Энэ миний л туршлага л даа. Гэхдээ “арчаатай” бүсгүйчүүдийн инстаграмыг үзэхээр яалт ч үгүй өөртөө арчаатай баймаар санагддаг юм. Инстаграм дээрх, бодит амьдралаас хэт тасарсан зургууд эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг талаар интернэтээс зөндөө мэдээлэл уншиж байсан ч миний л хувьд огт сөргөөр нөлөөлж байгаагүй. Харин ч надад урам зориг өгч, илүү сайн сайхан руу тэмүүлж, өөрийгөө хайрлах эрмэлзэл бэлэглэдэг билээ.
“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн хүрээнд бид гоо сайхан, арьс арчилгаатай холбоотой цуврал хичээдлүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарын зочноор загвар өмсөгч Ж.Энэрэл оролцож түүний амьдралын зөв хэмнэлий талаар ярилцсан байгаа. Амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийж, эрүүлжүүлэхийг хүсэж байгаа бүсгүйчүүл маань үзээрэй.
“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр эхлээд 40 гаруй хоног өнгөрлөө. Энэ хооронд бүгдээрээ олон зүйлийг сурч, мэдэж авахаас гадна орой бүр арьсаа арчлах дадалтай болоод байна. Өдрөөс өдөрт чийглэг, эрүүл, өнгөлөг арьстай болж байгаагаа мэдрэх нь хэчнээн сайхныг хэдүүлээ л мэдэх байх даа, тэ? Ингээд “Beauty Diary №4” –өөс бүгдээрээ юу сурах вэ?
Арьсныхаа төрлийг зөв тодорхойлоод сурчихвал арьс арчилгааныхаа суурь асуудлыг шийдчихлээ гэсэн үг. Дараа нь арьсныхаа нэмэлт асуудлуудын эх сурвалжийг нь тодорхойлж, үгүй хийгээд, өөрт тохирсон зөв бүтээгдэхүүн сонгож, арчилгаагаа бүрэн хийгээд явахад л арьс чинь залуу, булбарай, гэрэлтсэн хэвээр олон жилийг үдэх болно.
“Хүмүүсийн гоё гэснийг аваад л байдаг. Даанч ихэнх нь таардаггүй”
“Сайн судлалгүй тень авсан чинь хулхийг авчихсан байсан. Тэгээд арьсанд муу гэж бодоод хаясан даа. Мөнгөний гарз болсон. Ер нь бичлэгүүд үзэж байгаад туршиж үзэх гэж авчихаад хэрэглэж чадахгүй орхичихдог зүйлүүд шүүгээгээр дүүрэн байгаа дөө.”
“Бүр таарахгүй юм худалдаж авч байгаагүй ээ. Харин мэдлэггүйгээсээ болоод хэрэггүй зүйлс их худалдаж авч байсаан”
“Саяхан ….... комоор нь аваад шатсан. Бүр автал сурталчилсан. Даанч шатсаан. Надад үнэхээр тохироогүй. Юун гүн чийгшүүлэх, ёстой баба. Миний дургүй их хүрсэн. Тестийн бүтээгдэхүүн хэрэглэж үзэх гэтэл байгаагүй. Тэгээд л комоор нь аваад...”
“Арчаатай бүсгүйн 100 орой хөтөлбөр”-ийн хүрээнд бид цувралаар “Beauty diary” бичлэгүүд хийж байгаа билээ. Хамгийн эхний бичлэгээр бид арьсныхаа төрлийг тодорхойлж сурсан бол одоо тэрхүү арьсандаа тохирсон ямар арчилгааг хийх, юунд анхаарах хэрэгтэй талаар мэдэж авах болно. Ингээд AnarA’s make up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэгтэй хамтарсан "Beauty Diary №2" –оос юу сурах вэ?