ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ

Чөлөөт цаг  | 2007 / 02 / 24

“Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан гэж буй” гэсэн өгүүлбэрээр төгсдөг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг лав мартжээ. Гэхдээ төгсгөлийнх нь энэ хоёр өгүүлбэр сэтгэлд үүрд үлдсэн нь гайхалтай. Үе үе сэтгэл үймрэхэд дээрх хоёр өгүүлбэрийг би өөртөө хэлдэг юм. Үнэндээ амьдралын бүх гүн ухаан энэ хоёрхон өгүүлбэрт багтсан байдаг санагдана.

Бэр /Шог өгүүллэг/

Чөлөөт цаг  | 2007 / 02 / 24

Одцэцэг миний захидлын хариуг өглөө. Түүндээ "Үнэхээр сэтгэлтэй бид хоёрыг үхлээс өөр юу ч салгахгүй. Гэргий чинь болъё, гэрээ гоё" гэсэн байлаа.

Ингээд л би эхнэртэй болчихов. Хичээл тарахыг тэсэж ядан хүлээлээ. Хонх дуугармагц хамгийн түрүүн гүйж гараад эхнэртэйгээ уулзах санаатай нөгее ангийн үүд хавиар эргэлдэв. Даанч Одцэцэг хоёр охинтой хамт гарч ирээд яах ийхийн зуургүй гүйгээд явчихлаа.

Ижий танаа

Чөлөөт цаг  | 2007 / 02 / 24

Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ

Бөгж зүүхэд учир бий

Чөлөөт цаг  | 2007 / 02 / 21

Бөгж зүүх нь гайхуулахын тулд бус билэгдлийг агуулдаг аж.
- Гэр бүлтэй хүмүүс ихэвчлэн ядам хуруундаа бөгж эүүдэг. Эрэгтэй нь зүүн гарын ядам хуруунд бөгжөө зүүдэг байхад эхнэр нь баруун гарын ядам хуруундаа бөлзөгөө зүүнэ.
- Хэрвээ бэлэвсэрсэн аваас эрэгтэй нь баруун гарын, эмэгтэй нь зүүн гэрын ядам хуруунд сольж эүүдэг болсноор нөхөр ханьтай үгүйг шинжин мэддэг байжээ.

Дурлалын хуанли

Чөлөөт цаг  | 2006 / 09 / 27

1504 оны 4-р сар
Английн хаан Генрих YII бэлэвсэрсэн хойноо насан өндөр болсон ч Неаполийн залуухан хатан хаантай гэрлэхээр шийдэв. Тэгээд сүйт бүсгүйгээ шинжүүлэхээр элч нараа явууллаа.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Дурлалын ундаа

Чөлөөт цаг  | 2006 / 06 / 10

Эртний Грек, Римд эр хүний бэлгийн чалхыг дээшлүүлдэг ундааг “Афродитагийн ундаа” гэж хайр дурлалын бурхны нэрээр нэрлэдэг байв. Бэлгийн сэрэл хөдөлгөж, бэлгийн сулрал тэр байтугай үргүйдлийг эмчилдэг “дурлалын хүнс” Эртний дорно дахинд урлаг болтлоо хөгжжээ.

Хүнтэй харилцах ур чадвар

Чөлөөт цаг  | 2004 / 07 / 17

Бид яриандаа бусдад эвгүй, ёозгүй сэдвийг оруулах, хөндөхийн хэрэггүй. Жишээ нь гэхэд эхнэр нь салж буйг мэдсээр байж түүнийх нь эрүүл мэндийг лавлахын хэрэггүй гэсэн үг. Хэрэв тийм эвгүй байдалд орвол санаандгүй ийм эндэгдэл гаргасныхаа шалтгааныг удтал нуршин тайлбарлахын хэрэгцээ байхгүй, ердөө товчхон уучлал гуйгаад, ярианыхаа сэдвийг өөрчилнө.

Өөр хоорондынхоо ярианд байхгүй буй нөхрийнхөө тухай муучилсан үг яриа хэзээ ч бүү ярьж байгтун.
Энэ бол нэгдүгээрт, хүний мөсний тухай асуудал. Хоёрдугаарт, тэнд буй хүмүүсийн дунд муучилсан тэр нөхрийн чинь хамаатан садан, анд нөхөр нь байж болно. Гуравдугаарт, бусад нөхөд чинь өөр бусдын дунд очоод бас биднийг ингэж муучлах хүн юм байна даа гэж бодно. Цаашилбал бусдыг муучилна гэдэг бол тэр хүнд атаархсан, илүү үзсэнийх нь гэрч даруй мөний дээр өөрийнх нь оюун ухааны хүрээ хомс, явцуу учраас өөр ярих сэдэв олдохгүй буй арга ядсан хүний арчаагүй байдал мөн гэдгийг сайн ухаарах учиртай.

Бусадтай харилцах зөв харилцаа гэж юу вэ?

Чөлөөт цаг  | 2004 / 07 / 17

Хүнтэй юу ч ярьж хөөрлөө гэсэн эелдэг, боловсон харилцах хэрэгтэй. “Та нааш ир ээ”, “Та наашаа ирэхгүй юү” гэж хэлбэл эелдэг боловсон хэрэг. Харин гараараа дохин дуудах буюу ялангуяа ганц хуруугаараа дохиж нааш ир гэж зангах нь огт таарахгүй.
Ингэхлээр хүмүүстэй харилцахдаа сэтгэл бодлоо үгээр илэрхийлэх хэрэгтэй. Харин гар хуруугаар зангаж, дохиж болохгүй. Yгээр харилцаагаа илэрхийлэх нь боловсон, зангах дохих нь бүдүүлэг хэрэг. Yгээр илэрхийлэхдээ:

Зургаа авахуулахдаа...

Чөлөөт цаг  | 2004 / 07 / 17

Зурагчин юуны ємнє аль болох шинэлэг, сонирхолтой зураг авахыг бодож байгаа нь мэдээж байгаа бєгєєд түүнд энэ хүслийг нь буюу сайн зураг авахад нь та туслах хэрэгтэй.
- Сайн зурагчин хэзээ ч хүмүүсийн хоёр чих нь эгц харагдахаар зураг дардаггүй. Харин бага зэрэг хажуу талаас нь авахыг хичээдэг. Таны зурагчин үүнийг мэдэхгүй бол түүнд нэг сануулахад илүүдэхгүй.

Яаж суувал таарах вэ?

Чөлөөт цаг  | 2004 / 07 / 16

Сууж байгаа хүний байдал их олон янз байдаг. Гэтэл түүний зарим нь гэр орондоо болон амарч байгаа үед, нөгөө зарим нь үдэшлэг, цэцэрлэг талбай зэрэг хүмүүсийн амарч байгаа газар болох атал харин албан ёсны байдалтай үед хэрхэвч үл таарах суудал байдаг.
Гуанз, зоогийн газар, хүлээн авалт, хурал, аливаа албан ёсны байдалтай байгаа үед цэх шулуун сууж сандлынхаа тал, дөрөвний гурав хиртэй зайг эзлэн, ар түшлэгэнд нь налалгүй сууна. Түшлэгтэй сандал дээр гэдэргээ налж суух буюу хэвтэх бол гагцхүү ганцаараа байх үед болно. Олны дунд түшлэгээ налж хэвтэх зохисгүй.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com