ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

18 настай дүү нартаа эгч нараас нь санал болгож буй 14 ном

Боловсрол  | 2018 / 01 / 15

Хүн амьдрах хугацаандаа зогсолтгүй өөрийгөө нээхээр тэмүүлж, мөнхүү бага багаар танисаар орчлонг элээдэг гэдэг. Тэгвэл бид ч мөн “Надаас асуу- “www.acyy.me” төслийг өөрийгөө таньж мэдэхийг хүсдэг “эгэлгүй” хүмүүстээ зориулан эхлүүлсэн билээ. Хоёр сарын өмнөөс бидэнд нэгэн гайхалтай чээлэнжийн санаа төрсөн нь “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” юм. Шинэ он гарангуут л эхэлсэн чээлэнж маань одоо 15 дахь өдөр дээрээ маш амжилттай, олон аялагчидтайгаар үргэлжилж байна. Өөрийгөө нээх чээлэнжийн 14 дэх өдрийн даалгавар 18 нас руугаа аялж, 18 настай өөртөө унших номыг нь зөвлөх байсан бөгөөд тус даалгаврыг биелүүлсэн 100 гаруй эгч нарынх нь хамгийн их зөвлөсөн 14 номыг энэ нийтлэлээр хүргэж байна.

18 настай дүү нартаа эгч нараас нь санал болгож буй 14 ном
18 настай өөртөө ямар ном санал болгох вэ? Яагаад?

1. “Өглөөний хүн” Сайшо Хироши

- "Цаг хугацаа хэтэрхий бага байна", "Хоногийн 24 цаг багадаад байна" гэж гомдоллон, хийх зүйлсээ арай ядан амжуулдаг байсан үе өнгөрсөнд олон тохиолддог байв. Энэ үгэндээ ч их итгэчихсэн байж. Өглөөний хүн номыг уншаад хэрэгжүүлсний үр дүнд бүгдийг амжуулахаас гадна, өөртөө зарцуулах болоод өөрийн хүсэл зорилго мөрөөдлөө танин мэдэж эргэцүүлэх хугацаа надад хангалттай болсон. Хамгийн чухал цаг бол өглөөний цаг гэдгийг ухааруулагч ном юм. /Билгүүнзаяа/ “Эндээс” номоо аваарай.

2. “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” Нам Ин Сүг

- Ухаан төлөвшүүлэхэд хамгийн хэрэгтэй ном юм. Аз жаргалтай “Эмэгтэй хүн” байхын тулд ойлгох, хийх, дадалжуулах, ухаарах их олон зүйлийг энд өгүүлдэг. /Мөнгөнчимэг/

- 18 нас гэдэг бол их чухал нас, энэ номыг уншсанаар амьдралаа арай өргөн хүрээнд харж, эмэгтэй хүн ямар байх естой 20 нас хүрэхээсээ өмнө юуг мэдэх ёстойг бага ч болтугай ойлгоно. /Хэрлэн/ “Эндээс” номоо аваарай.

3. “Нууц” цуврал номууд

- Бидний бодож буй бодол хэзээ нэгэн цагт биелэлээ олдог гэдгийг хүн бүхэн төдийлөн мэддэггүй юм шиг санагддаг. Энэ номыг уншаад түүнийг бага ч гэсэн ойлгох байх./Буянхишиг/

- Энэ үед би гэж хүн амьдралдаа маш сэтгэл хангалуун бус ямар ч зорилго тэмүүлэлгүй өөртөө итгэлгүй, дэндүү гэмээр гутранга нэгэн байсан. Чи юу бодно түүнийхээ ирээдүйн бүтээл нь, үр дүн нь болдог гэдгийг энэ номноос ойлгосон. Ямар ч нөхцөлд эерэг хандлага сэтгэлгээтэй байж, яг одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байснаар маш их зүйл өөрчлөгддөг гэдгийг ойлгуулж ухааруулж өгсөн ном юм. /Tiffany/ “Эндээс” номоо аваарай.

4. “Сорхугтани” Б.Сарантуяа

- Би энэ номыг саяхан уншиж дууссан юм. Үнэхээр эмэгтэй хүн ямар гайхалтай байдгийг, хатан ухаан гэж юу болохыг ухаарч ойлгоод зогсохгүй энэ номоос Монголын түүхийн талаар үнэхээр их зүйлийг мэдсэн. Энэ номыг арай л эрт уншсан бол гэж бодогдож байна. /Хэрлэн/ “Эндээс” номоо аваарай.

5. Анна Франкийн өдрийн тэмдэглэл

- 18 насандаа энэ номыг уншсан бол илүү сайн суралцах хэрэгтэйг минь ойлгуулах байсан. /Хулан/ “Эндээс” номоо аваарай.

6. Америкийн эмгэнэлт явдал 1, 2

- Дурлал гэж юу болох талаар, эрэгтэй хүн цаанаа юу бодож явдгийг бас яагаад дурласан залуудаа шууд бүх зүйлээ өгч болохгүйг, анхны бүх зүйлээ зориулаад ямар үр дүнд хүрч байгааг маш тодорхой дүрсэлсэн байдаг. Хэрвээ би энэ номыг 18 нас хүрэхээсээ өмнө ч юмуу эсвэл яг 18 насандаа уншсан бол зүгээр намайг шохоорхдог залууг эртхэн таньж мэдээд түүнээс холдох байсан. Дараа нь харамсахгүйн тулд 18 настнууддаа уг номыг уншихыг зөвлөж байна. /Сумъяа/ “Эндээс” номоо аваарай.

7. “Алхимич” Пауло Коэльо

- Өөрийн сэтгэл зүрхээ сонсож, хүсэл мөрөөдлөө зорилгоо болгон тууштай тэвчээртэй дагах нь амьдралын утга учир, аз жаргалыг амжилтын хамт авчирдаг. Ялангуяа мэргэжил сонголтынхоо өмнө байгаа дүү нартаа хэлэхэд ээж аавынхаа мөрөөдлийг биелүүлэх гэж, ирээдүйд мөнгө их олж магадгүй гэж эсвэл нийгмийн шаардлагаар хурдан диплом авах гэсэн өрөөсгөл ойлголтоор биш жинхэнэ дотоод хүнтэйгээ ярилцаад өөрийн мөрөөдлийнхөө төлөө тууштай яваарай гэж хэлмээр байна.Sylvia

Гайхалтай хүсэл мөрөөдөлд хүрэхийн тулд давах ёстой даваа байдаг. Тэр бүрийг өөрийн хүчээр даван гарах ёстойг ойлгох болно. /Мөнхтуяа/ “Эндээс” номоо аваарай.

8. Ц. Оюунгэрэлийн бүтээлүүдийг эрт унших байж дээ гэж боддог. “Миний лобби”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам”, гэх мэт сайхан бүтээлүүд бий. Бас Л. Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”

- Уншаад эхэлсэн л бол салж чадахгүй бас өөрийгөө өөрчилмөөр, соримоор санагдаж эхэлсэн. Яг л хорвоотой танилцаж байгаа юм шиг санагдсан. Учир нь хичээлээс илүү гардаггүй, өөр ертөнцийн талаар боддоггүй үе байсан юм. Тиймээс дүү нартаа дээрх номнуудийг уншаарай гэж зөвлөмөөр байна. /Намуун/ “Эндээс” номоо аваарай.

9. Ц. Оюунгэрэл "Амeрикт сурсан тэмдэглэл"

- Тайваньд сурч ирсэнийхээ дараа энэ номыг уншиж байлаа. Тэр үeд явахаасаа өмнө уншсан байсан ч болоосой гэж бодсон. Тиймээс хэзээ нэг цагт гадаадад очиж сурна гэсэн бодолтой байгаа бол энэ номыг уншаасай гэж зөвлөe. /Оогий/ “Эндээс” номоо аваарай.

10. Чадраабалын Лодойдамба "Тунгалаг Тамир"

- Миний бодлоор "Монголын Нууц Товчоо"-ны дараа орох Монгол хүн бүрийн тэр дундаа 18 нас хүрсэн залуучуудын заавал унших ёстой ном бол "Тунгалаг Тамир" роман. Үгэн дотор үг агуулах Монгол хэлний яруу тансаг найруулга, зүйрлэлийг ашиглан хөдөө нутагт зориод очих хамаатан цөөтэй хотод өссөн бидний үеийн залуучуудад Монгол орны байгаль, ахуй амьдралыг гайхамшигтайгаар дүрслэн харуулахын хамт "хүн байх" ухагдахууныг ухааруулж чадах сонгодог зохиол гэж би боддог. Хэрвээ та “Тунгалаг Тамир” романыг уншиж байсан бол (уншиж байгаагүй бол сонирхох үүднээс) эргэн тойронд буй ном уншдаг, уншдаггүй, уг романыг уншиж байсан, уншиж байгаагүй хүмүүстэй хэсэгхэн хором номын тухай монголын уран зохиол, цаашлаад энэхүү романы талаар ярилцаад үзээрэй. Ярилцсаны дараа яагаад “Тунгалаг Тамир” роман хамгийн олон хэл дээр хэвлэгдэн гарсан Монголын сонгодог зохиол болсныг, бас хүмүүс яагаад уншихыг зөвлөдөгийг ойлгох байх. /Г. Оюундарь/ “Эндээс” номоо аваарай.

11. Нацагийн Багабанди "Титэм Үг" гурван боть ном

- Ганцхан удаа уншаад өнгөрөх биш ойр ойрхон харж байх ширээний ном болгоосой гэж хүсч байна. Агуулгын хувьд эрдэм сурах, цагийг үр ашигтай өнгөрүүлэх, хүн байх, ёс журам хариуцлагатай байх, уужуу байх гээд та бидний өдөр тутамдаа сонсож л байдаг зүйлсийг өгүүлнэ. Гэхдээ бидний үргэлж сонсдог цээжээрээ ч уран сайхнаар ярьж чадах хувь хүний, оюун ухааны хүмүүжлийн үнэн мөн чанарыг маш ойлгомжтой бас сэтгэлд шууд буухаар тайлбарлан бичсэн учраас мэддэг зүйл хэмээн хойш тавихаасаа өмнө миний амьдралын дадал мөн билүү гэж асууж байгаад уншиж үзээрэй. Унших бүрт заавал нэг ухаарлыг олж авч, нэгийг бодогдуулдаг ном. /Г. Оюундарь/ “Эндээс” номоо аваарай.

12. Айн Рэнд "Эх Сурвалж"

- Гадаадын зохиолуудаас Айн Рэндийн "Эх Сурвалж" романыг нэг уншаад үзчих хэрэгтэй гэж боддог. Товчхондоо хэлэхэд, хүн чанар, бидний өөрсдийн үнэт зүйлсийг архетиkтур мэргэжилтнээр дамжуулж, хүмүүсийн нийгмийн харилцаан дахь олон төрлийн зан араншинг байшин барилгаар төлөөлүүлэн дүрсэлсэн зохиол юм. Энэ дэлхий дээр маш олон төрлийн ааш зантай, төрөл бүрийн мэргэжил, үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс амьдардаг ч яг үнэндээ тэдний дийлэнхи нь олонхийн нэг болж амьдрахыг илүүд үздэг бол тун цөөн тооны хүмүүс өөрөөрөө амьдрахыг илүүд үздэг. Өөрөөрөө байна гэдэг нь “Би” гэж өөрийгөө гайхуулан зөвтгөгч үү? эсвэл өөрийн оюун бодол, хүсэл мөрөөдлөө бусдын үзэл сурталаас хамгаалан тэмцэгч үү? Олонхи үргэлж зөв шийдвэр гаргадаг уу? Тэд бүгдээрээ тэрхүү шийдвэр, дүгнэлт, ухуулгаас аз жаргалыг олж авч чаддаг уу? Олонхийн дундах чимээгүй амин хувиа хичээгч “Би” үзэлтэн ямархуу үйл хөдлөл гаргадаг бол? Энэ бүх асуултуудын хариултыг энэхүү романаас авч болно. /Г. Оюундарь/ “Эндээс” номоо аваарай.

13. “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” - Стивэн Ковей

- Эрт залуу байхаасаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийн чухлыг ойлговол бүр л их амжилтад хүрэх байсан байх /Санни/ “Эндээс” номоо аваарай.

14. “Зуршлын хүч” Чарльз Духик

- Би багаасаа юм бүрийг сонирхон сурах хүсэлтэй хүүхэд байлаа. Гэвч дандаа эцсийг нь үзээгүйгээс бүхнийг чаддаг мэддэг мэт мөртлөө бас юу ч мэддэггүй, чаддаггүй нэгэн болж төлөвшсөн юм. Энэ бүхний эцэст дахин дахин давтаж, зуршил болтлоо суулгах тэвчээр хэрэгтэй, ингэж чадсан нь амжилтад хүрдгийг энэ номноос ойлгосон юм. 18 настнууд минь бүр багаасаа энэ дадлыг өөртөө суулгавал амьдралд нэг алхмын өмнө амжилтад хүрэх боломжтой шүү гэдгийг хэлэхийг хүслээ. /Сувд/ “Эндээс” номоо аваарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(880)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: williams owen .   2018-05-07
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. fundsservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Зочин: Bayarmaa.   2018-01-17
Like999

Зочин: Bayarmaa.   2018-01-17
Like comm

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com