Амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрөөдөг чиний гэр өнгөлөг, тохилог байх тусмаа чиний урам зориг нэмэхийн хамт тухтай аз жаргалтай мэдрэмжүүдийг “эндээс” мэдэрсээр л байх болно. “Гэртээ л баймаар” санагдахад чинь туслах тохижилтын тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Тод өнгөнүүдэд анхаарал хандуулцгаах уу?
11-р сар аль хэдийнээ тал дундаа орж Улаанбаатар хотод маань тэсгим хүйтэн өвлийн цаг агаар айлчлан иржээ. Өвлийн улиралд бидний арьсны хамгийн том заналт дайсан нь хуурайшилт байдаг. Хуурай, хүйтэн цаг агаар дээр агаарын бохирдол нэмэгдсэний үр дүнд арьс дээд зэргээр хуурайшиж, хуурай арьстай бүсгүйчүүлийн маань арьс бүүр ч их холцруутаж эхлэдэг гээч.
11-р сарыг хүн бүр өөр өөрөөр тодорхойлно. Зарим хүн өдөржингөө хөгжим сонсож цонх ширтэн суух уй гунигаар, зарим хүн оны шилдэгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолоор, зарим хүн жилийн эцсийн тайлангийн ард өдөр шөнөгүй суух завгүй өдрүүдээр төлөөлүүлэх биз. Магадгүй 11-р сар оны хамгийн гэрэлтэй, гэгээлэг сар биш ч сэтгэл зүрхээ сонсох боломж хамгийн их олддог сар гэдэг нь гарцаагүй юм. Орд ордны хувьд өөр өөрийнхөөрөө онцгой өнгөрөх 11-р сарын зурхайг танилцуулж байна. Шинэ оныг хүлээнгээ бид юу хийх вэ?
“Үзэсгэлэнтэй”
Саран дээр хөл тавьсан хамгийн анхны сансрын нисгэгч Neil Armstrong-ийн амьдралын талаар өгүүлэх энэхүү бүтээлийг дээрхи ганцхан үг бүрэн тодорхойлж чадах мэт. 2 жилийн өмнө дэлхий дахиныг шуугиулж, Оскарын шагналын гол өрсөлдөгчдийн нэг байж чадсан романтик, мюзикал кино “La La Land”-ын найруулагч Damien Chazelle болон жүжигчин Ryan Gosling нарын хамтран ажилласан дараагийн уран бүтээл “First Man” кино Венецийн кино наадамд хамгийн анх олны хүртээл болсноосоо хойш л анхаарлыг минь татаж эхэлсэн билээ.
Чихрээ танасан тэмдэглэл хуудсыг хөтлөн явуулдаг бүсгүй маань бидэнтэй сахарын агууламжгүй, эрүүл амттан гэрийн аргаар хйисэн туршлагаа хуваалцаж байна.