ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

О.Дөлгөөн: Хүн насан туршдаа суралцдаг

Боловсрол  | 2014 / 08 / 05

“Та ийшээ сууж байгаач! Дөлгөөнөө удахгүй гараад ирнэ” гэж нөхөр Очироог нь эелдгээр хэлэхэд “за” гээд бор шаргал өнгийн, том буйдан дээр суунгаа ярилцлага авах хэд хэдэн зүйлээ бэлдэв. Төд удалгүй “Хүн ирсэн үү?” гэсээр Дөлгөөнөө маань ороод ирлээ. Хар дээр жижигхэн, жижигхэн цагаан однуудтай захтай цамц сулхан тавьж өмсөөд, үсээ голоос нь хэсэглэн авч ар дээрээ хавччихсан энгийн л нэгэн бүсгүйгээс гадна шинэхэн ээж миний өмнө зогсож байна.

О.Дөлгөөн: Хүн насан туршдаа суралцдаг

Улаанбаатар хотын “шилдэг” дунд сургуулиуд

Боловсрол  | 2014 / 05 / 12

Аав ээжийн үүднээс хүүхдийнхээ ирээдүйн амьдралын төлөө гаргах хоёр дахь хариуцлагатай чухал шийдвэр бол бага, дунд ангидаа хичээллэх сургуулийг нь сонгох юм. Юутай ч атугай “аль ойрхонд нь оруулчихъя, болохгүй бол шилжүүлчихнэ биз” гэж бодож байж болох ч сургуулиа солих нь хүүхдэд нийгэмших, хамт олонтой, өөртөө итгэлтэй болж төлөвшихөд нь саад болдог учраас болж өгвөл анхнаасаа сайн сургуульд оруулах хэрэгтэй.

Улаанбаатар хотын “шилдэг” дунд сургуулиуд

Гадаадад байхдаа санах 6 “тарни”

Боловсрол  | 2014 / 04 / 08

“Урам зориг минь чи хаашаа явчихаа вэ? Хоёулаа энд, тэгтлээ хүсч байж ирсэн мөрөөдлийнхөө газарт байна шүү дээ!”

Гадаадад байхдаа санах 6 “тарни”

Гоолингоо Австралид-Сиднейд өнгөрүүлж буй долоо дахь сар

Боловсрол  | 2014 / 02 / 21

Яг одоогоос долоон сарын өмнө Австралийн Сидней хотод анх хөл тавьж буй тухайгаа бичиж байжээ. 7 сар гэж бодоод үзэхэд урт хугацаа юм шиг хэрнээ миний хувьд яг л хэдхэн долоо хоног өнгөрсөн юм шиг санагдаж байна. Тэр үеэ эргээд санахад юу ч мэдэхгүй харанхуй. Надад байсан ганц зүйл нь болно, бүтнэ гэсэн итгэл байлаа, бүр дүүрэн байлаа.

Гоолингоо Австралид-Сиднейд өнгөрүүлж буй долоо дахь сар

Яг тэр сургуульдаа биш ч, би одоо ямар ч байсан LA-д сурч байгаа

Боловсрол  | 2013 / 12 / 26

Сайн байна уу, миний ирээдүйд орших би минь. Өмнө нь амлалт ч юм уу, мөрдлөгө зэрэг аар саархан зүйлсийг бичээд өрөөнийхөө хананы хаа нэгтээ нааж орхидог байсан ч, одоо анх удаагаа ирээдүйдээ хандан захидал бичиж үзэж байна.

Яг тэр сургуульдаа биш ч, би одоо ямар ч байсан LA-д сурч байгаа
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Гадаадад сурах 5 чиглэл

Боловсрол  | 2013 / 11 / 22

Хорвоо дээр хоёр зүйл л ерөөсөө байхгүй. Чамайг шалгуурыг нь төдийлөн сайн хангаагүй байхад 100% тэтгэлэг олгох сургууль эсвэл огт тэтгэлэг өгдөггүй сургууль хоёр. Яагаад гэвэл бүх сургууль гадаад оюутнаар хүрээгээ тэлэхийг хүсдэг ба тавьсан шаардлагад нийцсэн л бол аль болох тэтгэлэг олгохыг зорьдог.

Гадаадад сурах 5 чиглэл

Их Британийн эхний тэмдэглэл: Тэнгэрээс цаашхи хязгаар руу...

Боловсрол  | 2013 / 09 / 27

Яг 1 сар 4 хоногийн өмнө би Их Британийн элчин сайдын яамны гадаа суугаад бүтэн 6 жилийн мөрөөдлөө ганцхан хүний гарт даатгачихсан юм шиг хариугүй, нэмэргүй мэдрэмж төрөн, тэнд суралцах эрхтэй болсон эсэхээ сонсохоор догдлон сууж байж билээ.

Их Британийн эхний тэмдэглэл: Тэнгэрээс цаашхи хязгаар руу...

Хичээлийнхээ хажуугаар ажиллахад юу анхаарах ёстой вэ?

Боловсрол  | 2013 / 09 / 12

Сурангаа ажил хийх нэг талаараа маш олон давуу талтай. Туршлага, мэдлэг, сайн дадал зуршил, шинэ орчин гээд чамайг хүрээлдэг ихэнх зүйл өөрчлөгддөг. Харин өөрт буй хоногийн 24 цагаа энэ бүгдэд амжуулж, “хүргэж”, тэнцвэрээ алдахгүй явах нь чиний зохицуулалтаас л шалтгаална. Тиймээс чамдаа тус болох үүднээс сайн оюутан, сайн ажилтан хоёрыг зэрэг амжуулахад зайлшгүй анхаарах чухал жагсаалтыг хүргэж байна.

Хичээлийнхээ хажуугаар ажиллахад юу анхаарах ёстой вэ?

Тархиндаа “шинэ гэрэл асаах” газрууд

Боловсрол  | 2013 / 09 / 04

Эргэн тойронгүй ном барьсан хүмүүс холхиод, ямар нэг юм шинээр сурахгүй л бол нийгмээсээ хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрж байна уу? Ажлынхаа хажуугаар оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа бүсгүйчүүдэд зориулан “тархинд чинь шинэ гэрэл асаах” сургалтуудыг танилцуулж байна.

Тархиндаа “шинэ гэрэл асаах” газрууд

Илүү сайн суралцахад туслах 5 дүрэм

Боловсрол  | 2013 / 09 / 03

Ажиллана, ар гэртээ санаа тавина гээд тэртээ тэргүй олон юм амжуулах ёстой үедээ давхар сурна гэдэг тийм ч амар зүйл биш. Энэхүү нийтлэлийг оройн цагаар эсвэл мэргэжлийн хичээл давхар судалж буй бүх гэрийн эзэгтэй нартаа зориулж байна. Цагаа л зөв тохируулж, байгаа нөхцөл байдлаа үргэлж “амархан” гэж бодож байвал хичээлдээ ч, амьдралдаа ч онц дүн авсаар л байх болно шүү.

Илүү сайн суралцахад туслах 5 дүрэм
“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com