ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Michel & Amazonka: Монголын Chanel болохоор бид хоёр зориглосон

Одууд  | 2014 / 05 / 07

Уран зураг нь ахуй байгалиас, утга зохиол нь аж байдлаас, хувцас загвар нь хуучны дугуй зах, өнгөний цөөн хэдэн кодчлолоос гажиж хэтрэлгүй, манай орны соёлын бүтээлүүд нэлээн хэдэн арван жилийг нэгэн баригдмал урсгалаар үдсэн. 60-аад оны өгүүллэг, 70-аад оны өгүүллэгийг уншихад бичилтийн хэв маягийн хувьд ялгаа бараг л мэдэгдэхгүй. 80, 90-ээд оны уран зургуудыг хооронд нь харьцуулж харахад ч тийм онцгой өөрчлөлтийг олж чадахгүй. Гэхдээ Б.Галсансүх нүцгэн зургаараа номоо хавтаслаж, зураач С.Саранцацралт гадаад харагдахуйг биш дотоод мэдрэхүйг илэрхийлсэн үзэсгэлэнгээ анхлан гаргасан 90-ээд оноос хойш байдал арай өөр болж эхэлсэн юм.

Michel & Amazonka: Монголын Chanel болохоор бид хоёр зориглосон

Домогт даашинзууд

Одууд  | 2014 / 05 / 07

Гарчгийг хараад ямар төсөөлөлтэйгөөр уншиж эхлэхийг чинь би бараг л мэдэж байна. Одригийн хар, Грейс Келлигийн хуримын бас Мэрилиний цагаан даашинз гээд л санаанд чинь бууж байна уу? Гэхдээ энд арай өөр даашинзуудын тухай яригдах болно. Эдгээр даашинзууд яг юугаараа онцгой гээч!

Домогт даашинзууд

Девид, Вики хоёрын 18 үнсэлт

Одууд  | 2014 / 05 / 06

Тэд гэрлээд 15, танилцаад 17 жил болсон. Дөрвөн хүүхдийн аав ээж гэдэг “адилхан” шинжээс гадна тэр хоёрт загварын бэлэг тэмдэг, модель, үнэртэй ус болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон зогсолтгүй карьерийн эзэд гэсэн олон тодотгол давхар харьяалагддаг. Гэхдээ эдгээрээс ч үнэтэй нэг зүйл тэдэнд бий нь үргэлжлээд л байдаг үнэнч хайр нь юм. Бүгдээрээ Девид, Вики хоёрын туулсан 17 жилээр бие биедээ өгсөн үнсэлттэй нь хамт аялцгаая.

Девид, Вики хоёрын 18 үнсэлт

Бейонсегийн алтан дүрмүүд

Одууд  | 2014 / 04 / 24

Чи юу хийдэг, хэн ч бай, поп хөгжим сонсдоггүй эсвэл Бейонсед нэг их дуртай биш байсан ч доорх хэдэн зүйлийг түүнээс суралцах боломжтой. Яг өнөөдрийн төгс гэр бүл, урлагийн өндөр чадвар, Америк төдийгүй дэлхийгээр хэмжигдэх карьертай, хүн бүрийн мэдэх үзэсгэлэнт Бейонсег бий болгоход ямар дүрмүүд түүнд үйлчилж байсан юм бол?

Бейонсегийн алтан дүрмүүд

Инстаграм: Яг бидэн шиг инстаграмтай 10 од

Одууд  | 2014 / 04 / 16

Яг бидэн шиг гэдэг нь инстаграм хэрэглэхдээ гаргадаг нийтлэг хэв шинжтэй маань холбогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд vsco хэрэглэдэг, selfie байнга авдаг, хоол, амьтны зургийг түүнээс ч их хэмжээгээр оруулдаг, инстаграмийн алдарт hashtag болох #tbt, #fbf зэргийг байнга ашигладаг гэсэн үг. Ямархуу алдартнууд гэдэг нь төсөөлөгдөж байна уу?

Инстаграм: Яг бидэн шиг инстаграмтай 10 од
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

70, 80-аад оны дур булаам рокерууд

Одууд  | 2014 / 04 / 10

Элвис 50-иад онд рок ‘н роллыг “зохион бүтээсэн”. Харин түүний дараа чулуун тайзыг ямаршуухан “хөвгүүд” үймүүлсэн бэ? Эрх чөлөөгөө урт үсээрээ тунхагладаг байсан эдгээр эрчүүд дундаас чи овгор булчин, танан цагаан шүд, өнгөлсөн гутал олж харахгүй. Харин оронд нь микрофоны өмнө хяналтаа алддаг хачин сайхан биеийг нь, хаа сайгүй хийлгэсэн нүсэр шивээсүүдийг нь, бас ханаж цадахыг мэдэлгүй сонсоод л баймаар дуу хоолойнуудыг нь мэдрэх болно. Долоовор, чигчий хурууны дохилтоор хөгжмийг аварч, хүүхнүүдийг шуугиулдаг байсан рокеруудтай чамайг танилцуулъя.

70, 80-аад оны дур булаам рокерууд

Twitter: Жиргээчид гэр бүлээрээ гайхуулах дуртай

Одууд  | 2014 / 04 / 07

Хаврын шувууд ч хос хосоороо, Твиттерийн жиргээчид ч хоёр гурваараа. Өнгөрсөн долоо хоногт Твиттерт халуун дулаан гэр бүлээрээ гайхуулах тренд дэлгэрснийг бид мэдэлгүй өнгөрсөн бололтой. Холливудын болон Монголын одод дагагчиддаа өөрсдийн аз жаргалаас хэрхэн хуваалцсаныг хараарай.

Twitter: Жиргээчид гэр бүлээрээ гайхуулах дуртай

Сошиал ертөнцийн хүчирхэг бүсгүйчүүд буюу Групп Гүрү-нүүд

Одууд  | 2014 / 04 / 02

“Make up by Mongolian girls”, “LET IT SHINE!”, “Mommy Central” группүүдийг Фейсбүүк хаягтай бүх эмэгтэйчүүд мэднэ гэхэд хилсдэхгүй. Нүүрээ буддаггүй, турахыг хүсдэггүй, ээж болоогүй ч байсан хамаагүй шүү. Гэхдээ эдгээр группүүдээс гадна тэднийг үүсгэн байгуулсан эмэгтэйчүүдийнх нь хүсэл мөрөөдөл миний сонирхлыг татсан юм.

Сошиал ертөнцийн хүчирхэг бүсгүйчүүд буюу Групп Гүрү-нүүд

Инстаграмын хамгийн “хөөрхөн” 5 хос

Одууд  | 2014 / 04 / 01

Тэднийг харах бүртээ жинхэнэ хайр гэж байдаг гэдэгт итгэдэг бас хүсдэг. Тэд үнэхээр бие биендээ зориулагдсан хосууд. Инстаграм, фэйсбүүкийнх нь зураг, шинэчлэлтүүдийг нь харах бүрт “Ямар хөөрхөн юм бэ?” гэсэн үг өөрийн эрхгүй урсдаг. Beckham, Тimberlake, Pitt-ийн гэр бүл болон Adam Levine, Behati Prinsloo зэрэг хосуудыг яагаад оруулаагүй юм бэ? гэх хэрэггүй шүү. Учир нь тэд сошиал ертөнцөөр дамжуулж хайраа илчилж түгээхээс илүү өөрсөддөө л хадгалахыг хүсдэг, зарим нь хөөрхөн гэхээс илүү хүндэлмээр гэвэл тохиромжтой гэж бодсон юм л даа. Одоо л ямархуу хосуудын жагсаалт гаргасныг маань ойлгов уу?

Инстаграмын хамгийн “хөөрхөн” 5 хос

Инстаграм: Сайн уу, 3-р сар аа?

Одууд  | 2014 / 03 / 19

Оскарын наадмаар эхэлсэн 3-р сар твиттер, инстаграм, оддын дунд эрэлт хэрэгцээ өндөртэй байна. Ялангуяа “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”, “Дэлхийн зэрлэг амьдралын өдөр”, “Шарсан төмсний үндэсний өдөр” гээд олон тэмдэглэлт үеүд тохиож буй учир тун ч завгүй болох төлөвтэй. Ингээд дөнгөж талаа өнгөрч буй энэ сард бидний дуртай одод хаана, юуг шинээр хийж үзсэнтэй танилцацгаая. Бэлэн биз дээ?

Инстаграм: Сайн уу, 3-р сар аа?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com