Төрийн банкнаас салбарын ачааллыг бууруулах, харилцагчаа цахим үйлчилгээнд сургах зорилгоор Биллингийн үйлчилгээний урамшуулалт аяныг энэ сарын 15-наас ирэх 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд зарлажээ. Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.
НҮБ-с санаачилсан Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр-2020” өдөрлөг боллоо. Жил бүр болдог тус өдөрлөгт Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч, цахилгаан, хийн халаагуур зэрэг эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод худалдаалдаг компаниуд болон оролцож байна.
Гоолингоогийн хамтрагч “220к Residence Wellness“ төвд Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн сор тамирчин 2018 оны дэлхийн аварга Жастина Ди Стэсио шигшээ багийн тамирчдын хамт бэлтгэл хийж байгаа бөгөөд Дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, пан амеркийн аваргын мөнгөн медальтай эмэгтэй тамирчин Монголд ирж бэлтгэл хийж байгааг Гоолингоо онцлож байна.
Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд өнгөрдөг. Халуун дулаан энэ орчин бол гэрийн эзэгтэйн жинхэнэ хүч, байгуулсан “эзэнт гүрэн” нь юм. Харин гэрийн гоёл чимэглэл бол бидний байгуулсан “эзэнт гүрэн”-ийн сүр хүчийн бэлгэдэл учраас бүсгүйчүүд бид түүнийг маш чухалчлан авч үздэг. Гэрээ тухтай болгож, амьдрахад сайхан орчин бүрдүүлж чадсан эмэгтэй л өөрийн хүчийг гэртээ мэдрүүлж чаддаг гэдэгтэй маргах бүсгүй цөөхөн биз ээ. Тиймээс ч эзэнт гүрнээ цогцлоох тэр л хүчийг агуулсан чимэглэлд бид өөрийн гоёлоос ч дутахааргүй хайртай байдаг шүү дээ.
Их сургуулиа төгссөний дараах зун хэсэг Япон жуулчдад хэлмэрч хийх ажлын завшаан надад гарч ирсэн юм л даа. Хамт явсан жуулчдын маань ихэнх нь 60-аас дээш насны бидний нэрлэдгээр “хөгшчүүл” байсан хэдий ч тэд 20 насыг дөнгөж шүргэж яваа надаас ч илүү эрч хүчтэй, баргийн зүйлд ядрахгүй, үргэлж л цовоо цолгин байсаар аяллаа өндөрлүүлсэн нь намайг үнэхээр гайхшруулсан онцгой сонин үйл явдал байсан юм.