Хайрлана, хайрлагдана гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Гэхдээ буруу хүнтэйгээ бол чамд баяр хөөрөөс өөр зүйл авчирч мэднэ. Зөв хүнээ олно гэдэг яг л хуурамч үнэт эдлэл дунд ганцхан байгаа жинхэнэ алмаазыг олж авахтай л адил. Гэхдээ бүх ордонд бүсгүйчүүдийн хүсдэг “алмаз” шиг зан чанаруудаас бий. Аль чанар нь чиний хувьд илүү чухал гэдгээс л сонголт чинь шалтгаална.
“Цаанаасаа гэрэл цацарсан” гэж ярьдаг даа? Тэр ч зүгээр ч нэг хий хоосон зүйрлэл биш юм шиг байгаа юм аа. Үнэхээр бидний биеэс гэрэл цацардаг бол яана? “Аура”-г зарим хүмүүс мухар сүсэг гэж ойлгодог бол, зарим нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гэж оролддог. Та алинд нь ч багтаж болно. Хэдий үүнийг 100 хувь бодитой гэж баталж чадахгүй ч, Гоолингоо ид шидийн долоо хоногтоо зориулан, бодит амьдрал дээрх ид шид гэмээр "гэрлэн бүрхүүл"-ийн тухай сонирхолтой мэдээлэл олсноо хуваалцая гэж бодлоо.