ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрлээ асаа: Бүх зүйл бүтэмжтэй байгаа мэтээр мэдрэх 5 арга

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 17

Бүтэхгүй байна, болохгүй байна гэсэн хортой, дэмий, хоосон бодлыг толгойноосоо авч хаямаар л байгаа биз дээ? Энэ бол хэнд ч хэрэггүйгээс гадна чамайг ямар ч сайхан зүйлд хүргэхгүй уруудсан бодлууд. Үнэнийг хэлэх үү? Чиний хүсэж байгаа гол зүйл бол бүх зүйлийн бүтэмжтэйгээр эргэсэн бодит “үр дүн” биш шүү дээ. Харин бүх зүйл бүтэмжтэй байгаа гэсэн “сэтгэл хангалуун мэдрэмж”-ийг л чи хүсэж байгаа юм. Чамд таалагдахгүй байгаа зүйл бол чамд төрөөд байгаа энэ бүтэлгүй мэдрэмж нь. Заавал бодит үр дүнг нь хүлээлгүйгээр, сэтгэл хангалуун мэдрэмжийг нь өөртөө урьдчилан төрүүлээд үзэцгээе. Тэгсэн цагт бодит үр дүн өөрөөр эргэж, бодит байдал өөрчлөгдөх болно.

Гэрлээ асаа: Бүх зүйл бүтэмжтэй байгаа мэтээр мэдрэх 5 арга

80% биш 20% нь чамд хэрэгтэй

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 15

"Өдөр бүрийн ажлаа тогтмол төлөвлөдөг хүмүүс чамд яг ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?"- Энэ асуултыг би 20 -иод настай хоёр бүсгүйгээс асуусан юм. Тэдний өөр өөр байр суурь, эсрэг тэсрэг хандлагын талаар заавал хуваалцах хэрэгтэй гэж бодогдоод үүнийг бичиж сууна.

80% биш 20% нь чамд хэрэгтэй

Дэлгүүр хэсье: Төлөвлөгөөг чинь царайлаг болгох бичгийн хэрэгслүүд

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 13

Хийх ажлын жагсаалт, төлөвлөгөө байнга гаргадаг ч түүнийгээ харахад нэг л баясал төрөхгүй, гоё зүйл хийж байгаа гэсэн мэдрэмж мэдрэгдэхгүй байгаа бол энэ нийтлэл чамд гарцаагүй тусална. Бүсгүйчүүд бид аливааг хийхэд дээрх хоёр мэдрэмж байхгүй бол амархан уйдчихдаг, тийм л гоё ганган зүйлст дуртай улс шүү дээ. Харин чи энэ нийтлэлээс нэг тийм хөөрхөн жижигхэн хэрнээ “to-do list” –ийг чинь улам царайлаг, бүр нэг хиймэр сэтгэгдэл төрүүлэхүйц болгох бичгийн хэрэгслийг хаанаас, ямар үнээр авч болохыг мэдэж аваарай.

Дэлгүүр хэсье:  Төлөвлөгөөг чинь царайлаг болгох бичгийн хэрэгслүүд

Ярилцах сэдэв: Төлөвлөдөг арга барил, туршлагаасаа хуваалцаач!

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 12

Хүн бүр ямар нэг байдлаар төлөвлөгөө гаргаж үзсэн байдаг. Жаахан хүүхдүүд ч хичээлийн хуваарь гаргаж даалгавар хийх цагаа төлөвлөдөг шүү дээ. Харин илүү бүтээлчээр ажиллах боломжийг өөртөө бий болгосон төлөвлөх арга барилтай болно гэдэг урт хугацааны аялал юм. Чи тэр аяллын хаана яваа вэ? Ямар тоног төхөөрөмж хэрэглэж, хэрхэн төлөвлөдөг вэ?

Ярилцах сэдэв: Төлөвлөдөг арга барил, туршлагаасаа хуваалцаач!

Хэвлэж аваад ашиглах боломжтой төлөвлөгөөний хуудсууд

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 11

Өдөрт 6-г амжуулъя 30 хоногийн чэллэнж - д оролцогчдод зориулав.
Тэмдэглэлийн дэвтэр, гар утас, компьютер дээрээ төлөвлөгөөгөө гаргахад уйтгартай санагдаад байгаа бол доорх бэлэн хуудсуудыг хэвлэж аваад ашиглаарай. Төлөвлөгөөг чинь улам бичих, дарахад урамтай, харахад гоё болгоно.

Хэвлэж аваад ашиглах боломжтой төлөвлөгөөний хуудсууд
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Амьдралын амтлаг мөчүүд

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 08

“Амьдрал ч сайхан шүү” гэж бодогдуулдаг 32 мөчийг жагсаалаа энд. Уншаад үзвэл дунд нь өчигдөр, өнөөдөр, саяхан, хэдэн цаг, хэдхэн минутын өмнө чиний амталсан сайхан мөч орсон л байгаа даа.

Амьдралын амтлаг мөчүүд

Ярилцах сэдэв: Өнгөрсөнийг өнгөрсөнд нь үлдээж чадсан түүхээсээ хуваалцъя

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 07

Өнгөрсөн түүхийг бодож, түүндээ харамсаж, арай өөрөөр байсан бол хэмээн төсөөлж, өөрийгөө буруутгадаг ямарваа нэг зүйл дотор чинь байгаа л бол чи магадгүй өнгөрсөндөө л амьдарсаар явна. Нэгэнт өнгөрсөн зүйл гээд орхихыг хүссэн ч дэндүү үнэ цэнэтэй зүйл мэт санагдаад байгаа байх. Гэхдээ бид энэ талаар ярихгүй л дээ. Үүний эсэргээр хийж, орхиж чадсан дурсамжуудын тухай ярих гэж байна:

Ярилцах сэдэв: Өнгөрсөнийг өнгөрсөнд нь  үлдээж чадсан түүхээсээ хуваалцъя

Гэрлээ асаа: Миний амьдралыг өөрчилсөн 11 итгэл үнэмшил

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 03

Одоогоос таван жилийн өмнөх би гэдэг хүн амьдралд их гутранга ханддаг нэгэн байж. Тэр чинээгээрээ залхуу, үглээ, гоншигносон, зурагттайгаа наалдсан, залхуу байв. Нэг л өдөр би зөөлөн буйдан дээрээсээ босоод бүх зүйлийг орхиод хаа нэгтээ хол зугтмаар санагдсан. Миний үеийн залуучууд амжилттай, ажилтай, гэр бүлтэй, хүний нутагт сайн яваагаа цахим хуудаснаа зарлаж намайг улам л хүчгүй сул дорой гэдгийг мэдрүүлж байсан учраас зугтах нь тухайн үедээ хамгийн зөв шийдвэр гэж би бодсон хэрэг.

Гэрлээ асаа: Миний амьдралыг өөрчилсөн 11 итгэл үнэмшил

Шилдэг 10: Calvin Klein-ний сурталчилгаанд тоглосон эрэгтэй загвар өмсөгчид

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 02

Дотуур хавцасны хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг нь яалт ч үгүй Calvin Klein. Сурталчилгаанууд нь ч нүд хужирлам гэж жигтэйхэн. Гарчгийг уншаад чи “Эдний нэг нь лав David Beckham байгаа даа гэж” бодож байгаа бол одоо хариултыг нь өгье. Түүний зураг энд байхгүй. Учир нь...

Шилдэг 10: Calvin Klein-ний сурталчилгаанд  тоглосон эрэгтэй загвар өмсөгчид

Өдөрт 6-г амжуул

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 01

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг бүсгүйчүүдэд зориулав
“Хэрвээ бид хийдэг зүйлээ л хийгээд байвал хүртдэг үр дүнгээ л хүртсээр байх болно” – Стивен Ковей
“Чи өдөр бүр хийх ажлын жагсаалт гаргадаг уу?” гэж асуухад зарим хүн “Угаасаа амьдрал төлөвлөсний дагуу болдоггүй”, “Амьдрал төлөвлөгөөгүй байсан нь илүү дээр”, “Тэгж ямар нэг юманд баригдмааргүй байна”, “Би угаасаа ширээгээ ч цэгцэлдэггүй уран бүтээлч сэтгэлгээтэй хүн, надад тийм юм зохихгүй” гэх нь бий. Тэд нэг бол зохион байгуулалт шаардахааргүй их зав чөлөөтэй, үгүй бол өндөр хариуцлагатай ажил хийж үзээгүй, урдаа тавьсан ямар нэг тодорхой зорилгогүй, үүнийгээ дагаад өдөр хоногийг бүтээмж муутайгаар өнгөрүүлдэг хүмүүс. Тэдэнд энэ нийтлэл ч өөрөө зориулагдаагүй билээ.

Өдөрт 6-г амжуул

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com