Цэцэг навч дэлбээгээ нээж хорвоод өнгө нэмдэг дулааны улирал хэдийнээ айлчлан иржээ. Урин дулаан болохын хэрээр чиний хувцасны шүүгээ улам өнгөлөг, улам жавхаалаг болсоор байгаа гэдэгт итгэлтэй байна. Хайр татам хавар зуны хувцаснуудаа ил гаргадаг энэ цагтай уралдан Choi Hainzan style бүсгүйчүүлдээ нандин цуглуулгаа дэлгэж байна. Загварлаг хувцасны "анд" гарцгаая!
Урин дулаан цаг ирж сэтгэл гэгэлзээд ийм ч өөрчлөлтийг хиймээр, тийм ч зүйлийг туршмаар хачин сайхан байдаг даа. Миний дотор яг тийм урам зориг дүүрэн эрвээхэй нисээд сэтгэл зүрхийг маань гижигдээд байна. Та нарт ч бас тийм нэг онцгой мэдрэмж төрж байна уу? Сэтгэл хүртэл дагаад сэргэдэг энэ хаврын өдрүүдэд амьдралын хэмнэлээ илүү эрүүл, өөртөө ч байгаль дэлхийдээ ч ээлтэй болгохоор эрмэлзэж байгаагаа хуваалцахад таатай байна. Дээр нь нэмээд урам зориг хөгөлсөн нэгэн зочинтой хийсэн яриагаа хүргэхдээ бүр ч их баярлаад байна шүү.
Шинэ түүх, шинэ хэв маяг, шинэ хэмнэлийн тухай сонсохдоо бэлдээрэй.
2019 онд гаргасан төлөвлөгөөнөөсөө та нартайгаа нэг нандин зүйлээ хуваалцъя. Энэ бол 2019 онд турших 52 өөр зүйлсийн тухай жагсаалт болон эхний 3 сарын үр дүнгийн тухай нийтлэл юм. “Өөрийгөө бахархах хүртлээ хий” гэсэн нэг сайхан үг байдаг даа. Тэгэхээр 52 долоо хоног турших эдгээр 52 зүйл бол миний өөрөөрөө бахархах хүртлээ хийх зүйлсийн нэгээхэн хэсэг билээ.
Авдар дүүрэн алт мөнгөгүй байсан ч эмэгтэй хүн болгонд зүүх бүртээ нэг л өөр оршихуйд орчихдог ид шидтэй эрдэнэс бий. Эмээгээс чинь өв уламжилж ирсэн шүрэн ээмгийг ч, хайртын чинь сүй тавьсны бэлгэдэл болгож өгсөн алмазан шигтгээтэй бөгжийг ч арчлах арга зүй нь өөр өөр. Хуучирсан, шинэ ямар ч үнэт эдлэлийг зохистойгоор арчлах тусам улам тод гялалзаж, эзэндээ дээд зэргээр гялбаа нэмсээр байдаг. Эдийн чанарыг эзний хэрэглээ тодорхойлдог юм шүү.