ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

12 дахь өдөр: Намайг сонж

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 12

Чи сонжоо бөглөх дуртай юу? Би ч бас дуртай. Тэгвэл чи бид хоёрт нийтлэг нэг шинж байгаа нь өөрийнхөө талаар илүү их мэдэхийг хүсдэг байх нь. Тиймээс ч “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжид чи оролцож байгаа, тийм үү?

12 дахь өдөр: Намайг сонж

Бид хувь хүнийхээ ертөнцийг нэг талаасаа маш сайн мэддэг мэт боловч нөгөө талаас мэдэхгүй, анзаараагүй, нээж олоогүй зүйлс маш их бий. Тиймдээ ч сонирхолтой, агуу, нууцлаг гэдэг үгсээр тодорхойлмоор. Шинэ зүйлс сурах дуртай, өөрийн болгож чаддаг зан чанартай бол бид юуг ч сурч чадна. Бусадтай нийцтэй, нээлттэй зан чанартай бол хэний ч арга эвийг олоод, ямар ч ажлыг бүтээчихэж чадна. Өөрийгөө хайрладаг, эрүүл мэнддээ анхаардаг бол 100 насласан ч ануухнаараа байх хүч чадал бидэнд бий. Тэгэхээр өөрийгөө таних, давуу талаа мэдэх нь л хүссэн амьдралаараа амьдарч, аз жаргалтай, амжилттай байхын гол үндэс билээ. “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” –ийн зорилго ч ийм юм.

Үүнтэй холбоотойгоор аяллын 12 дахь өдрөөр бүгдээрээ доорх сонжоонуудыг бөглөж өөрийнхөө талаар материал цуглуулна. Сонжоо бүр дээр гарсан хариултуудаа цуглуулаад тэмдэглэлийн дэвтэртээ бичээрэй. Таарах таарахгүйн талаар бодох хэрэггүй шүү. Харин бичиж дуусаад нийтлэг ажиглагдсан зүйлсийг нэг жагсааж, онцгой содон санагдсан хэсгүүдийг бас нэг талд жагсаагаарай.

1. “ Ахмад уу? Залуурч уу? Зорчигч уу?”
2. “ Чиний хувийн энергийн сорил”
3. “ Чи ямар хүн бэ?”
4. “ Чиний зан араншинд ямар ажил тохирох вэ?”
5. “ Зан төлөвийн цогц сонжоо”
6. "“ Чи бусдад ямар анхны сэтгэгдэл төрүүлдэг вэ?”
8. “ Грекийн охин тэнгэрүүдийн сонжоо”
9. “ Стилийг чинь тодорхойлъё! ”
10. “ Чамайг сонжъё”

Ингээд “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл”-ийн 12 дахь өдрөөс чи юу олж авав? Чамд юу сонирхолтой, шинэ санагдав? Энэ талаараа мөн тэмдэглэлээ хөтлөөрэй. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа аяллын тэмдэглэлээ бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой юм шүү. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(943)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Nomio.   2018-01-13
Style iig chni todorhoiloy gsen so hoo garch irehgui bn aa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com