ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

ХХ зууны төгс гоо үзэсгэлэн – Грейс Келли

Одууд  | 2014 / 06 / 16

Зөвхөн хөөрхөн царай, гуалиг биеэрээ ч биш энэрэнгүй нинжин сэтгэл, хэзээд өөрийнхөөрөө байдаг нөхөрсөг даруу зан ааль, загварын тод мэдрэмжээрээ тэрээр төгс гоо үзэсгэлэнг бүтээж чадсан юм. Монакогийн угсаа залгамжлах гүнж болохоосоо өмнө тавхан жил Холливүүдэд үзэгдээд өнгөрсөн ч дуурсагдах дурсамж ихтэй Грейс Келли. Ийм богино хугацаанд жүжигчний ажил хийхдээ муу уран бүтээл нэгээхэн ч гаргаж байсангүй. Тийм ч учраас бүх цаг үеийн “Төгс төгөлдөрт хамгийн ойртох бүсгүй” хэмээн нэрлэгдсэн биз ээ.

ХХ зууны төгс гоо үзэсгэлэн – Грейс Келли

Терри Ричардсон яагаад “Хувцасгүй” зураг авах дуртай вэ?

Одууд  | 2014 / 06 / 11

Холливүүдийн одын алдрын хэмжээнд өөрийгөөө аваачсан нэгэн зурагчны тухай бид өнөөдөр ярилцах гэж байна. Түүнийг Терри Ричардсон гэдэг.

Терри Ричардсон яагаад “Хувцасгүй” зураг авах дуртай вэ?

Баки залуус: Би ийм бүсгүйг хүндэлдэг

Одууд  | 2014 / 05 / 28

"Буяны гүзээ" - тэй Монгол болон булчин нь зангирсан гадаад залуусын хагас нүцгэн, зэрэгцээд зогсчихсон хоёр зургийг нийлүүлээд харьцуулах маягаар интернэтэд тавьсан байсныг хэдэн сарын өмнө үзэж байсан юм. Ямархуу утга агуулгатай зураг болохыг нь ойлгож байгаа биз дээ? Үнэндээ гадаад кино, клипүүд дээрх булчин нь зангирсан сайхан залуусыг хараад Монголоос хол санагддаг байсан үе аль хэдийнэ ард хоцорсон. Нээрэн үү, гэж үү? Баталгаа нь энд байна. Гэхдээ "Буяны гүзээ" - тэй ч сайхан сайхан Монгол эрчүүд бий л дээ, тийм ээ?

Баки залуус: Би ийм бүсгүйг хүндэлдэг

Инстаграм: Бид зунд бэлэн!

Одууд  | 2014 / 05 / 27

5-р сарыг ерөнхийд нь дүгнэвэл...
Заза, үнэнийг л хэлье. Энэ сард инстаграм Каннын кино наадмаар, Мэт Гала хоёроор л битүү амьсгаллаа. “Улаан хивсний ёслолд бэлдэж байна”, “Улаан хивсэн дээр алхаж байна”, “Арга хэмжээний дараах баярын үдэшлэг дээр” гэсэн тайлбаруудтай зургууд хаа сайгүй. Харин сарын төгсгөлөөр хөгжилтэй зурагнуудын буухиаг ахин нэг олон нийтийг хамарсан арга хэмжээ буюу Ким Кардашиан, Кэни Уэст хоёрын хурим залгасан юм. Гэхдээ эдгээрээс гадна амьдрал өрнөөгүй гэж үү? Зурган хов базъя!

Инстаграм: Бид зунд бэлэн!

Хайр дурлалдаа “дэлхийн цом” - той хөлбөмбөгчид

Одууд  | 2014 / 05 / 26

Дэргэдээ дэлхийн цомоос ч дутахгүй аз жаргалын түлхүүр атгасан хөл бөмбөгийн тамирчид цөөнгүй. Бахархам ялалтын дараа талбай дээр ирээд тэврэх гэр бүлийн аз жаргалын эх үүсвэр болсон үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна.Мөн удахгүй эхлэх дэлхийн аваргын үеэр талбай дээр уулзах өндөр магадлалтай тамирчидыг оруулсан байгаа шүү.

Хайр дурлалдаа  “дэлхийн цом” - той хөлбөмбөгчид
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Бранжелинагийн “шуугиантай” 10 жил

Одууд  | 2014 / 05 / 21

6 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл “шуугиангүй” байна гэдэг боломжгүй биз дээ? Тэрнээс гадна Брэд Питт, Анжелина Жоли хоёрыг гэр бүл болно гэж хэн ч төсөөлөөгүй байсан учраас тэдний хамтын амьдрал эхнээсээ л шуугиан тарьсан юм.

Бранжелинагийн “шуугиантай” 10 жил

Хэн нь ээжтэйгээ илүү адилхан бэ?

Одууд  | 2014 / 05 / 15

Алдартнуудын энэ сарын онцлох жиргээнүүд зөвхөн ээжүүдэд зориулагдсан байлаа. Ээж байгаагүй бол бидний нүд, чихийг баясгах эдгээр уран бүтээлчид мэндлэхгүй байсан нь лавтай. Хэн нь ээжтэйгээ илүү адилхан байгаагаараа өрсөлдсөн өрсөлдөөнд дүн тавиарай.

Хэн нь ээжтэйгээ илүү адилхан бэ?

Michel & Amazonka: Монголын Chanel болохоор бид хоёр зориглосон

Одууд  | 2014 / 05 / 07

Уран зураг нь ахуй байгалиас, утга зохиол нь аж байдлаас, хувцас загвар нь хуучны дугуй зах, өнгөний цөөн хэдэн кодчлолоос гажиж хэтрэлгүй, манай орны соёлын бүтээлүүд нэлээн хэдэн арван жилийг нэгэн баригдмал урсгалаар үдсэн. 60-аад оны өгүүллэг, 70-аад оны өгүүллэгийг уншихад бичилтийн хэв маягийн хувьд ялгаа бараг л мэдэгдэхгүй. 80, 90-ээд оны уран зургуудыг хооронд нь харьцуулж харахад ч тийм онцгой өөрчлөлтийг олж чадахгүй. Гэхдээ Б.Галсансүх нүцгэн зургаараа номоо хавтаслаж, зураач С.Саранцацралт гадаад харагдахуйг биш дотоод мэдрэхүйг илэрхийлсэн үзэсгэлэнгээ анхлан гаргасан 90-ээд оноос хойш байдал арай өөр болж эхэлсэн юм.

Michel & Amazonka: Монголын Chanel болохоор бид хоёр зориглосон

Домогт даашинзууд

Одууд  | 2014 / 05 / 07

Гарчгийг хараад ямар төсөөлөлтэйгөөр уншиж эхлэхийг чинь би бараг л мэдэж байна. Одригийн хар, Грейс Келлигийн хуримын бас Мэрилиний цагаан даашинз гээд л санаанд чинь бууж байна уу? Гэхдээ энд арай өөр даашинзуудын тухай яригдах болно. Эдгээр даашинзууд яг юугаараа онцгой гээч!

Домогт даашинзууд

Девид, Вики хоёрын 18 үнсэлт

Одууд  | 2014 / 05 / 06

Тэд гэрлээд 15, танилцаад 17 жил болсон. Дөрвөн хүүхдийн аав ээж гэдэг “адилхан” шинжээс гадна тэр хоёрт загварын бэлэг тэмдэг, модель, үнэртэй ус болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон зогсолтгүй карьерийн эзэд гэсэн олон тодотгол давхар харьяалагддаг. Гэхдээ эдгээрээс ч үнэтэй нэг зүйл тэдэнд бий нь үргэлжлээд л байдаг үнэнч хайр нь юм. Бүгдээрээ Девид, Вики хоёрын туулсан 17 жилээр бие биедээ өгсөн үнсэлттэй нь хамт аялцгаая.

Девид, Вики хоёрын 18 үнсэлт

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com