“Арчаатай бүсгүйн 100 орой" хөтөлбөр эхэлсэнээс хойш арьсны маань өнгө хэт гандсан өнгө сэргэж эхэлсэн. Хамрын хар батга мэдэгдэм багассан. Чийгшилгүй байсан арьс маань чийглэг болж байгаа батга гарах нь харьцангуй багассан. Орондоо орохоосоо өмнө заавал нүүрээ маш сайн цэвэрлэж арчилгаагаа өөртөө байгаа бүтээгдэхүүнээрээ заавал хийдэг хэвшилтэй болжээ. Эмэгтэй хүн боловсрол, гоо сайхан хоёртоо хэзээ ч мөнгө харамлах хэрэггүй юм байна гэдэг үзэлтэй болоод байгаа.” гэсэн хөтөлбөрийн оролцогч бүсгүйн сэтгэгдлийг хуваалцаж байна.
Ээж, гэрийн эзэгтэй бүрийн нуруундаа үүрдэг хэдэн зуун ачаан дундаас намайг хамгийн их бухимдуулдаг нь гэр орны эмх цэгцгүй байдал, хөглөрсөн их эд хогшил. Өдрийн турш цэвэрлээд л, угаагаад л, бүх л жижиг сажиг зүйлээ эмхэлж цэгцлээд гэрийнхнээсээ хамгийн сүүлд орондоо орох хэдий ч маргааш өглөө эхлээд дөнгөж хагас цаг өнгөрөхөд л тэр их хөдөлмөрөөс минь юу ч үлдээгүйгээр үл барам буцаад л гэр маань дайны дараах бөмбөгдүүлчихсэн хоттой ижилхэн болчихсон байдаг тэр өдөр хоногууд саяхан мэт л надад санагдаж байна.
Цоо шинэ жилийн цоо шинэ сар бидний өмнө ирчихээд, хаалга тогшиж зүрхлэлгүй түр хүлээгээд зогсож байна. Ямар хүмүүс өөрийг нь угтаж авах бол гэхээс сэтгэл нь хөдлөөд тогтож сууж чадахгүй байх шиг. Инээмсэглэсэн хөөрхөн бүсгүйчүүд хаалгаа томоос том нээгээд эелдгээр угтвал түүнд хэчнээн сайхан байх бол? 1-р сар минь бидэнд сайхан бүхнээ дэлгээрэй.
Хайртай хүмүүсийнхээ догдлон хүлээдэг шинэ жилийн баярт мөчийг нь хуваалцаж сэтгэл шингэсэн бэлэг илгээвэл ямар вэ? Дотны хүнийх нь илгээх сэтгэл шингэсэн захидал, өөрт нь л зориулан бэлдсэн онцгой бэлэг амьдралынх баярт мөчүүд дээр ахин нэг баяр нэмбэл хичнээн сайхан. Тиймээс тэднийг инээмсэглүүлж шинэ жилийн хамгийн “амттай”, хамгийн утга учиртай бэлгийг илгээх нь шинэ оны босгон дээр хийх хамгийн сэтгэл догдлом үйл байх болно.
Цаг хугацаа яагаад хурдан өнгөрдөг талаар бодож үзлээ л дээ. Нэг л замаараа явж, нэг л зүйлээ хийж, нэг л давтамж үргэлжилдэг учраас тэр юм шиг... Шув шулуун замаар алхахад хүрэх газраа хурдан очдогтой л адил юм уу даа. Амьдралд онцын үйл явдал ч өрнөхгүй үед цаг хугацаа нисээд өнгөрөхийг л илүү анзаарч эхэлдэг бололтой. Тиймээс л "нисээд" байгаа мэт санагддаг хэрэг. Цаг хугацааны урсгалд жаргаж зовж, инээж уйлж, мэдэрч таашааж, үзэж харж, хийж бүтээхгүй бол нэг л мэдэхэд буурал үстэй эмээ болчихсон амьдралынхаа сүүлийн өдрүүдийг угтаж байх вий… Тиймээс адаглаад 7,7 хоногоор нь төлөвлөж, шинэлэг зүйлсэд өөрийгөө бэлтгэж, долоо хоног бүрийн амьдралынхаа циклд дүгнэлт хийн, төлөвлөж, өдөр бүр гоё байж сурцгаая! Цаг хугацаа мэлхий шиг удаан мөлхөж, маш олон зүйл амжуулсан юм шиг мэдрэмж төрж юуны магад.
Хамт олон чинь Баасан гарагийн орой ажлынхаа алжаалыг тайлахаар шөнийн цэнгээнийг газрыг зорьдог бол харин чи номын дэлгүүрээс худалдаж авсан шинэхэн номоо уншихаар гэрлүүгээ яардаг уу? Олон хүнээр өөрийгөө хүрээлүүлж тэднээс урам зориг авахаас илүүтэй зөвхөн өөртөө зориулан бүтээсэн жижигхэн орон зай дотроо гүн гэгч нь шигдэж ороод эрч хүчээ сайтар гэгч нь сэлбэж авахыг илүүд үздэг үү? Хэрвээ дээрхи асуултуудад чи “тийм” хэмээн хариулсан бол баяр хүргэе, Интровертуудын эгнээнд тавтай морил.