ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инстаграм – Хулууны баяр, төрсөн өдөр, Oscar de la Renta

Одууд  | 2014 / 10 / 28

Хүүхдүүд 6 сарын 1-нийг тэсэн ядан хүлээдэг шиг олон ч улсад бяцхан үрс сүнсний баярыг тэмдэглэхээр бэлдэж байна. Энэ баярт зориулаад, гэр бүлдээ цаг зав гарган хулуу хайхаар явж буй одууд, хувцас загварыг жинхэнэ урлаг болгон хөгжүүлж чадсан загвар зохион бүтээгч Oscar de la Renta-гийн гэгээн алдрыг дурсагчид энэ сарын онцлох мэдээнүүд боллоо.

	Инстаграм – Хулууны баяр, төрсөн өдөр, Oscar de la Renta

Барилгын инженер Э.Мөнхдалай: Метрээ барьж очоод өөрийн гараар хэмжээд үз

Одууд  | 2014 / 10 / 23

Хосууд хүсч мөрөөддөг шинэхэн байраа сонгохын тулд олон давааг давах хэрэгтэй болдог. Орон сууцны цахилгаан, чанар, байршил гээд шалгуур мундахгүй олон. Гэхдээ энэ дундаас хамгийн чухлыг нь онцолж хэрхэн зөв сонголт хийхийг мэргэжлийн хүнээс асууснаа та нартаа хүргэхэд бэлэн болоод байна.

Барилгын инженер Э.Мөнхдалай: Метрээ барьж очоод өөрийн гараар хэмжээд үз

Эко салоны Даагий эгчийн өгсөн үс арчилгааны 10 зөвлөгөө

Одууд  | 2014 / 10 / 16

Унасныг ургуулж, гандсаныг сэргээдэг шидэт халгайн эмчилгээгээрээ алдаршсан “Эко салон”-ы баримталдаг зарчим бол химийн бус байгалийн аргаар бүсгүйчүүдийн төрөлхийн гоо сайхныг сэргээх аж. Гоолингоо багийнхан өнгөрсөн Бямба гаригийн уулзалтаараа тус салоныг үүсгэн байгуулагч, монгол эмийн ургамлыг үс арчилгаанд ашиглах өөрийн гэсэн технологийг боловсруулсан, үсчин Т.Оюунжаргал буюу “Даагий эгч”-тэй ярилцлаа. Түүний бидэнд бас чамд өгсөн үс арчилгааны талаарх 10 үнэт зөвлөгөө:

Эко салоны Даагий эгчийн өгсөн үс арчилгааны 10 зөвлөгөө

Инстаграм – Хувцас загвар, улаан хивс, төрсөн өдөр

Одууд  | 2014 / 09 / 30

Улирал солигдох бүрт болдог загварын шоу, шинэ киноны нээлтийн улаан хивсний ёслолын зургууд энэ сарын туршид инстаграмд тавигдаж байлаа. Загварын томчууд ирэх улирлын трэндийг хэрхэн тодорхойлсон бол?

Инстаграм – Хувцас загвар, улаан хивс, төрсөн өдөр

Д.Энх- Оюун эмч: Жирэмслэлтээс хамгаалах ерөндөгтэй бол тампон хэрэглэх хэрэггүй

Одууд  | 2014 / 09 / 23

Хэд хоногийн өмнө бид Гоолингоо группын гишүүдээс “Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчээс тодруулахыг хүссэн зүйлээ бичнэ үү?” хэмээн асуусан билээ. Үүний дагуу бид Marie Stopes International эмэгтэйчүүдийн эмнэлэг эрхэлсэн захирал Д.Энх-Оюунтай ярилцаж, бүсгүйчүүдийнхээ асуултанд хариулт авсан юм. Уншигч авхай чиний ч асуудтад хариулж чадна байх гэж итгэж байна.

Д.Энх- Оюун эмч: Жирэмслэлтээс хамгаалах ерөндөгтэй бол тампон хэрэглэх хэрэггүй
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Инстаграм: Шинэхэн хосууд, хуримын ой, гэр бүл

Одууд  | 2014 / 09 / 16

Дур булаам цус сорогчид болох Nikki Reed, Ian Somerhalder хоёрын дурлалын романс, John Legend, Gwen Stefani хоёрын тус бүрийн ойн баяр, гэр бүл хүүхдээ эхэнд тавьдаг халамжтай одуудын тухай уншихдаа бэлэн үү?

Инстаграм: Шинэхэн хосууд, хуримын ой, гэр бүл

Vanity Fair сэтгүүл 2014 оны шилдэг хувцаслалттай хүмүүсийг нэрлэж байна

Одууд  | 2014 / 09 / 01

Vanity Fair-ийн загварын хүндэт самбар дээрх нэрсийн жагсаалт жил ирэх тусам уртассаар. Үүнийг дагаад бидэнд ч бас “овоо хараа”-ндаа оруулж, санаа авах, үлгэрлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь юутай гайхалтай. Анна Винтур, Викториа Бекхам нарын “хуучин” айконуудын нэрийг ахиад л харна гэж бүү бод. Энэ удаад танихгүй, сонихон нэрс олон байна. Тэд энэ жил шилдэг хувцаслалттануудыг эрэгтэй, эмэгтэй, мэргэжлийн, хос, хүндэт, анхдагч мөн эрхлэгчийн сонголт гэсэн 7 ангилалд хувааснаас онцлох оддыг танилцуулж байна.

Vanity Fair сэтгүүл 2014 оны шилдэг хувцаслалттай хүмүүсийг нэрлэж байна

Хөшигний цаадах “Yves Saint Laurent”

Одууд  | 2014 / 08 / 07

Яагаад алдартай загвар зохион бүтээгч эрчүүдийн нэг нь ч ижил хүйстэн биш, үгүй ядахнаа бисекс байж болоогүй юм бол? Тэгсэн мөртлөө тэд яагаад тийм дур булаам байдаг юм бэ? Шийтгэж байгаа юм шиг.

Хөшигний цаадах “Yves Saint Laurent”

О.Дөлгөөн: Хүн насан туршдаа суралцдаг

Одууд  | 2014 / 08 / 05

“Та ийшээ сууж байгаач! Дөлгөөнөө удахгүй гараад ирнэ” гэж нөхөр Очироог нь эелдгээр хэлэхэд “за” гээд бор шаргал өнгийн, том буйдан дээр суунгаа ярилцлага авах хэд хэдэн зүйлээ бэлдэв. Төд удалгүй “Хүн ирсэн үү?” гэсээр Дөлгөөнөө маань ороод ирлээ. Хар дээр жижигхэн, жижигхэн цагаан однуудтай захтай цамц сулхан тавьж өмсөөд, үсээ голоос нь хэсэглэн авч ар дээрээ хавччихсан энгийн л нэгэн бүсгүйгээс гадна шинэхэн ээж миний өмнө зогсож байна.

О.Дөлгөөн: Хүн насан туршдаа суралцдаг

Гоо үзэсгэлэнгийн эзэнт гүрэн Эсти Лаудер

Одууд  | 2014 / 08 / 04

Чиний гэрт нэг ч гэсэн “Estee Lauder”- ийн бүтээгдэхүүн байгаа гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Үгүй гэж үү? Clinique-ийн тос чинь Estee Lauder-ийнх. Bobby brown-ий багс чинь Estee Lauder-ийнх. Нөхрийн чинь Tommy Hilfiger-ийн цамц хүртэл Estee Lauder-ийнх гээд бод доо? Ганцхан эмэгтэй бүтээн босгосон гэхэд Эсти Лаудерын эзэнт гүрэн хэтэрхий том. 29 брэндийг нэгтгэсэн гоо сайхны дэлхийн хамгийн том корпорациудын нэгний түүх цонх чимэглэгч охин, химич ахтайгаа дотно танилцсан тэр өдрөөс эхтэй.

Гоо үзэсгэлэнгийн эзэнт гүрэн Эсти Лаудер

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com