ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи бол Спорт (Зурхай)

Зурхай  | 2014 / 09 / 25

Спортлог бүсгүйчүүд наашаа суугаач! Сар бүр чиний ерөнхий шинж чанарыг хамгийн сонирхолтой зүйлсээр төлөөлүүлдэг “Чи бол” булан маань энэ удаа спортыг онцолж байна. Өөрийнхөө амьдрал, адал явдлыг яг ямар спорттой адилхан болохыг мэдэж аваарай.

Чи бол Спорт (Зурхай)

9-р сарын зурхай

Зурхай  | 2014 / 08 / 31

Шинэ өглөө мэт 9-р сар эхэллээ. Ихэнх ордныхны хувьд романтик гэхээсээ илүү прагматик сар тохиож байна. Боломжийг ашиглаад бүгдээрээ дараагийн удаа дурлалдаа умбаж, адал явдалд уруу татагдах “хийсвэр” цагийг өөрсөддөө гаргахын тулд бодитоор тулгарч байгаа асуудлуудыг энэ сард амжуулж нэг тийш нь болгоцгооё. Зурхай чамд юу бэлдэж вэ:

9-р сарын зурхай

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ордуудын зурхай

Зурхай  | 2014 / 08 / 18

Зочин: babo
Баярлалаа Гоолингоо. Зурхайгаа уншаад эрч хүчээр бүхий л эд эрхтэн минь сэлбэгдэх шиг боллоо. 8-р сарыг үр бүтээлтэй, амжилттайгаар өнгөрүүлэх болно. Өдөр бүхэн бидэнд бурхан тэнгэрээс эсвэл ирээдүйгээс өгч буй бэлэг бас боломж юм. Түүнийг ашигтайгаар бас зөв зохистойгоор ашиглаж чадсан хүн л амжилтыг олно.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ордуудын зурхай

8-р сарын зурхай

Зурхай  | 2014 / 07 / 31

Тийм ээ, 7-р сар дуусчихлаа. Гэхдээ тийм ч хурдан байсангүй. Эргээд бодоход наадам, амралт зугаалга, хайр дурлалын сонин хачин гээд нэлээд их зүйл болж өнгөрчээ. Баярлалаа чамд. Харин одоо бүх зүйл нь сайхан, налгар 8-р сарыг угтахдаа бэлдээрэй. Хайр дурлал, ажил амжилт, амралт зугаалга, шинэ мэдрэмж, догдлолоор бялхах нь үү дээ, энэ чинь одоо?

8-р сарын зурхай

Чи бол Кино (Зурхай)

Зурхай  | 2014 / 07 / 17

Кинонд дурлагч Гоолингоочууд аа, анхаарлаа хандуулаарай! Сар бүр чиний ерөнхий шинж чанарыг хамгийн сонирхолтой зүйлсээр төлөөлүүлдэг “Чи бол” булан маань энэ удаа киног онцолж байна. Наашаа суугаад өөрийнхөө амьдрал, адал явдлаа яг ямар кинотой адилхан болохыг мэдэж аваарай.

Чи бол Кино (Зурхай)
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

7 сарын зурхай

Зурхай  | 2014 / 06 / 30

Хурцаар ээх шаргал наранд хөөрхөн хөлөө сарвалзууланхан ээж, нов ногоон моддын сүүдэрт дуу аялан хэвтсээр өглөөг өнгөрөөчихөөд өдөр нь голын эргийн бүлээн элс, ногоон ширгэн дээгүүр углаашаа барин гүйчихээд орой нь тараг ууж, ааруул амандаа хийчихээд л унтаад өгөх сайхан цаг ирж байна. Үүний хажуугаар од эрхэс ч бас жинхэнэ хайрын догдлол, тэмүүлэл, хүлээлтэд уяраад бусдадаа түгээхээ мартаагүй бололтой. Сэтгэл хөдлөлөөр дүүрэн зун минь хурдхан хүрээд ир. “Хэзээ ч мартагдахааргүй 7-р сар” гээд тодоос тод тамгалаад өгье чамайг.

7 сарын зурхай

“Чи бол шувуу”- Энэтхэгийн шувуудын зурхай

Зурхай  | 2014 / 06 / 17

Тийм ээ, чи чинь далавчтай шүү дээ. Гэхдээ чиний далавч агаарыг хаман сэлүүрдэхээр том, сүртэй эсвэл хурдтай дэвж хол замыг туулахаар жижигхэн, чамин хоёрын аль нь болохыг мэдэх үү? 12 ордны зан араншинг Энэтхэгийн “Pancha Pakshi” зурхайнд эдгээр шувуудаар дүрсэлжээ.

“Чи бол шувуу”- Энэтхэгийн шувуудын зурхай

6-р сарын зурхай

Зурхай  | 2014 / 05 / 31

Сайн уу, зун минь, сайн уу адал явдал минь? Хүрээд ирэв үү? Мөн ч их хүлээлээ шүү чамайг. Амар амгалан хэмнэлээсээ өндийгөөд тэврээд авъя чамайг.

6-р сарын зурхай

5 – р сарын зурхай

Зурхай  | 2014 / 04 / 30

Сайн байна уу, хавар минь? Хаврын сүүл сар ирж байхад яагаад дөнгөж уулзаж байгаа мэт мэндэлж байгааг минь гайхаж байна уу? Тун удахгүй зун бидэн дээр айлчлан ирэх учраас хавартай мэндлэх сүүлийн боломжоо ашиглаж байгаа минь энэ. Хавар дуусаагүй болохоор хайр ч замаасаа хазайлгүй бидэн дээр ирж ганц биечүүдийг шинэхэн учрал, харин хостой охидыг харилцааны цоо шинэ түвшин хүлээж байна. Сэтгэл хөдлөлөө хаалтгүй, чөлөөтэй илэрхийлээрэй. Ахиж ийм тавдугаар сар тохиохгүй ч юм билүү?

5 – р сарын зурхай

4-р сарын зурхай

Зурхай  | 2014 / 04 / 01

Инээд бэлэглэх энэ сарын зурхайгаа уншихад бэлэн үү? Гэхдээ шооч хошин биш харин аз жаргалын инээдийг хэлсэн юм шүү. Ихэнх ордуудад ээлээ түгээхээр шийдсэн од эрхсүүдэд баярлалаа.

4-р сарын зурхай

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com