ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бөөрөнхий махтай шөл

Хоол хүнс  | 2004 / 05 / 26

Орц: 200 гр мах, 20-30 гр талх, тал сонгино, нэг ш лууван, хоолны халбага тос, 2-3 ш төмс.
Yхэр, хонь, гахайн махны аль нэгийг нь машиндана. Татсан махаа сүү юм уу, усаар норгосон талх, сонгино руу хийж, давс, перцээр амталж, сайн хутгасны дараагаар дахин машиндана. Дараа нь ижил хэмжээтэй бөөрөнхийлж, буцалж буй махны бульонд (лууван, сонгино зэргээ тосонд бага зэрэг шараад бульондоо хийсэн байна) хийнэ. Болохын өмнөхөн дөрвөлжин хэрчсэн төмсөө хийнэ. Бөөрөнхий махыг 15-20 минут чанана.

Тахианы бульон

Хоол хүнс  | 2004 / 05 / 26

Цэвэрлэсэн янзалсан тахиаг хэсэг хэсгээр нь салгаад саванд хийнэ. Дараа нь хүйтэн ус хийж таглаад гал дээр тавина. Эхний үед үүссэн хөөсийг хамж авна.
Бульонд лууван, сонгино, давс, амтлагчуудыг хийнэ. Чанах хугацаа тахианы хэмжээ, наснаас хамаарч 1-2 цаг байна. Болсон эсэхийг сэрээгээр хатгаж шалгана. Болохоос 20-30 минутын өмнө түүхий сонгино, амтлагч хийнэ. Чанасан махыг хоёрдугаар хоолонд хэрэглэж болох ба бульоны шөл хийхэд хэрэглэнэ.

Мөөгний бульон

Хоол хүнс  | 2004 / 05 / 26

Хуурай мөөгийг хүйтэн усаар угаасны дараа саванд хийж, хүйтэн усанд 1-2 цаг дэвтээнэ. Энэ нь чаналтыг түргэсгэдэг.
Дараа нь усаа асгалгүйгээр саваа гал дээр тавиад хэрчсэн сонгиноо хийж нэг цаг орчим буцалгана. Бэлэн болсон бульоныг шүүгээд мөөгийг нь нимгэн хэрчиж, шөлөнд хийж болно. Махгүй шөлийг мөөгний бульоноор бэлтгэвэл амттай болно.

Махны бульон

Хоол хүнс  | 2004 / 05 / 26

Орц: 500 гр мах, 10 стакан ус (2 л), 1 ш лууван, сонгино, амтлагчууд
Махаа хүйтэн усаар угаагаад яснаас нь салгана. Ясаа хэд хэдэн хэсгээр хугалж, саванд хийгээд хүйтэн ус хийж, гал дээр тавина. Ус буцлах үед галаа зєєлрүүлж, хүчтэй буцлалт үүсгэхгүйгээр тохируулна. Хүчтэй буцлах явцад тослог амттай болж булингартдаг. Хєєстэй хамт үүссэн тосны давхаргыг хамж, сонгино, амтлагчуудыг шарахад хэрэглэнэ. Шарсан амтлагчуудаа бульондоо хийнэ.

Ахуйн бяцхан зөвлөгөөнүүд

Хоол хүнс  | 2004 / 05 / 26

-Шөлөнд бага зэрэг өндөг хийхдээ хөрсөн шөлөнд хийж сайтар хутгаад хийвэл жигд тарна.
-Хагарсан түүхий өндгийг чанах усандаа бага зэргийн цуу хийвэл өндөг гойждоггүй.
-Хайруулын тогоо тавганд хийсэн тосонд давс хийвэл юм хайрахад тос үсчдэггүй.
- Єндөгний муудсан эсэхийг мэдэх дээ гэрэлд хар. Муудсан өндгөн дотор толбо харагдана. Муудсан өндөг нэвт гэрэлтдэггүй.
- Төмс, будаагүй ногоотой шөлөнд бага зэрэг хуурсан гурил хийвэл амтлаг болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com