ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алийг нь сонгох вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 16

Өнөөдрийн турш өдөржин сонсох ёстой гэвэл дараах 7 дуунаас алийг нь сонгох вэ?

Дуу биднийг хөгөлдөг, уяраадаг, эрч хүч өгдөг, гуниглуулдаг, цаг хугацаагаар аялуулдаг заримдаа бүр нисгэж ч чаддаг. Дуртай дуугаа том танхимд чангаар нүргэлэхийг сонсохоор хамаг биеийн шар үс босож, огших шиг болдог доо? Энэ мэдрэмжийг хүссэн үедээ байнга мэдэрч чадахгүй ч чихээ “дүүртэл” сонсоод бүх эд эсээ ая аялгуунд нь даатгачихаад алхах тэр торгон хором хэчнээн сайхан. Харин өдрийн турш сонсоно гэвэл арай өөр байх болов уу...

Алийг нь сонгох вэ?

Бидний сонсдог хөгжим биднийг тодорхойлдог гэдэгтэй санал нийлэх үү? Тийм ээ, сонсох дуртай дуу нь тухайн хүний хувийн зан чанараас маш олон зүйлсийг илэрхийлж байдаг. Жишээ нь:

- Тухайн хүний үзэл бодол, амьдралыг харах өнцгийг харуулна.
- Сэтгэлд нь үлдсэн хүчтэй мэдрэмж, дурсамжийг тээсэн байдаг.
- Аливаа дуунд дурлахад эцэг эхийн нөлөө орсон байх нь элбэг.
- 20-иод насандаа дурласан дуугаа бид насан туршдаа сонсох магадлал өндөр аж.

Тэгэхээр бид дуугаар дамжуулж өөрийнхөө талаар олон зүйлийг мэдэж болох нь. Доорх 7 дууны аль нэгийг өдрийн турш сонсоно гэвэл чи алийг нь сонгох вэ? Сонгохдоо өдрийн турш сонсоно гэдгээ сайн бодоорой:

Нисванис – Нисдэг таваг

Морин хуурын чуулга - Би чамд хайртай

Шопен – Ноктюрн

Намсрайноров – Дурлан дурлан хайрламаар

Болд – Эмзэг дэлбээ

Croatia Squad - Pop Your P*ssy

Rokit Bay – Бор арьст Gump

Харин сонголт чинь чиний талаар юу өгүүлж байгааг өнөө оройн 7 цагт Гоолингоо фэйсбүүк болон ЭНЭ фэйсбүүкийн группээс олж мэдээрэй.Ингээд өөрийгөө жинхнээр нь танин мэдэх аялал маань үргэлжилж байна. Өнөөдрийн тэмдэглэлээ хийхээ мартав аа. Хамгийн гол нь энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(810)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com