноров – Монгол тулгатны 100 эрхэм нэвтүүргийн зочин хойморт ардыг жүжигчин Н.Жанцанноров гуайн оролцсон нэгэн дугаарыг үзэж суусан юм. Тэрээр Цагаан суварга аязынхаа талаар “оршихуйгаас тасарсан” хэмээн тодотгосон байдаг. Тийм ээ, энэ дуу сонсохын төдийд бодит амьдралаасаа түр холдож өөр нэгэн ертөнцөд очсон мэт сэтгэлийн амар амгалан, амар тайвныг мэдэрдэг. Их ажлын дараа, завгүй өдрүүдийн дунд эл аяыг сонсоорой.
2. Аавдаа би хайртай, Хурд-“Шаргал наран улам улам алслаад Саяхан ногоон байсан өвс навч гандаад Алсын зам аавын харц шиг сүүмийгээд Аяа намар цаг надаад юуг нэхнэ вэ. Аавын бас ээжийн тухай дуу хүн бүрийн сэтгэлд хамгийн ойрхон байдаг. Энэ дууг хааяа сонсож хайртай аавынхаа тухай, хийсэн бүтээснийх нь тухай, хэлсэн ухааруулсных нь тухай, хайраараа урласан энэ амьдралын тухай би эргэцүүлэн бодох дуртай.
3. Spring waltz - Chopin Хаврын цас ханзарсан жирийн нэгэн өдөр. Найз минь энэ аяыг сонсохыг санал болгосон юм. Сонсохын төдийд л сэтгэл уярч, хэсэг хугааанд ганцаардаж явсан сэтгэлийг минь ойлгох шиг, сонсох шиг, намайг мэдрэх шиг санагдсан юм. Хоосон байсан сэтгэл дүүрэх шиг, дүүрэн байсан сэтгэл хоосрох шиг тийм нэг онцгой мэдрэмж. Мэдрэмжээ илчилж орхиод чимээгүйхэн ганцаардахыг, байгаа амьдралаа эргэцүүлэн бодохыг, нэг нэгнийг санагалзахыг эсвэл зүгээр л юу ч бодолгүй нүдээ аниад тайван амар суухыг хүсэж байвал энэ аяыг сонсоод үзээрэй.

Сайн бичсэн ном, сайн бүтээсэн кино, сайхан дуу гурав хүний үнэнч найз байж чаддагийн зэрэгцээ амьдралыг өөрөөр харж, өөрийгөө олоход тус болдог. Зөвхөн үүгээр ч зогсохгүй олон зүйлээр өөрийгөө таньж мэдэхийг хүсвэл ЭНЭ группт нэгдэж, “амттай” аялалд гараарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
18 нас руугаа аялъя
Дараах мэдээлэл
Ирээдүйдээ илгээх захидал

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(611)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: yuka.   2018-01-10
gollingoo irgej irjiigd bayrtai bn ;)

Зочин: Гэрэлтуяа.   2018-01-10
Taalagdlaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com