Тийм ээ, үнэхээр 2-р сар ингээд л дуусчихлаа. Нүд ирмэхийн зуурт дуусчихсан мэт боловч нэхэн санавал бүгдээрээ энэ хооронд олон сайхан дурсамжийг бий болгож, эерэг мэдрэмжүүдийг сарын турш цуглуулж амжжээ. Одоо ирэх сар луу зоригтойгоор харцгаая! Харах зүйл чинь таалагдах болно, нүд чинь л харин гялбаж мэднэ шүү.
Цоо шинэ жилийн цоо шинэ сар бидний өмнө ирчихээд, хаалга тогшиж зүрхлэлгүй түр хүлээгээд зогсож байна. Ямар хүмүүс өөрийг нь угтаж авах бол гэхээс сэтгэл нь хөдлөөд тогтож сууж чадахгүй байх шиг. Инээмсэглэсэн хөөрхөн бүсгүйчүүд хаалгаа томоос том нээгээд эелдгээр угтвал түүнд хэчнээн сайхан байх бол? 1-р сар минь бидэнд сайхан бүхнээ дэлгээрэй.
Жилийн хамгийн сэтгэл хөдлөм 12-р сар хаалга тогшиж байна. Шинэ жилийн үдэшлэг, гацуур мод, гоёлын даашинзтай бүсгүйчүүд, хөгжөөн цэнгээн зэргээс гадна амжилт ололт, хайр дурлал, эрч хүчээр гялалзах, цоо шинэ зүйлсийн эхлэлээр дүүрэн сар ирж байгааг од эрхэс ч батлаад өглөө. Энэ сарын зурхайгаа уншихдаа бэлэн үү, гялалзсан Гоолингоочууд аа?
11-р сарыг хүн бүр өөр өөрөөр тодорхойлно. Зарим хүн өдөржингөө хөгжим сонсож цонх ширтэн суух уй гунигаар, зарим хүн оны шилдэгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолоор, зарим хүн жилийн эцсийн тайлангийн ард өдөр шөнөгүй суух завгүй өдрүүдээр төлөөлүүлэх биз. Магадгүй 11-р сар оны хамгийн гэрэлтэй, гэгээлэг сар биш ч сэтгэл зүрхээ сонсох боломж хамгийн их олддог сар гэдэг нь гарцаагүй юм. Орд ордны хувьд өөр өөрийнхөөрөө онцгой өнгөрөх 11-р сарын зурхайг танилцуулж байна. Шинэ оныг хүлээнгээ бид юу хийх вэ?