Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд өнгөрдөг. Халуун дулаан энэ орчин бол гэрийн эзэгтэйн жинхэнэ хүч, байгуулсан “эзэнт гүрэн” нь юм. Харин гэрийн гоёл чимэглэл бол бидний байгуулсан “эзэнт гүрэн”-ийн сүр хүчийн бэлгэдэл учраас бүсгүйчүүд бид түүнийг маш чухалчлан авч үздэг. Гэрээ тухтай болгож, амьдрахад сайхан орчин бүрдүүлж чадсан эмэгтэй л өөрийн хүчийг гэртээ мэдрүүлж чаддаг гэдэгтэй маргах бүсгүй цөөхөн биз ээ. Тиймээс ч эзэнт гүрнээ цогцлоох тэр л хүчийг агуулсан чимэглэлд бид өөрийн гоёлоос ч дутахааргүй хайртай байдаг шүү дээ.
Ээж, гэрийн эзэгтэй бүрийн нуруундаа үүрдэг хэдэн зуун ачаан дундаас намайг хамгийн их бухимдуулдаг нь гэр орны эмх цэгцгүй байдал, хөглөрсөн их эд хогшил. Өдрийн турш цэвэрлээд л, угаагаад л, бүх л жижиг сажиг зүйлээ эмхэлж цэгцлээд гэрийнхнээсээ хамгийн сүүлд орондоо орох хэдий ч маргааш өглөө эхлээд дөнгөж хагас цаг өнгөрөхөд л тэр их хөдөлмөрөөс минь юу ч үлдээгүйгээр үл барам буцаад л гэр маань дайны дараах бөмбөгдүүлчихсэн хоттой ижилхэн болчихсон байдаг тэр өдөр хоногууд саяхан мэт л надад санагдаж байна.
Амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрөөдөг чиний гэр өнгөлөг, тохилог байх тусмаа чиний урам зориг нэмэхийн хамт тухтай аз жаргалтай мэдрэмжүүдийг “эндээс” мэдэрсээр л байх болно. “Гэртээ л баймаар” санагдахад чинь туслах тохижилтын тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Тод өнгөнүүдэд анхаарал хандуулцгаах уу?
10 жилийн өмнө бид:
- Бүх төлбөр тооцоог банкинд дугаарлаж зогсоод хийдэг байсан;
- Төлбөрийн карт ашигладаг хүмүүсийг “хо” гэж хардаг байсан;
- Халуун цэг дээрх сурвалжлагыг зурагтаар л үздэг байсан;
- Жинхэнэ мэдлэгийг хичээлийн танхимаас л авдаг гэж боддог байсан;
- Дэлгүүр хэсэх гэж хотыг хөндлөн гулд туулдаг байсан бол одоо компьютер, гар утасныхаа араас л бүгдийг маш хурдан, хялбараар шийддэг болжээ. Цаашдаа ч энэ нь улам хөгжиж, “ухаалаг” –жих нь тодорхой. Тэгэхээр бид цаг үеэ дагаад өөрийн эрхгүй шинэчлэгдэж, интернэтийг амьдралдаа эрчимтэйгээр ашиглаж сурах хэрэгтэй байна. Ингэж чадвал мэдэхгүй, чадахгүйн зовлонд хэзээ ч унахгүй.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Өөдөө тэмүүл” цуврал нийтлэлийнхээ эхний номоор би Японд эмх цэгцийн охин тэнгэр хэмээн алдаршсан Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” хэмээх бүтээлийг сонгон авлаа. Тэрбээр “Амьдралаа нэг л удаа бүрэн эмхлэхэд та замбараагүй “салан баавгайн” амьдралаасаа үүрд хагацна” хэмээн өөрийн ур чадварыг батлан хэлснээс нь харахад их л итгэл даахуйц ном шиг санагдсан билээ. Мөн номон дээрх зөвлөгөөг би өөрийн амьдралдаа 2 сар гаруй хэрэгжүүлэхэд үр дүн нь миний ч, бусдын ч нүдэнд илхэн харагдаж байсан юм. Миний биед, миний өрөөнд, миний амьдралд цаашлаад ээжид минь хүртэл хэрэг болсон бөгөөд бид хамтдаа Кондогийн арга байрлийг өдөр тутамдаа ашиглах болсон. Дэлхий даяар шуугиан тарьсан нь ч аргагүй.
Эрчүүд багажны хайрцгандаа хайртай байдаг шиг бид гал тогооны “сав суулга”, “халбага сэрээ”-ндээ хэчнээн хайртай билээ? Төрөл төрлөөр нь өрж тавьсан хоолны хэрэгслүүдээ харахаар бахархах сэтгэл төрдөг ч бүгдийг нь зориулалтынх нь дагуу ашиглахгүй байгаадаа гэмшдэг бол чамд хэрэгтэй бүрэн толь бичгийг хүргэж байна.
Миксер нь яадаг билээ? Хольдог. Блендер нь харин? Бас л хольдог. Процессор ч бас ялгаа байна уу? Хааяа хоолны жор харахаар аль нь яадаг билээ гэж самгардах үе гарна. Мөн үүнийг ер хэрэглэдэггүй эзэгтэй нарт аль нь илүү ашигтай гэдгийг мэдэж авсныхаа дараа худалдан авалт хийх хүсэл бий байх. Энэ бүх эргэлзээг холигчдын хосгүй тулаанаар эцэслэж байна.
Чи сүүлийн үед цахилгаан бараа худалдаж авахдаа нэг зүйлийг анзаарсан уу? Бараа болгоны дээрх эрчим хүчний шошготой наалтыг? Энэ наалтыг хуулж авахаасаа өмнө дээрх мэдээллийг нь анзаарч нэг үзээрэй. Шошгон дээрх тоогоор нь тухайн цахилгаан бараа чиний түрийвчинд болон байгаль орчинд хэр “ээлтэй” гэдгийг мэдэж, тооцоолж болно.
Цагаан сарын өмнөх гэрийн их цэвэрлэгээний үеэр бүсгүйчүүд бидний гол “зэвсэг” бол цэвэрлэгээний бодисууд байдаг. Тэдэнгүйгээр бүхнийг сайтар цэвэрлэхэд хэцүү ч бүгд химийн хүчтэй бодисууд агуулсан гэдэг нь тодорхой. Тиймээс бидний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр муу нөлөөлж үзүүлж байгаа нь тодорхой. Тэгвэл гэрийн нөхцөлд гарын доорх материалаар хэрхэн цэвэрлэгээний бодисууд хийх вэ: